Skip To Content

Мэдээ

Өсвөр насныханд элбэг тохиолддог өвдөгний ясны хортой хавдр /Osteosarcoma/ыг хиймэл үе суулгахгүйгээр хагалгаа хийх боломжтой боллоо

Hit : 3,947 Date : 2020-09-29

-Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нарийн шинээр нээлт хийсэн “Үений хавтас дотор тайралт хийх хагалгаа” эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг бүрэн хангаж чадлаа.

-Ясны хортой хавдрын бүрэн эмчилгээнээс гадна, хиймэл үе шилжүүлэн суулгахтай холбоотой хүндрэлээс айх аюулгүй боллоо.

external_image

Дотоодын эрдэмтэдийн нээлт хийсэн “Өвдөгний хортой хавдрын хагалгааны арга эмчилгээний үр дүн сайтай, хагалгааны дараах хүндрэлийн аюул ч эрс багасах боломжтой боллоо” хэмээн илтгэлээ.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн үе мөч гэмтэл согогийн тасгийн Ким Хан Сү эмч (Хан Ил Гү, Ким Юун Сон) нар өсвөр насныханд элбэг тохиолддог ясны хавдрын өвчтөнд шинэ хагалгааны арга болох үений дотрох хавтас тайрах /Transepiphyseal resection/ хагалгааны аргыг нээлээ.

Өвчтөний өөрийн үеийг хадгалангаа хавдартай хэсгийг салган тайралт хийх онцлог арга юм.

Судалгааны баг нь дараах хагалгаа нь хэр эмчилгээний үр дүнтэйг харуулсан эрдийн ажлыг өнгөрсөн 23-ны өдөр илтгэлээ.

Ясны хортой хавдар нь ховор тохиолдох хавдрын нэг юм. Шалтгаан нь тодорхой биш ба ихэвчлэн өсөлтийн насанд өвдгөнд элбэг илэрдэг.

Эмчилгээний хувьд химийн тариан эмчилгээ болон хагалгаа ээлжлэн хийгддэг ба бүрэн эдгэрэх нь хэцүү байдаг.

Эмчилгээний тал дээр хавдраас гадна ойролцоох үенд хүртэл тайралт хийх, хиймэл орлуулагчыг мөн хийх, хиймэл үе суулгах аргаар эмчлэх нь элбэг байдаг.

Хавдрын ойролцоох эд хүртэл давталтыг зогсоохын тулд хүртэл хийдэг байгаа.

Энэ үед судалгааны баг нь хагалгааны өмнө химийн тариан эмчилгээний үр дүн сайтай байгаа өвчтөнд үеийг хадгалангаа хавдартай ясанд л зөвхөн тайралт хийсэн.

Хавдар байсан хэсэгт өөр өвчтөний хандивласан ясыг шилжүүлэн суулган сэргээсэн байна.

Энэхүү арга нь хуучин аргыг бодвол хагалгааны үр дүн, хөдөлгөөний чөлөөт байдал, хүндрэл гарах зэрэг талаас илт давуу сайн байсан.

Эхлээд хагалгаа хийлгэсэн 17 өвчтөнд 10 жилээс дээш ажиглалт хийсэн хариунаас харахад хагалгааны хэсэгт хавдрын давталт илэрсэн тохиолдол ажиглагдаагүй.

Хоёрт, Өвчтөний өөрийн өвдөгний үеийг хадгалах нь цаашдаа хөдөлгөөн илүү чөлөөтэй байлгах зорилготой юм. Өвдөгний хиймэл үе солих хагалгаа хийвэл цаашдаа спортоор хичээллэх хэцүү ба яагаад гэвэл өвдөгний үе өөрийн юм шиг чөлөөтэй сайн нугалардаггүй.

Мөн хагалгааны дараа хүндрэл гарах магадлал бага юм. Хуучин хиймэл үе суулгах хагалгаа олон төрлийн хүндрэл гарах магадлалтай байдаг бөгөөд мөн ашиглагдах хугацаа ч мөн тодорхой биш нэмэлтээр насан туршдаа хэд хэдэн удаа давтан үе солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай тохиолдол үүсдэг.

Шинэ хагалгааны арга нь хуучин хагалгааг бодвол гарах хүндрэл, гаж нөлөөг нэлээд багасгасан байгаа.

Насан туршдаа байнга түгшүүрийг өвөртлөн амьдрах өсвөр насны ясны хавдартай өвчтөнгүүдэд шинэ хүсэл тэмүүлэл авчрах болно гэдэгт итгэж байна.

external_image

Зураг 2: Хагалгааны өмнө өвчтөний /зүүн талын/ MRI зурганд харагдаж байгаагаар хавдар үүссэнг харах боломжтой байна.

Дундах нь хагалгааны дараах болон хагалгаанаас 4 жилийн дараа өвчтөний энгийн рэнтгэн зураг юм.

Хавдрыг авсан хэсгийг яс шилжүүлэн суулгах хагалгаагаар сэргээсэн байгаа. Дараах өвчтөний өвдөгний үений хөдөлгөөн бүрэн хуучин хэвэндээ хүртэл эргэн орсон байгааг харж байна.

Ким Хан Сү эмч нь “Энэ судалгаагаар өсвөр насны ясны хавдрын өвчтөн хадврын химийн тарианд эмчилгээ сайтай, ясны төгсгөл хэсэг хүртэл хавдар ургаж тархаагүй бол ясны хавтасыг ашиглан үеээ хадгалангаа хавдрыг тайрах хагалгааг хийх нь хамгийн үр дүнтэй хагалгааны арга болохыг баталлаа. Хавдрын тайралт нь мэдээж, өвчтөн өөрийн үеээ хадгалангаа дасгал хөдөлгөөн ч гэсэн чөлөөтэй хийх боломжтой талаараа сайтайг илтгэлээ.

Энэхүү судалгааны ажил нь дэлхий дахинд нэр бүхий Английн The Bone and Joint Journal сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Full Menu

전체 검색

전체 검색