Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг зүрхний гол судасны хавхлагын нарийсалтай 300 тохиолдолд TAVI (Transcatheter aortic valve implantation) хагалгааны амжилттай хийж гүйцэтгэлээ

Hit : 1,483 Date : 2020-08-31

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрх судасны тасгийн хамт олон зүрхний гол судасны хавхлагын нарийсалтай өвчтөнд цээжний хөндийд нээлт хийлгүй хавхлага солих TAVI мэс ажилбарын 300 дахь тохиолдлоо амжилттай хийн гүйцэтгэлээ.

Энэхүү TAVI мэс ажилбар нь цээжний хөндийгөө нээлгэх айдас болон хагалгааны дараах хүндрэл гарах магадлал бага, өвчтөний тэнхрэх хугацаа ч мөн богино байдаг ба Солонгост нэвтрүүлснээс 8 жилийн дотор хагалгаа хийлгэх өвчтөний тоо ч жил ирэх тусам нэмэгдсээр байгаа болно.

Хагалгаа хийхэд хүндрэлтэй хүнд өвчтөний тохиолдол болон өндөр настай өвчтөнд цээжний хөндийн нээлттэй хагалгаатай харьцуулахад харьцангуй аюул багатай гэсэн судалгааны ажлууд ч гэсэн гарсан ба цаашдаа ч дотооддоо энэхүү хагалгааг өргөн дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

2020 онд гэхэд дотооддоо хагалгаа хийлгэхээр төлөвлөгдсөн байгаа өвчтөний тоо 800 гаран байна. Гэхдээ Солонгос өвчтөнгүүд хагалгааны зардлын 80%-ийг өөрсдөө төлөх шаардлагатай учир эдийн засгийн байдлаас болоод цээжний хөндийн нээлттэй хагалгааг сонгох нь элбэг байдаг.

Одоогоор дотооддоо TAVI хагалгаанд Sapien 3, Evolute, Lotus edge гэсэн 3 төрлийн хиймэл хавхлага хэрэглэгдэж байна. Тус бүр өөр өөрийн гарал болон ач холбогдол онцлогтой учир өвчтөндөө тохируулан хэрэгцээ нь мөн өөр өөр байдаг.

Evolute хавхлага нь өөрөө тэлэгчтэй хэлбэр учир судасны хагаралгүй аюулгүй боловч хавхлаганы ойролцоо шүүрэлт үүсэлт их байхаас гадна тосгуурын хүчдэл тасалдах нь элбэг байдаг.

Дагаад тосгуурын хүчдэлийн эмгэг болон хавхлагын ойролцоох калци ихэсвэл хэрэглэх боломжгүй болдог.

Шааран тэлэгчтэй хавхлага болох Sapien 3 нь хөгширсөн судасны эдийг урах магадлал өндөр байдаг. Зүрхний гол судасны эд эмзэг, шохойжилт ихтэй өндөр настай өвчтөний тохиолдолд судас хагарах хүндрэл гарж болзошгүй байдаг.

Lotus edge хавхлага нь дээрх 2 хавхлагын сайн талыг бүгдийг агуулсан байдаг.

Өөрөө тэлэгчтэй болохоор аюулгүй, хавхлагын гаднах сликон чанга бариу байдаг учир хавхлын ойролцоо шүүрэлт үүсэх нь хамгийн бага байдаг.

Мөн төхөөрөмжний байрлалыг зохицуулах боломжтой учир 2 хавтаст зүрхний гол судасны хавхлагын эмгэгтэй өвчтөн зэрэг анатомын хувьд мэс ажилбар хүндрэлтэй өвчтөнд ч гэсэн хэрэглэх боломжтой байдаг.

Гэхдээ эсрэгээр суурилуулахад нарийн ур чавдар шаарддаг хүнд мэс ажилбар учир Солонгосдоо одоогоор Сөүлийн их сургуулийн эмнэлэгт л хийгдэж байна.

Ким Хюу Сү зүрхний эмч нь “Дотооддоо анхдагчаар 3 төрлийн зүрхний хиймэл хавхлагыг бүгдийг хийх боломжтой техиник ур чадварыг хуримтлуулан TAVI мэс ажилбарыг хийж байгаа ба өвчтөн тус бүрийн оцлогоос хамааран хиймэл хавхлагыг сонсох боломжтой ба гаж нөлөө бага учир өвчтөнгүүд ч сэтгэл ханамж өндөр мэс ажилбарын нэг “ хэмээн өгүүллээ.

Мөн TAVI мэс ажилбар нь цаашдаа улам өргөжин, туршлага ч мөн хуримтлуулснаар энэхүү эмчилгээ нь цээжний хөндийн нээлттэй том хагалгаанаас өмнө санал болгох эмчилгээний аргаар сонгогдох магадлал өндөр хэмээн эмч нар мэдээлжээ.

Одоогоор 75 наснаас дээш өндөр настангуудад ихэвчлэн TAVI мэс ажилбарыг хийж байгаа боловч цаашдаа хийгдэх насны тоо ч багасах төлөвлөгөөтэй байна.

Үүнтэй зэрэгцэн Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь хавхлаганы гаднах шүүрэлтийн байдлыг дүгнэн, шинэ тэмдэглэгээг нээж илэрүүлсэн ба тун удахгүй олон улсын нэртэй сэтгүүлд нийтлүүлэхээр бэлдэж байна.

external_image

Ким эмч нь “Энэхүү тэмдэглэгээг мэс ажилбар хийнгээ дүгнэх боломжтой учир, өвчтөний байдлаас хамааран хамгийн сайн, тохиромжтой эмчилгээний үр дүнг харах “Өвчтөний онцлогт тохирсон TAVI мэс ажилбар” болохоор байр сууриа тэлнэ гэж бодож байна” хэмээн өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색