Skip To Content

Амбулаториор Эмчлүүлэгч

Гадаад Өвчтөнүүдийн Амбулаторийн Клиникийн Үйл Явц

01. Schedule your appointment
Онлайнаар Хүсэлт Гаргах

Утсаар залгах : 02-2072-0505

Факс : 02-2072-0785

Биеэр ирэх : Даваа-Баасан : Өглөөний 9 – Үдийн 5:30 / Бямба : Өглөөний 9 - Үдээс өмнийн 12:30

※ СИСЭ нь дараахь агентлагуудтай гэрээтэй (ба/эсхүл туслах компаниуд): AETNA интернэйшнл, Cigna интернэйшнл, Daman (Зөвхөн амбулаториор эмчлүүлэгсдийн хувьд), Гадаад Үйлчилгээний Тэтгэмжийн Хөтөлбөр (FSBP), Мэтлайф ЧАЙНА, Престиж Интернэйшнл, United Healthcare Global (UHG), Tricare, Интернэйшнл SOS, Global assistance partners гэх мэт. Цаг товлосон өдрөөс өмнө өөрийн даатгалын компанитайгаа холбогдон ТБДБ (Төлбөрийн Батлан Даалтын Бичиг) авна уу.Хэрэв таны даатгалын компани эмнэлэгтэй гэрээгүй бол, та эхлээд төлбөрөө өөрөө төлөөд, дараа нь өөрийн даатгалын компаниасаа нэхэмжлэх шаардлагатай. Даатгалын компаниасаа нөхөн төлбөр авахын тулд эмнэлгээс ямар бичиг баримт шаардагдахыг мэдэж байх нь чухал.

02. Visit on your appointment date
ID баталгаажуулалт
Рентген Зураг Бүртгүүлэх
CОУЭМТ-ийн Ажилтантай Бүртгүүлэх
  • Анх удаа ирж буй хүмүүс өөрсдийн биеийн байцаалт болох Гадаад Иргэний Үнэмлэх (ГИҮ) эсхүл Паспортаа авчирна уу
    Хэрэв танд эмчилгээ эсхүл шинж тэмдэгтэй холбоотой ямар нэг эмчийн магадалгаа ба/эсхүл зураг байгаа бол, тэдгээрийг авчирна уу (бүгд Солонгос эсхүл Англи хэл дээр байх) Хэрэв та ямар нэг рентген зураг авчирсан бол, төв дээр 30 минутын өмнө ирэх шаардлагатай ба бид үзлэг эхлэхээс өмнө таны зургийг бүртгүүлнэ.
  • Гадаад Хэлний Туслалцаа : : Англи, Хятад, Испани, Монгол, Орос болон Араб
03. Outpatient clinic visit
  • Танд Эрүүл Мэндийн Гэрчилгээ хэрэгтэй бол, та үзлэгийн үеэр эмчид шууд хүсэлт гаргаж болно. Гэрчилгээ бичигдэх ба та төлбөрөө төлсний дараа #1 цонхноос гэрчилгээг авч болно.
  • Та эмнэлэгт урьдчилан цаг товлолгүйгээр ирсэн тохиолдолд хүлээх эсхүл өөр өдөр цаг товлох шаардлагатай болж болно.
04. Complete payment
  • Та бэлнээр эсхүл кредит картаар тооцоо хийж болно. Кредит картаар тооцоо хийх тохиолдолд Солонгос вон эсхүл Ам.долларын аль нэгийг сонгох боломжтой
  • СИСЭ-т хэвтэн эмчлүүлэхийн тулд та өөрийн эмчилгээний төлбөрийг барагцаалсан дүн бүхий барьцаа төлбөр төлнө. Жинхэнэ төлбөр нь өвчтөний эмчилгээний төгсгөлд гарах ба илүү эсхүл бага байж болохыг анхаарна уу.
  • Боломжит Үйлчилгээнүүд : Англи Хэл Дээрх Баримт, Нэг бүрчлэн жагсаасан (Дэлгэрэнгүй) Баримт гэх мэт.
05. Proceed with tests and/ or pick up prescription
Үзлэг
Эмчилгээ
Эмийн Жор

Амбулаториор эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн төлбөрийн баримтанд жороор бичигдсэн ихэнх эмийн үнэ багтаагүй байдаг. Тиймээс, та жорыг хэвлэж аваад, жороор бичигдсэн эмийг эмнэлгээс гадуурх эмийн сангаас худалдан авах ёстой.

  • Яаралтай үед, манай 24/7 ажилладаг Яаралтай Тусламжийн Тасагт очно уу. СИСЭ-ийн ЯТТ нь Сөүл Хотын яаралтай тусламжийн төвийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өдөрт яаралтай, хүндэрсэн ба ховор өвчтэй 150 гаруй өвчтөнийг хүлээн авдаг. Манай өндөр мэргэшсэн, чадварлаг эмч, ажилтнууд өвчтөн бүрт зориулсан дээд зэргийн чанартай үйлчилгээг хүргэдэг. Танд сонордуулахад, манайд насанд хүрэгчдийн ЯТТ, хүүхдийн ЯТТ тусдаа байдаг. Насанд хүрэгчдийн ЯТТ нь төв барилгын орох хаалганы хажууд байдаг ба хүүхдийн ЯТТ нь Хүүхдийн Эмнэлгийн 1-р давхарт байрладаг.
  • Жич: таныг яаралтай тусламжийн өрөөнд авчран тусламж үзүүлэх дэс дарааг тогтоох урьдчилсан үзлэгт оруулах ба ЯТТ-ийн эмч нар өвчтөний өвчний яаралтай байдлыг үнэлэн, нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай эмчилгээг тодорхойлдог. Хамгийн сайн шуурхай эмчилгээг хийхийн тулд, Яаралтай Тусламжийн Тасаг танд хамгийн ойрхон боломжит өдөр амбулаториор үзүүлэх цаг товлохыг эсхүл таны нөхцөл байдалд тохирох бусад эрүүл мэндийг төвийг санал болгоно.

Full Menu

전체 검색

전체 검색