Skip To Content

Мэдээ

Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт ухаалаг /смарт/хагалгааны өрөө ажиллаж эхэллээ

Hit : 791 Date : 2020-02-24

--Төв эмнэлгийг өргөтгөн шилжүүлж , 10 ухаалаг мэс заслын өрөөг өргөтгөх

-Хагалгааны оновчтой орчныг бүрдүүлж,өвчтөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх,халдвар хамгааллын үйл ажиллагааг бэхжүүлэх

external_image


Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг (эмнэлгийн дарга Ким Ён Сү) нь төв эмнэлгийн мэс заслын өрөөг томруулан шилжүүлж анхны үйл ажиллагааг нь эхлүүлэв.

1978 онд 16 хагалгааны өрөөтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш 3 удаа өргөтгөл хийсэн Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн төв байрны мэс заслын тасаг нь 2020 оны 1-р сарын 13-нд өргөтгөн томруулж шилжүүлсэн 10 ухаалаг мэс заслын өрөөнд хагалгаагаа хийж эхэллээ. Энэ удаагийн дахин шинэчилсэн загвар, өргөтгөлийн засвараар мэс заслын өрөөний системийг сайжруулж, хагалгааны өрөөний тоог нэмэгдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг хангаж, мэс заслын өрөө тасралтгүй хэвийн ажиллах үндэс суурийг тавьсан.

Шинээр ашиглалтад орсон 10төрлийн хагалгааны өрөө нь ерөнхий мэс засал,урологи,эмэгтэйчүүд гэх зэрэг 3 эмчилгээний тасагт ашиглах бөгөөд бүгд нэгдсэн удирдах системийг нэвтрүүлж смарт хагалгааны өрөөг хэрэгжүүлсэн. Интеграцийн систем(Integration system)нь тус бүр хэвлийн дурангийн мэс заслын систем ба эмнэлгийн багаж хэрэгсэлийн хяналт,дүрс дамжуулах,өрөөны дотор орчныг хянах зэрэг ажиллагааг сүлжээгээр нэгтгэж зохицуулж чаддаг.Хагалгаа болон хагалгааны төрлөө дагаад эмнэлгийн хэрэгсэлийн тохиргоог урьдчилан хадгалж нэг удаагийн даралтаар тохируулсан агуулгаа эргэн санаж гаргах прэсэт (Preset) үйлдэл нь эмнэлгийн ажилтануудад тохируулж тааруулсан хагалгааны орчинг нэвтрүүлж,мэс заслын өмнөх бэлтгэл хугацааг багасгах үйл ажиллагааг хөнгөвчилж тасрагтгүй явагдах боломжийг олгодог.

Бүх мониторууд нь 4K ба түүнээс дээш чанарын мониторуудаас бүрдэх бөгөөд одоо байгаа Full HD дүрсээс 4 дахин илүү тод дүрсийг харах боломжийг олгодог бөгөөд дүрсийн шинжилгээний хариуг мэс заслын монитор дээр шууд шалгаж үзэх боломжтой эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг багасгаж, хагалгааны хугацааг товчлох боломжтой юм.

Дурангийн хагалгаанд хэрэглэгдэхээр 3D дурангийн Endoscope) аппаратыг өргөжүүлж,мэс заслын нарийвчлалыг сайжруулсан бөгөөд, хөх гэрлийн системийг нэвтрүүлж, дурангийн хагалгааны үед тодруулагчийг (contrast) их байлгахаар тохируулж,анхаарал төвлөрөлт ба сэтгэл зүйн аюулгүй байдлыг өндөрсгөж эмнэлгийн ажилчдын ая тухыг сайжруулсан. Үүнээс гадна шалан дээрх янз бүрийн утас,хоолойг арилгаж хий болон цахилгаан төхөөрөмжөөр тоноглогдсон зүүлт системийг нэвтрүүлж халдвар хяналт ба ажилчдын аюулгүй байдлыг хангасан.

Нэмж дурдахад, самбар юмуу цаасаар мэдээлж байсан хагалгааны өвчтөний мэдээллийг HIS тай холбогдсон компьютерын программыг хэрэгжүүлж өвчтөний үнэн зөв мэдээллийг монитор дээр харж болохоор болгосон. БНСУ-ын анхны нянгийн эсрэг үйлчилгээтэй дотоод засал чимэглэлийн материал болох Bioclad-ийг ашиглаж, микробын бохирдлоос урьдчилан сэргийлэх, өвчтөний халдвараас сэргийлэхэд маш сайн нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Ким Ён Сү дарга хэлэхдээ “Бид шинээр өргөжүүлсэн ухаалаг хагалгааны өрөөнд суурилсан өвчтөнүүдэд тохь тухтай, аюулгүй үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн ажилтнуудад хамгийн сайн мэс заслын орчныг бүрдүүлнээр эцэст нь хүнд өвчтөнүүдийн тохирсон эмчилгээ ба хурдан эдгэрэлтэнд нэг алхам илүү ойртоно” гэж найдаж байна гэлээ.

Full Menu

전체 검색

전체 검색