Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь Олон улсын вакцин судлалын төвтэй хамтран COVID-19 ийн урьдчилан сэргийлэх тарилгын эмнэлзүйн судалгааг Солонгост анхдагчаар хийхээр боллоо

Hit : 1,851 Date : 2020-06-12

Олон улсын вакцин судлалын төв болон Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн 6 сарын 4 ны өдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэгт “COVID-19 цар тахлын эсрэг вакцины дотоодын эмнэлзүйн судалгааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

external_image

Энэ нь COVID-19 вакцины дотоод дахь анхны эмнэлзүйн судалгаа юм.

Энэхүү эмнэлзүйн судалгаа нь хоёр үе шаттайгаар явагдах юм. Эхлээд 19-50 насны, эрүүл чийрэг , 40 орчим хүнд хийн аюулгүй байдлыг шалгасны дараа 120 хүнд хийн дасан зохицол болон дархлааны байдлыг дүгнэн хянах болно.

Энэ өдөр хамтын ажиллагааны гэрээнд Сөүлийн их сургуулийн эмнэлгийн халдварын тасгийн У Мёнг Дун эмч, Олон улсын вакцин судлалын хүрээлэнгийн захиргааны дарга Ким Чэрум болон Сун Ман Ги ажилтан, Ан Во Тэл доктор, Ли Чёл Ү доктор, Иновио эмийн кампаний захирал Ким Чу Сэб нар оролцлоо.

Америкийн Иновио эмийн кампанаар дамжуулан халдварт өвчин цар тахалтай тэмцэх төвийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгаа нь энэ сардаа эхлэх төлөвлөгөөтэй байна.  

Мөн өвчний хяналт зохицуулгын ерөнхий төв болон улсын эрүүл мэндийн хүрээлэн нь туршилтын өрөө болон шинжилгээнд дэмжлэг үзүүлэхээ мэдээлжээ.

Жирийн үед вакцины эмнэлзүйн судалгаанд хэдэн арван жилийн хугацаа зарцуулагддаг ч COVID-19 н энэ үед энэхүү дотоодын эмнэлзүйн судалгаа нь Амеркид хийгдэж эхэлснээс ердөө 2 сарын дараа хийгдэж байгаараа онцлогтой юм.

external_image

Ким Чэрум захирал нь “Эмнэлзүйн судалгаа нь COVID-19 вакциныг гарган авахын тулд зайлшгүй хийгдэх үйл ажиллагааны нэг бөгөөд Америк, Хятад, Англи, Герман зэрэг улстай зэрэгцэн эмнэлзүйн судалгаа хийж байгаа тэргүүлэх улсын нэгээр Солонгос улс сонгогдсон ба “IVI-CEPI-н тусламжтайгаар дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болсон нь ихэд бахархалтай зүйл юм” хэмээн өгүүллээ.

У Мёнг Дунг эмч нь “Нийгмийн зай барилтаар энэхүү халдварт өвчинг барих нь хязгаартай юм. Эргэн хэвийн амьдралдаа орохын тулд вакцин гаргах нь зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэхүү эмнэлзүйн судалгаа нь олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар болно гэж бодож найдаж байна” .

Ким Чу Сэб захирал нь “Иновио кампаний INO-4800 вакцины эмнэлзүйн судалгаа хурдан хугацаанд хийгдэх болсон явдалд мөн олон улсын вакцин судлалын төв, Сөүлийн их сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагаанд үнэхээр их баяртай байна. Тун удалгүй Америкийн эмнэлзүйн судалгааны дата мэдээллийг нэгтгэн энэ зун 2, 3 дугаар шатны эмнэлзүйн судалгаа туршилтанд орох төлөвлөгөөтэй байна” хэмээн өгүүллээ.

Эмнэлзүйл судалгаа хурдан хийгдэх болсон нь хүнс тэжээл эм бэлдмэлийн аюулгүй байдлын төв хороо COVID-19 тэй холбоотойгоор аюулгүй байдал бүрэн хангагдсан вакцин болон эмчилгээний талаар хурдтай зөвшөөрөл олгох тогтолцоог хэрэгжүүлснээр боломжтой болсон юм.

Суурь DNA вакцин платформын эмнэлзүйн бус болон эмнэлзүйн мэдээллийг ашигласнаар энэхүү судалгаа хийх зөвшөөрөл илүү хурдацтай батлагдсан байгаа.

Олон улсын вакцин судлалын төв болон Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь МЭРС-ийн вакцины үед ч мөн хамтран эмнэлзүйн судалгаа хийж байсан удаатай.

Тус вакцин (GLS-5300) нь байгалийн шинжлэх ухааны Иновио кампаний вакцины платформ-г ашиглан гаргардсан бөгөөд одоог хүртэл хийгдсэн эмнэлзүйн судалгаанууд амжилттай үр дүнгүүдийг харуулсаар байна.

Full Menu

전체 검색

전체 검색