Skip To Content

Мэдээ

Парк Ду Жүн болон Ли Сан Хёб эмч нар нь ходоодны хавдрын улмаас ходоод тайрах мэс засалд орсон өвчтөнд цөсний чулуу үүсэхийг UDCA эмээр урьдчилан сэргийлэх боломжтой болохыг баталлаа

Hit : 1,039 Date : 2020-07-03

Ходоодны хавдрын тасгийн Парк Ду Жүн эмч болон хоол боловсруулах тасгийн цөсний нарийн мэргэжлийн эмч Ли Сан Хёб нар ходоодны хавдрын улмаас ходоод тайрах мэс засалд орсон өвчтөн UDCA (ursodeoxycholic acid, цөсний шүүрэл ялгаралтыг нэмэгдүүлэн элэгний эсийг хамгаалах эм) эмийг ууснаар цөсний чулуу үүсэхийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг дэлхийд анх удаа баталсан эрдэм шинжилгээний ажлыг JAMA Surgery-д нийтлүүллээ.

external_image

UDCA-нь элбэг хэрэглэгддэг эм болох Уруса-гийн гол химийн найрлага юм.

Ходоод тайрах мэс засалд орсон ходоодны хавдартай өвчтөн цөсний чулуутай болох магадлал жирийн хүнийг бодвол 10 дахин их байдаг ч үүнтэй холбоотой эрдмийн ажлууд тэр бүр их байдаггүй.

Судалгааны баг нь 2 долоо хоногийн дотор ходоодны хавдрын хагалгаанд орсон 512 ходоодны хавдартай өвчтөнийг 3 бүлэгт хувиарлан 12 сарын турш ▲UDCA 300mg ▲UDCA 600mg ▲ Орлуулах эмийг тус тус уулгасны дараа цөсний чулуу үүсэлтийн хувийг харьцуулан судалсан байна.

 

Цөсний чулуу үүссэн өвчтөний харьцаа UDCA 300mg уусан бүлэг 5.3% (8 хүн /151 хүн), UDCA 600mg -г уусан бүлэг 4.3% (7 хүн /164 хүн) ба Орлуулах эм уусан бүлгийн 16.7% (25 хүн /150хүн) - тай харьцуулахад нэлээд бага хувьтайгаар гарсан байна.

Ялангуяа ходоод болон ойролцоох тунгалагын зангилаа хүртэл бүхэлд нь тайралт хийсэн /D2 тайрах хагалгаанд орсон/ өвчтөний тохиолдолд UDCA 600mg уусан бүлгийн цөсний чулуу үүсэлт 4.1% (4 хүн /97 хүн) ба орлуулах эм уусан бүлгийн 15.1%(13 хүн /86 хүн)- ийг бодвол илт бага гарсан байна.

Судалгааг ахлагч ходоодны хавдрын хагалгааны тасгийн Парк Ду Жүн эмч нь “Ходоодны хавдрын хагалгаанд орсон өвчтөнд цөсний чулуу үүсэх хүндрэлээс гадна мэс засал, дуран зэрэг эмчилгээний үед гарах хүндрэл нэмэгдэх магадлал өндөр байдаг.

UDCA-ийг уулган цөсний чулуу үүсэлтийг багасгах арга нь ходоодны хавдартай өвчтөний хагалгааны хүндрэл болон түүнээс үүдэх аюулыг багасгах тал дээр ихэд чухал ач холбогдолтой” хэмээн өгүүллээ.

Хоол боловсруулах тасгийн Ли Сан Хёб эмч нь “ Ходоод тайрах хагалгаанд орсон ходоодны хавдартай өвчтөний тохиолдолд цөсний чулуу үүсэх магадлал 1 жилд 13~17%, 5 жилд 20%- аас дээш байх ба энэ нь жирийн хүмүүстэй харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлт юм. Ходоод тайрах хагалгаанд орсон өвчтөнд UDCA-г жорын дагуу уулгахад цөсний чулуу үүсэлтийн эхэн үеийн урьдчилан сэргийлэлт болохоос гадна удаан хугацаанд аюулгүй байх мөн эдийн засгийн ачааллыг ч багасгах болно” хэмээн өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색