Сөүлийн их сургуулийн эмнэлэг Робот ашиглан халдварын тархалтаас сэргийлж байна
-LG электрон clio цэвэрлээгий робот ба угтан зааварчлах робот
-Цэвэрлэгээ болон орж гарахыг хориглох зэрэг эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөлж байна.
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь эмнэлэг дотроо халдварын тархалтыг хаах зорилгоор робот технологийг ашиглан хэрэгжүүлж байгаагаа зарлалаа.
Өнгөрсөн оны 2сард Сөүлийн их сургуулийн эмнэлэг ба LG электроникс компани нь роботын хамтарсан хөгжил болон хамтын ажиллагааны төлөө ажлын гэрээ байгууллаа.
Энэ удаад нэвтрүүлж буй клио цэвэрлэгээний робот ба зааварчилгааны робот нь эмнэлгийн дотор цэвэрлэгээ ба орж гарч буй үйлчлүүлэгчийг хаахад ашиглах юм.
Эмнэлгийн дотор хоёрдогч халдвараас хамгаалж ажилчдын ажлын ачааллыг хөнгөлж,өвчтөний эмчилгээнд төвлөрч чадахад тусална.
Клио цэвэрлэгээний робот(LG CLOi CleanBot) нь дотор орчинд чөлөөтэй хөдөлгөөн хийж явах бие даасан жолоодлоготой ба саад бэрхшээлээс зайлуулах технологийг суулгасан юм.
Утас холбоос нь нарийн төвөгтэй эмнэлэгт ч бас аюулгүйгээр цэвэрлэх боломжтой. Мөн H13шатлалын хаппи пилтерийг суурьлуулж цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлж өгнө.
Ерөнхий амьсгалын асуумж ба халуун хэмжилтийг бүртгэх зааварлах робот (LG CLOi GuideBot)ыг ч бас нэвтрүүлсэн.Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь корона19д цаашдаа бүх орж гарч буй үйлчлүүлэгчдэд зориулж халуун хэмжих ба энгийн асуумжийг явуулна.
Ажилтан нэг бүрчлэн шалгадаг байсан горимыг нүүр нүүрээ харахгүйгээр өөрчилж тархалтын эрсдэлийг бууруулах боломжтой.
Ким Ён Сү эмнэлгийн дарга “Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь корона19тэй холбоотой улсаас томилсон тусгай тусгаарлах эмчилгээний тасаг ба хямралын хариу арга арга хэмжээний тасгийг ажиллуулж байгаа зэрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг тэргүүлж байгаа бөгөөд тэр тусмаа видео зөвлөгөө өгөх, төв хяналтын систем зэрэг мэдээлэл технологийн арга барилыг ашиглан Мүнгёны амьдралын эмчилгээний төвийг амжилттай ажиллуулж байна”гээд “шинэ дэвшилтэт технологийг хэрэгжүүлж эмнэлгийн дотор халдвар тарахаас хамгаалж илүү аюулгүй эрүүл мэндийн орчинг бүрдүүлж ажиллахаар байнгын хичээж ажиллах болно ” гэж хэллээ.