Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг Мүнгёнд байрлах амьдралын эмчилгээний төвд нуугдсан орчин үеийн дэвшилтэт мэдээллийн системийг танилцуулж байна

Hit : 1,056 Date : 2020-03-23

- Ухаалаг амин чухал үзүүлэлтийг хэмжих багаж, гар утасны асуумжийн систем зэрэг орчин үеийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэв

-Амьдралын эмчилгээний төв нь эмнэлгийн байгууллагатай харьцуулаад ч барамгүй мэргэжлийн эмчилээний төв болгон хувиргалаа

 Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Мүнгён дах амьдралын эмчилгээний төв(Гёнбуг Дэгүгийн 3дах амьдралын эмчилгээний төв) д орчин үеийн дэвшилтэт системийг суурьлууллаа. Байрлаж буй өвчтөний системчлэгдсэн эмчилгээ ба хяналтыг хийх боломжтой юм.

Өнгөрсөн 5ны өдөр СҮИСЭ нь Мүнгён дах авьяаслаг ажилчдын сургалтын төвийг Дэгү Гёнбуг мужийн хөнгөн шинж тэмдэгтэй корона19 туссан өвчтөнд зориулж амьдралын эмчилгээний төв болгон хувиргасан.Хэвтсэн өвчтөнд дундын нэгдсэн хяналтын төвийн гар утсаар эмчилгээ хийх, дүрсээр харж зөвлөгөө өгөх зэрэг хүн бүрт төрөлжсөн үйлчилгээг үзүүлж байна. СҮИСЭ шууд үйлчилж байгаа юм шигээр энгийн амьдрах орчин гэхээсээ илүүгээр мэргэжлийн эмчилгээний төвийн дүр зургийг шингээсэн юм.

Иймэрхүү байдлаар ухаалаг амин чухал үзүүлэлтийг хэмжих багаж,гар утасны асуумж судалгааны систем зэрэг дэвшилтэт арга техник нуугдаж байгаа юм.Үүнийг ашиглавал эмч ажилчид болон өвчтөний хоорондоо шүргэлцэж хавьтахыг багасгаж бодит тухайн цаг үед нь өвчтөний нөхцөл байдлыг шалгаж болно.


Эмчилгээний дүрсийн шинжилгээг


external_image
 
Гадны эрүүл мэндийн байгууллага болон дүрс шинжилгээний датаг хоорондоо солилцож болох клауд платформ юм.Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нар бусад эмнэлгийн байгууллагаас Мүнгён амьдралын эмчилгээний төвд шилжин ирж байгаа өвчтөний дүрсийн шинжилгээний датаг газар дээр нь шууд харж дүгнэх боломжтой юм. Хамгаалалт нь хамгийн шилдэг ба маш энгийн хялбараар их хэмжээтэй дүрсийг солилцох боломжтой.


Ухаалаг амин үзүүлэлтийг хэмжих багаж хэрэгсэл

external_image

 
Мүнгён амьдралын эмчилгээний төвд орж ирж буй өвчтөн нь төв дотор буй амин үзүүлэлтийг хэмжих багажаар дамжуулан зүрхний бичлэг,даралт,хүчилтөрөгчийн хангамж,зүрхний цохилт,амьсгалын тоо зэргийг хэмждэг. Энэ үзүүлэлт нь шууд Сөүлийн их сургуулийн эмнэлгийн мэдээллийн системд дамжуулагдаж шууд өвчтөний биеийн байдлыг мониторлон харж хянаж болно.

Гар утасны асуумж судалгааны систем



  
external_image

 

Өвчтөний өөрийн хувийн гар утсыг ашиглан өвчтөнүүд шууд өөрсдөө мэдээллээ бичиж тэмдэглэх автомат асуулга судалгааны систем юм. Эрүүл мэндийн байдалтай холбоотой асуулганд хариулж хэмжсэн амин чухал үзүүлэлтүүдээ шууд тэмдэглэнэ.Энэ нь гараар бичсэн цаасан асуумжны дамжуулалтын алдаа гаргахаас сэргийлж эмч ажилчдын ажлын ачааллыг бууруулж чадах юм.


Өвчтөний том хэмжээний хяналтын системийн харагдах байдал

external_image

Амьдралын эмчилгээний төв дотор байгаа бүх өвчтөний голлох үзүүлэлт биеийн байдлыг нүдэнд нийтэд нь багтааж хянаж болохоор том хэмжээний дэлгэц суурьшуулсан.

Нэр, хүйс,нас,өрөөний дугаар,шинж тэмдэг байгаа үгүй,халууралт зэрэг голлох мэдээллүүд товч тэмдэглэгдэнэ.Доорх агуулга мэдээллийг Сөүлийн их сургуулийн эмнэлэг,Мүнгёны амьдралын эмчилгээний төв, /질병관리본부/халдварт өвчинтэй тэмцэх хяналтын төв хэлтэсээс бүгд зэрэг шалгах боломжтой гэдгээрээ давуу юм.
 
Сөүлийн их сургуулийн эмнэлгийн мэдээллийн албаны дарга Ким Гён Хван хэлэхдээ “ корона19д хариу үйлдэл хийхэд эмч ба өвчтөний уулзалтыг аль болох багасгах болон үүний хамтаар өвчтөнд газар дээр нь үнэлгээ дүгнэлт өгөх шаардлага бэрхшээл тулгардаг”бөгөөд “Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь орчин үеийн шинэлэг дэвшилтэт мэдээллийн системийг ашиглаж болзошгүй эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан таамаглаж,урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч үргэлжлүүлэхийг хичээж байна ”гэж илэрхийллээ.



 


< Хүснэгт>

Нэвтрүүлсэн систем

Агуулга

Хэрэгжсэн хугацаа

Гадны эмнэлгийн дүрсийг солилцох платформ

Гадны эмнэлгийн байгууллага хооронд дүрс шинжилгээний датаг солилцож болдгоор клауд платформ

3/4нд хэрэгжсэн

Ухаалаг амин чухал үзүүлэлтийг хэмждэг багаж

Өвчтөн өөрөө өөртөө Vital sign(ECG, BP, SpO2, HR, RR)хэмжээд, тус мэдээлэл шууд тэр цагтаа HIS системд интерфэйс болж ордог ухаалаг амин чухал үзүүлэлтийг хэмждэг багаж

3/4нд хэрэгжсэн

Өвчтөний хяналтын систем

Эмнэлгийн ажилтанууд идэвхитэй хариу үйлдэл өгөхийн тулд өвчтөний голлох мэдээллийг нэгтгэсэн хяналт

▫ Нэр/хүйс/нас/өрөөний дугаар

▫ Зүрхний цохилт/хүчилтөрөгчийн хангамж/амьсгалын тоо/халууны хэмжээ

▫ Шинж тэмдэг бий эсэх/халууралт/ Chest x-ray өөрчлөлттэй эсэн зэрэг

3/20нд хэрэгжүүлнэ

Гар утасны электрон асуулгын систем

Гар утсаа ашиглаж өвчтөнүүд шууд мэдээллээ бичиж болох электрон асуумжийн систем

3/17нд хэрэгжсэн

Гэрийн эмчилгээний апп

Амьдралын эмчилгээний төв болон гэртээ тусгаарлаж байгаа өвчтөнд зориулсан гэрийн эмчилгээний апп, цаашид PHR луу өргөжүүлэх

4сар дотор нээлт хийнэ

 


Full Menu

전체 검색

전체 검색