Skip To Content

Мэдээ

Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс (NBCI)-ээр нэгдсэн эмнэлгийн салбартаа Сөүлийн их сургуулийн эмнэлэг тэргүүн байранд шалгарлаа

Hit : 711 Date : 2020-09-16

external_image


Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв (KPC)-өөс зарласан 2020 оны Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс (NBCI)-ээр нэгдсэн эмнэлгийн салбартаа тэргүүн байранд шалгарсанг 2020 оны 9 сарын 14 нд мэдээллээ.

 

Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс нь Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв (KPC)-өөс байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хүнд, имиж, тууштай байдал зэрэгт судалгаа хийн тайлагнадаг бөгөөд жил бүрийн эхний хагаст аж үйлдвэрлэлийн салбар, хоёр дахь хагаст үйлчилгээний салбаруудад судалгааг явуулан тодруулдаг.

 

Сөүлийн их сургуулийн эмнэлэг өнгөрөгч 2010~2013 оны хооронд салбартаа 4 жил тасралтгүй тэргүүн байр эзлэсэн ба үргэлжлүүлэн 2016 оноос мөн тасралтгүй 5 жил дарааллан тэргүүн байранд орсон болно.

Нөгөө талаар Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн 3 дугаар сард  Солонгосын аж үйлдвэрлэлийн хөгжлийн төвөөс мэдээлснээр 2020 онд 22 дахь удаагаа Солонгосын аж үйлдвэрлэлийн брэнд судалгаанд 20 жил тасралтгүй тэргүүн байр эзлэж байна.

Full Menu

전체 검색

전체 검색