Skip To Content

Мэдээ

Дэлхийд анх удаа “Бөгжин зүрхний монитор“болох эрүүл мэндийн бэв төхөөрөмжийг нэвтрүүллээ

Hit : 723 Date : 2020-06-25

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрхний тасгийн Чуэ И Гин эмчийн баг нь “Бөгжин хэлбэртэй хөдөлгөөнт аппарат CART, Cardio Tracker болох PPG дохиололд анализ хийн зүрхний тосгуурын фибрилляцийг хянах судалгааны ажлыг эрүүл мэндийн мэдээлэл техинологийн олон улсын сэтгүүлд /JMIR, Journal of Medical Internet Research/ нийтлүүллээ.

external_image

Энэхүү судалгааны ажил нь хамгийн элбэг тохиолдох зүрхний хэм алдагдлын өвчин бөгөөд ойрын 10 жилд эмчилгээний зардал 5 дахин нэмэгдсэн зүрхний тосгуурын фибрилляцийг эрт үед оношлох, хянах,  ажиглах үүднээс хийгдсэн болно.

Одоогоор зүрхний тосгуурын фиярилляцийн эхэн үеийн оношлогоо дутмаг байгаа ч итгэж болох хэмжээний байнгын хяналтын систем байвал өвчтөнг эрт , эхэн үед илрүүлж , гарж болзошгүй хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж бодож байна.

Чуе И Гин эмчийн баг нь 2018 оноос эхлэн 2019 онд 20–оос дээш насны зүрхний тосгуурын фибрилляци оноштой 100 өвчтөний эрүүл мэндийн мэдээлэлд суурилан судалгааг хийсэн байна.

Энэ нь бөгжин хэлбэрт эрүүл мэндийн мэдрэгч төхөөрөмж болон үндсэн арга болох зүрхний цахилгаан бичлэгийн аппарат ашиглан өвчтөний зүрхний хэмнэлийн өөрчлөлтийн өмнө, хойно мэдрэгчийн төвд дамжсан дохиолол болон зүрхний цахилгаан бичлэгийн хэмжилтийг хянан харьцуулан шалгасан болно.

Үүгээр дамжуулан нийт 13,000 гаруй дээжийг ухаалаг утсанд илгээж гар утасруу дамжуулан дахин шалган алгоритм ашиглан анализ хийсэн байна.

Судалгааны дүнд зүрхний тосгуурын фибрилляцийг хайн олох, мэдрэх чадвар 99% , зүрхний тогтвортой хэвийн байдлыг ялган олох онцлог чадвар 94.3% - аар тус тус өндөр үр дүнтэй гарсан болно.  

Хэмжилтийн хугацаа урт байх тусам оношлогоо батжих боловч 10 секундын хэмжилтээр ч гэсэн 94.7%-ийн оновчтой байдлыг хадгалж чадсаг байна.  

Ялангуяа зүрхний тосгуурын фибрилляцийн тохиолдолд пүлсийн өөрчлөлттэй хамааралгүйгээр тогтвортой мэдрэг чадвараа хадгалсан нь тогтоогдсон.

Дүгнэлтээр хэлэхэд гэрлийн импульсийн PPG дохиоллыг дахин анализ хийн бөгжин хэлбэрт эрүүл мэндийн төхөөрөмжийг ашиглан зүрхний цахилгаан бичлэгт тулгуурлахгүйгээр зүрхний тосгуурын фибрилляцийг зөв мэдрэх, илүү нарийвчлан илрүүлэн ялгах боломжтой болсонг баталлаа.

Ялангуяа өндөр эрсдэлт бүлгийн тохиолдолд бөгжин аппарат ашиглан хөдөлгөөнтэй үед байнгын зүрхний тосгуурын фибрилляцийг монитор хийн хянах боломжтой болсон байна.

Sky lab-ийн дэлхийд хамгийн анхдагч бөгжин хэлбэрт эрүүл мэндийн төхөөрөмж нь үндсэн зүрхний цахилгаан бичлэгийн хэмжилтээс гадна сэнсэрийг ашиглан зүрхний тосгуурын фибрилляцитай өвчтөний тогтворгүй пүлсийг хэмждэг төхөөрөмж юм.

Хуруундаа зүүмэгц хэвийн бус хэлбэлзлэлтэй зүрхний хэмнэлийг автоматаар тасралтгүй хэмжих боломжтой.

Хэмжилт хийгдсэн бүх мэдээллийг ухаалаг утсанд суулгасан вэбээр цаг бүрт амар хялбар шууд шалгах боломжтой болсон нт хамгийн сайн талтай юм.


Full Menu

전체 검색

전체 검색