Хэвтэн Эмчлүүлэх Үйл Явц
СИСЭ-т хэвтэн эмчлүүлэхийн тулд та барьцаа төлбөр төлнө. Барьцаа төлбөр нь таны эмчилгээний зардлыг барагцаалсан дүн байна. Өвчтөн бүрийн эмнэлгийн төлбөр нь өөр байна. Жинхэнэ төлбөр нь өвчтөний эмчилгээний төгсгөлд гарах ба илүү эсхүл бага гарч болно.
Эмнэлэгт Хэвтэх Хугацаанд
СИСЭ-ийн бүх өрөөнүүд нь өвчтөний тав тухыг хангахад зориулагдсан байдаг. Хэдийгээр бид таны хэвтэн эмчлүүлэх өдөр таныг тусгайлсан сонгосон өрөөнд тань оруулна гэж баталгаа өгч чадахгүй ч, таны хүсэлтийг хүндэтгэн үзэж, таныг эмчилгээнд тань хамгийн тохирсон өрөөнд байрлуулах болно. Бидэнд өөрийн хэвтэх өрөөний төрлийг мэдэгдэнэ үү - ганц хүний, хоёр хүний эсхүл нийтийн өрөө.
Бид өвчтөнүүдэд Солонгос, Европ, Халал хоол санал болгодог.
Үнэгүй Wifi (snuhguest) ашиглаж болох хэсгүүд : Хэвтэн эмчлүүлэгчдийн нийтийн хэсэг, Амбулаториор эмчлүүлэгчдийн хүлээлгийн хэсэг, Төв хоолны газар
ТВ-ИЙН СУВГУУД : олон хэл дээрх ТВ-ийн сувгуудыг санал болгодог.
Ажиллах цагийн хуваарь
General patients’ room | Psychiatric Open Ward |
Psychiatric Ward | ||
---|---|---|---|---|
Adult | Pediatric | |||
Weekdays : 17:00 ~ 20:00 | Weekdays : 16:00 ~ 21:00 | 09:00 ~ 20:00 | Weekdays : 13:00 ~ 19:00 | |
Weekends & Holidays |
10:00 ~ 12:00 | Saturday : 13:00 ~ 21:00 | Saturday : 10:00 ~ 19:00 | |
17:00 ~ 20:00 | Holidays : 09:00 ~ 21:00 | Holidays : 10:00 ~ 19:00 |
Intensive Care Unit | ||||
---|---|---|---|---|
Internal Medicine Intensive Care Unit |
Surgical Intensive Care Unit |
Cardiopulmonary Intensive Care Unit |
Pediatric Intensive Care Unit |
Neonatal Intensive Care Unit |
10:00 ~ 10:30 | 10:30 ~ 11:00 | 10:00 ~ 10:30 | 10:00 ~ 10:30 | 13:00 ~ 13:30 |
19:00 ~ 19:30 | 20:00 ~ 20:30 | 19:00 ~ 19:30 | 20:00 ~ 20:30 | 19:00 ~ 19:30 |
Эмнэлгээс Гарах Үйл Явц
Өвчтөнүүд эмнэлгээс гарахдаа заавал СИСЭ-ийн эмч нараас зөвшөөрөл авна.
Бид танд эмнэлгээс гарах үйл явц буюу уух эм, таны дараагийн эмчилгээ, төлбөрийн талаар тайлбарлан, зөвлөгөө өгнө.
Хэрэв танд Англи хэл дээрх баримт хэрэгтэй бол, ОУЭМТ-ийн ажилтанд хэлнэ үү. Бид танд гаргаж өгөх болно.
Түгээмэл асуулт, хариулт
- Эмнэлэгт хэвтэх болон эмнэлгээс гарах өдөр 4 цаг машинаа зогсоолд тавьж болно
- Эмнэлэгт Хэвтэх Өдөр өвчтөн дараахь зүйлсийг авчрах нь зүйтэй:
- Хуванцар аяга ба усны сав
- Хуванцар гэрийн шаахай (Ариун цэврийн өрөөнд зориулж)
- Шүдний сойз, шүдний оо, цаасан алчуур, , биеийн алчуур, бусад хувийн ариун цэврийн хэрэгслээс бүрдсэн Ариун Цэврийн Хэрэгслийн иж бүрдэл
- Эдгээр бүх зүйлсийг Эмнэлгийн Үйлчилгээнээс эсхүл Хүүхдийн Эмнэлгийн доорх давхарт байрлах
- дэлгүүр эсхүл төв барилгын үүдний танхимд байрлах супермаркетаас бага үнээр худалдан авах боломжтойг анхаарна уу.
- Асран халамжлагч байрлах
- Өвчтөнийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд нэг асран халамжлагч хамт байрлаж болно.
- Бид зөвхөн өвчтөнүүдэд хөнжил өгдөг тул асран халамжлагч нь өөрийн хөнжил болон дэрийг авчрах шаардлагатай.
- Хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан гарын авлага Гарын Авлагыг Татах