Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг, эмнэлгийн гадуур хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнд зориулж тусгаарлах байгууламжаар хангах боллоо.

Hit : 717 Date : 2020-03-20

-Гёнбуг аймагт үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд өвчтөн хэвтүүлж төв эмнэлгийн эмч нар хяналтандаа авах

-Дутагдалтай байгаа оронд хүнд ба хөнгөн шинж тэмдгээр нь ялгаж үр дүнтэйгээр үйл ажиллагаа явуулах үе ирлээ

-Тусгаалах байгууламжид эмч ажилчид томилох,шууд газар дээрээс нь PCR, цээжний рентген зураг авах

-Амжилттай загвар болж чадвал бусад байгууллагууд мөн дагах байх гэж найдаж байна.



СҮИСЭ нь хөнгөн шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй корона19 өвчтөнд зориулж эмнэлгийн гадуур тусгаарлах байгууламжид эмчилгээ хийх шинэлэг аргачлалыг загварчилж 3сарын 4ны өдрөөс хэрэгжүүлж байна. Үүний тулд Гёнбуг аймгийн мунгёнд ажиллаж байгаа сургалтын төв болох Сөүлийн их сургуулийн эмнэлгийн боловсон хүчний төвийн 100 орыг өвчтөнүүдэд нэвтрүүлэхээр болсон юм.

Халдвар авсан хүний тоо 8мянга давангаа орон даяар халдвар авсан өвчтөнд мэргэжлийн эмчилгээ хийх хорио цээрийн тусгаарлалттай орны хүрэлцээ дутаж байна. Орон даяар тусгаарлах эмчилгээний орны тоо 1077 ширхэг байгаа юм. Энэ хугацаанд хүнд өвчний шинж тэмдэг хамаагүйгээр шууд л тусгаарлах байгууламжтай эмчилгээний өрөөнд хэвтүүлж байсантай холбоотой юм. Одооноос хүнд ба хөнгөн шинжээр нь ялган ангилж үр дүнтэй хэвтүүлэх заалт хэрэгтэй байна.

Одоо шиг хүнд ба хөнгөн шинж тэмдгээр нь ялгалгүй өвчтөнийг хэвтүүлж орны дутагдал үүсгэн энэ байдал цаашид үргэлжилвэл яаралтай эмчилгээ хэрэгтэй байгаа өвчтөний тоо ихэсч нас баралтын тоо улам нэмэгдэх болно.
Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар одоогийн халдвар авагсдын дунд хэвтэх шаардлагатай хүнд өвчтөний тоо 20% үзүүлэлттэй гэж дүгнэж байгаа юм. Гэртээ тусгаарлалт хийх нь мөн гэр бүлийнхэндээ 2дагч халдвар тараах санаа зовоож байгаа энэ үед одоогийн нөхцөл байдлаас шинэлэг аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй цаг үе юм.
СҮИСЭ ийн сургалтын төвд бэлдэж байгаа тусгаарлах байгууламж нь биеийн байдал нь муудах магадлал бага хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөн дундаас,тусгаарлахын өмнө СТ гэх мэт шинжилгээг авч хянах боломжтой эсэхийг үнэлж дүгнэсний дараа хэвтүүлэхээр шийдэх юм.Хэвтсэний дараа хүчилтөрөгчийн хангамж,даралт пульс зэргийг хэмжиж Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү хариуг нь илгээвэл эмч байдлыг хянаж дүгнэлт хийх юм. Үүний тулд СҮИСЭ нь дүрсийн эмчилгээнд суурилсан дундын хяналтын төв байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Тус төв нь халдвартын тасаг ба дүрс оношилгооны тасгийн хажуугаар хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэлийн түгшүүр ба гутрал хямралыг намдаахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн анагаахын мэргэжилтэнүүдийг мөн байршуулахаар төлөвлөж байна.

Үүний хажуугаар тухайн үедээ шууд геномын өсгөвөрлөх шинжилгээ(PCR)болон цээжний рентген шинжилгээг хийж байхаар байгууламждаа эмч ажилчдыг томилж тус бүрийн шинжилгээний аппаратуудыг суулгалаа..
Жу Би Рюн нийгмийн эрүүл мэндийн төвийн захирал нь “ Яг л эмнэлгээс ялгаагүй Сөүлийн их сургуулийн эмнэлгийн өндөр зэрэглэлийн анагаахын мэргэжлийн туршлагад үндэслэн өндөр чанартай эмчилгээг хийлгэх боломжтой юм” гээд “ тусгаарлах байгууламжид эмнэлгийн тусламжаас гадна хоол болон гэр ахуйн хэрэгсэл зэрэг олон янзын бүтээгдэхүүн шаардлагатай тул компани байгууллагуудын сонирхлыг татна гэж найдаж байна.Үүнээс гадна засаг захиргаа, цагдаа,орон нутгийн гал түймэртэй тэмцэх хэлтэс зэрэг олон янзын дэмжлэг үзүүлж байж тасралтгүй үйл ажиллагаа явагдана”гэж дэмжихийг хүслээ.
Үүнээс гадна тэрээр “Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн төлөвлөж байгаа хорио цээрийн тусгаарлах байр амжилттай загвар болж чадвал бусад улсын их сургуулиуд болон байгууллагуудын эзэмшлийн байгууламжуудыг ч бас ар араасаа дагах байх гэж найдаж байна ”гэж нэмж хэллээ.


Full Menu

전체 검색

전체 검색