Skip To Content

Мэдээ

Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран Корона19 эмчилгээний клиник туршилтыг эхлүүллээ

Hit : 825 Date : 2020-03-18

external_image


Манай Сөүлийн их сургуулийн эмнэлэг Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй (NIH-ийн дэргэдэх NIAID) хамтарч Корона19 эмчилгээний клиник туршилтыг эхлүүллээ. Эмчилгээний эм нь Эбола вирусын эмчилгээнд боловсруулж авсан REMDECIVIR юм.

3 сарын 9ны өдөр СИС эмнэлэг болон Америкийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн нь эмнэлзүйн судалгаа хийх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд, тун удахгүй өвчтөн бүртгэж эхлэнэ.Америк болон Сингапур зэрэг дэлхий даяар нийт 394 хүний корона19 уушгины хатгалгаагаар хэвтсэн өвчтөнүүд оролцож байгаа бөгөөд,солонгосоос Сөүлийн их сургуулийн эмнэлэг ба Бундан дах Сөүлийн их сургуулийн эмнэлэг хамрагдсан юм. 

Энэ удаагийн клиник туршилтанд нэр дэвшигч эмчилгээний эм нь өвчтөнд хэр үр дүнтэй байна уу шалгах хамгийн тодорхой санамсаргүй удирдлагатай туршилт бөгөөд зорилго нь корона19 өвчтэй өвчтөнд REMDECIVIRийн аюулгүй байдал болон эмнэлзүйн үр нөлөөг тодорхойлох явдал юм. Америкаас анхны өвчтөн бүртгэгдсэн ба цаашид нэмэлтээр эмчилгээний эм боловсруулан гаргавал үүнийг хамт хэрэглэж болохоор уян хатан судалгаагаар боловсруулагдсан болно.

REMDECIVIR нь Gilead ээс өргөн цар хүрээний вирус дарангуйлах эмээр анх хөгжүүлсэн. Эхэндээ Эбола вирусын эмчилгээний эмээр үр нөлөө үнэлсэн боловч корона вирусын нэг төрөл болох SARS ба MERS вирусын амьтдын туршилтанд үр дүнтэй нь тогтоогдсон тул короно19 эмчилгээнд ч бас үр дүн өгнө гэж найдаж байна.

REMDECIVIR клиник туршилт нь Америкийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх NIAID нь ДЭМБ-ын зөвлөх бүлэгтэй хамтран боловсруулсан. Оролцогчид эмнэлзүйн судалгааны стандарт протоколын дагуу  бөглөж зөвшөөрлийн хуудсыг бөглөсөн байх ёстой.

БНСУ-д судалгаа явуулдаг халдвартын тасгийн У Мён Дун профессор нь “Одоохондоо корона19 эсрэг үр дүнтэй батлагдсан вирусын эсрэг эм байхгүй байна”.Энэ удаагийн клиник туршилт нь REMDECIVIRийн эмчилгээний үр нөлөөг баталвал Солонгос гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа корона19 туссан өвчтөнүүдэд тусалж чадна”гэж тайлбарлалаа.

external_image

У Мён Дун профессорын ялган өсгөвөрлөсөн корона19 электрон микроскоп зураг

 


Full Menu

전체 검색

전체 검색