Таны Эрүүл Мэнд Маш Чухал
"Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг(СИСЭ) нь Солонгос улс дахь эрүүл мэндийн тэргүүлэх байгууллага бөгөөд Солонгост оршин суудаг гадаадын иргэд болон жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор өөрийн явуулж буй хөтөлбөр болон үйлчилгээний хүрээг тэлсээр байна. Тус эмнэлгээс явуулж буй хөтөлбөр болон үйлчилгээнд хэвтэн эмчлүүлэх, амбулатороор эмчлүүлэх болон яаралтай тусламжийн үйлчилгээг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээний чиглэлээр хүргэх багтдаг.
Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн Олон Улсын Эрүүл Мэндийн Төв (ОУЭМТ) нь 1999 оны 6-р сарын 1-нд гадаад өвчтөнүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний үр бүтээмжийг нэмэгдүүлэх болон тав тухыг сайжруулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Бид гадаад өвчтөнүүдэд эмчилгээний цаг товлох, төлбөр тооцоо, үзлэг болон жороор эм авах зэрэгтэй холбоотой тусламжийг үзүүлдэг. Түүнчлэн бид яаралтай нөхцөл байдалд нэн даруй хариу өгөх 24-цагийн яаралтай тусламжийн үйлчилгээг санал болгож байна.
ОУЭМТ дээр насанд хүрэгчдийн архаг өвчин, эрүүл мэндийн үзлэг, визний эрүүл мэндийн үзлэг, хавдрын оношлогоо, хүүхдүүд/насанд хүрэгчдийн вакцинжуулалт, аялалын өмнөх вакцинжуулалт болон нисэх багийнханд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг тасралтгүй хүргэж байна. Та СИСЭ-ийн ОУЭМТ дээр Англи, Хятад, Монгол, Орос, Араб болон Испани хэл дээр үйлчилгээ авах боломжтой.
Яагаад (Ялгаа)
- Завгүй үйлчлүүлэгчдэд зориулсан шуурхай үйлчилгээ
- Эрүүл мэндийн шилдэг үйлчилгээг хүргэхийн төлөөх олон талын оролцоотой хандлага
- Олон соёлыг ойлгож, хүндэтгэсэн үйлчилгээ
- Эмч нараар хянагдсан лавлагаанууд
- Англи, Хятад, Монгол, Орос, Араб болон Испани зэрэг олон хэл дээрх хэлмэрчийн үйлчилгээ
Бидэнд Юу Байгаа Вэ? (Дээд чанар)
- Жилд 80 гаруй орны 30,000 гаруй өвчтөн хүлээн авдаг
- Найрсаг бөгөөд тусч хамт олон
- Бэлэн мөнгөний бус төлбөрийн үйлчилгээ / элчин сайдын яамдууд болон олон улсын даатгалын компаниудтай хамтарсан
- Хилийн чанадаас ирсэн өвчтөнүүдийн хүсэлтэнд цаг тухайд нь хариу өгдөг бөгөөд:
- Архаг өвчтэй үйлчлүүлэгчдэд зориулсан байнгын эрүүл мэндийн үйлчилгээ
- Эрүүл мэндийн үзлэг, оношлогоо
- Вакцинжуулалт болон гадаадад аялах үеийн эрүүл мэндийн зөвлөгөө
- 1. Appointment
- Phone
- Office visit or fax
- 2. Consultation
- Step1: consultation with IHC specialist
- Step2: consultation with a medical specialist
- 3. Payment :English receipt avail- able upon request
- 4. Examinations,Medical Treatment,Prescription: You can purchase your medication at either SNUH or other local pharmacies
- 5. Returning Homeor Follow-Up
- Overseas patient referral
- Submit information to IHC referal staff
- Refer to specialist for medical treatment plan
- Reply to patients’ requests (Medical treatment plan, medical fee estim-ates)
- Confirm patient visit and appoint-ment date
- Patient arrives
- SNUH
- Undergo outpatient/ inpatient process
- Provide specialized services i.e, language interpre-tation and ease managing
- Pay medical expen-ses or Redeem cashless billing Requests Schedulethe next visit.
- Patient departs
Танд асуулт байгаа бол, бидэнтэй холбогдоно уу. Баярлалаа.
Даваа-Баасан 9:00 AM ~ 5:30 PM- Утас+82-2-2072-0505
- Факс+82-2-2072-0785