Skip To Content

Мэдээ

Төрсөн охиныхоо элэгний донор болсон аав, түүний цаашдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бэ?

Hit : 3,730 Date : 2020-07-02

- Сөүлийн их сургуулийн эмнэлгийн судлаачид элэг шилжүүлэн суулгасан 10,116 өвчтөнд тандалт хяналтын судалгааг хийсэн хариуг тайлагналаа.

- Элэгний донорын нас баралтын шалтгааныг судлах, амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааны аюулгүй байдлыг батлах.

external_image

Солонгост өнгөрсөн сард хит болсон телевизийн олон ангит цуврал кино болох “Чадварлаг эмч  нарын амьдрал” драмд олон төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны тохиолдлууд гарсан.

Ялангуяа охиндоо элэгээ өгөхийн төлөө 2 долоо хоногийн дотор 7 кг хассан нэгэн аавын тухай гаран олон мянган үзэгчийн нулимсыг гаргасан байх.

Солонгост амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа жилд 100 хүнээс 20 хүн орчимд хийгддэг байгаа. Дэлхийд хамгийн өндөр хувьтай ч элэгний донорууд хагалгааны дараа удаан хугацаанд амьдрах чадварын талаарх судалгааны ажил дэлхий дахинд сайн хийгдэж судлагдаагүй байгаа.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багт Со Гён Сог, Ли Кванг Үүнг, Ли Нам Жү, Чуй Ёнг Руг, Хун Сог Гүн, Ли Жонг Мү эмч нар болон Сөүлийн анагаахын их сургуулийн урьдчилан сэргийлэх тасгийн Шин Э Сон, Чуй Сонг Ху эмч, Улсын нэгдсэн өвчлөл хариуцан хянах төвийн доорх улсын эрхтэн шилжүүлэн суулгах төвд бүртгэлтэй дата материалуудыг ашиглан 2000 он - 2015 он хүртлэх элэгний донор болсон 10,116 хүнд тандалт хяналт хийсэн судалгааны ажлын тайланг өнгөрсөн сарын 23нд нийтэллээ.

Судалгааны баг нь элэгний донорын нас барсан шалтгааныг хэд хэдэн бүлэгт ангилан хуваасан болно.

Мөн элэгний донор болсон хүнийг энгийн хүний амьдрах чадамжтай харьцуулан элэг шилжүүлэн суулгах хагалгааны аюулгүй байдлыг баталлаа.

Нийт элэгний донорын 10,116 хүн дунд нас барсан нийт 53 хүн буюу /0,52%/ байсан ба нас барах болсон шалтгаанаар амиа хорлолт /19/, хавдар /9/, авто осол /7/, элэгний өвчин эмгэг /5/, тархи судасны өвчин /3/, зүрхний эмгэг /1/ бусад /9/ байсан болно.

external_image

Элэгний донор болсоны дараа элэгний эмгэгээр нас барсан хүний тоо авто ослоор нас барсан хүний тооноос бага байгааг нь харагдаж байна.

Мөн нийт элэгний донор болсон хүн хагалгааны дараа 10 жилийн дотор нас баралтын хувь 0,9% байгаа нь элэгний донор аюулгүй байгааг бататгаж байна.

Гэхдээ 19 элэгний донор амиа хорлосон шалтгаан нь хагалгааны дараа ч гэсэн элэгний донорын байнгын хяналт тандалт хэрэгтэйг мөн сэтгэлзүйн дэмжлэгийг хийх шаардлагатайг илтгэж байна.

Нэмэлтээр судалгааны баг нь “элэгний донор” бүлэг болон “энгийн хүн”ий бүлгийн удаан хугацаанд амьдрах чадамжыг харьцуулан судаллаа.

Үнэн зөв харьцуулалт хийхийн тулд энгийн иргэдийн бүлэг болон элэгний донор болсон иргэдийн бүлгийн хүйс, насаар харьцуулан үндэсний эрүүл мэндийн даатгалын газарт бүртгэгдсэн мэдээллийг ашиглан энгийн аргаар сонголт хийсэн болно.

Түүний хариунд элэгний донор бүлэг хагалгааны дараа 10 жилд нас барсан хувь 0,5% , энгийн хүний бүлгийн 0,9% -тай харьцуулахад бага гарсан болно.

Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа ч гэсэн элэгний донорын хувьд аюулгүй нь харагдаж байна.

 

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн элэг цөс нойр булчирхайн хагалгааны тасгийн Ли Нам Жү эмч нь “Солонгост амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа 11,000 гаруй тохиолдол хийгдсэн бөгөөд одоог хүртэл элэгний донорын удаан хугацааны үр дүнгийн талаар томхон хэмжээний судалгааны ажил байхгүй байгаа. Мөн хагалгааны дараа ч гэсэн элэгний донор болсон хүнд байнгын хяналт тавих шаардлагатай ба ялангуяа сэтгэл судлалын талаар үзлэг зөвөлгөө хяналт ажиглалт байнга хийгдэж байх хэрэгтэйг дахин тодотгон өгүүллээ.

 

Энэхүү судалгааны ажил нь мэс заслын салбарын нэлээд нэр хүнд бүхий сэтгүүл болох Annals of Surgery –ийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색