Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг дотооддоо анх удаа нойр булчирхайн тайрах мэс заслаар 5000 дах тохиолдолд хүрлээ

Hit : 1,818 Date : 2020-01-21

-Хагалгааны дараах нас баралтын тоо 0,2% хэтрэхгүй,дэлхийн шилдэг эрүүл мэндийн байгууллагатай харьцуулахад өвчний тавилан (ирээдүйн байдал) маш сайн үзүүлэлттэй.

  - -Сөүлийн их сургуулийн эмнэлгийн урт хугацааны түүхтэй хамт шилдэг арга барилыг нэвтрүүлнэ



external_image


Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь дотооддоо нойр булчирхай тайрч авах мэс заслын түүхэнд шинэ зам нээлээ.

Сөүлийн их сургуулийн нойр булчирхай, цөсний мэс заслын баг (Мэс заслын эмч Чан Жи Ён, Квон Ү Ён, Ким Хун Бом профессор) нь дотооддоо хамгийн анх нойр булчирхай тайрах мэс заслыг 5000 удаа хийж зорилгоо биелүүлсэн. 1961онд дотооддоо анх удаа нойр булчирхай, арван хоёр нугалаа гэдэс тайрч авах мэс заслыг гүйцэтгэж эхэлсэнээс хойш 59 жилийн дараахи үзүүлэлт билээ.

 

Энэ нь энгийн мэс засал хийгдсэн тоон үзүүлэлт биш юм. Мэс заслын дараахи үр дүн бас хамаарч байгаа юм. Нойр булчирхай тайрах мэс засал нь хүнд хагалгааны нэг төрөлд ордог ба мэс заслын дараахи хүндрэл гаж нөлөө болон нас барах магадлал өндөр байдаг. Ерөнхийдөө мэс заслын дараа нас баралт 1-2% байвал шилдэг эрүүл мэндийн байгууллагат үнэлэгддэг билээ. Нөгөө талаар Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь мэс заслын дараахи нас баралтын хувь 0.2%-аас хэтрээгүй бөгөөд энэ нь дэлхийн шилдэг түвшин юм. Сөүлийн их сургуулийн эмнэлгийн нойр булчирхай, цөсний мэс заслын багийн ур чадварыг харж болно.

 

Сүүлийн үед хэвлийн хөндийн дурангийн робот мэс заслыг нэвтрүүлсэнээр мэс заслыг илүү нарийн хийж байна. Өндөр ур чадвар шаардсан хагалгаа тул робот ашиглавал үр дүн илүү сайн байдаг. Эдгэрэлт хурдан, өвдөлт бага зэрэг нь уламжлалт нээлттэй хагалгаанаас илүү юм. Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь дотооддоо хамгийн анх робот  ашигласан нойр булчирхай болон арван хоёр нугалаа гэдэс тайрах мэс засал, цөсний хорт хавдарыг бүхэлд авах мэс засал, цөсний цоргын хүүдий тайрах мэс ажилбарыг хийсэн. Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь холбогдох судалгааны ажлуудыг ч мөн тасралтгүй хийсээр байна. Сүүлийн үед нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнийг урт хугацааны турш тандалт судалгаа хийж явцыг хянасан эрдэм шинжилгээний ажлаар илтгэл тавьсан. Судалгааны үр дүн болон үнэ цэнэ сайжирсан нь хүлээн зөвшөөрөгдөн олон улсын элэг, цөс, нойр булчирхайн эрдэм шинжилгээний хэвлэлд нийтлэгдсэн. Судалгаанаас үзэхэд даамжирсан хорт хавдарт энгийн химийн эмчилгээ хийлгэсэн өвчтөн 2жил амьдрах магадлал 35.1% аас хэтрэхгүй байсан. Эсрэгээрээ химийн эмчилгээний дараа тайрах мэс заслыг хавсруулсан өвчтөн нь 2жил амьдрах хувь 75.3% аар илэрсэн. Өнгөрсөн үед даамжирсан хорт хавдрын тохиолдолд амьдрах хугацаа дунджаар 6-9сар байсан. Энэ удаагийн судалгаагаар оношлогдоод удалгүй нас баралтаар үргэлжилдэг байсан нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсдөд шинэ найдвар төрүүлнэ гэдэгт найдаж байна.

Мэс заслын эмч болох Чан Жин Ён профессор нь”удаан хугацаанд хуримтлагдсан туршлага болон судалгаагаар үндэслэн энэ удаагийн амжилтыг гаргаж чадсан, уйгагүй зүтгэж ирсэн ахмад үе, доод үеийн профессор болон ажилчиддаа талархал илэрхийлэн” “цаашид нойр булчирхайн хорт хавдар, нойр булчирхай болон цөсний эрхтэн тогтолцооны хавдартай өвчтөний эмчилгээний төлөө манлайлах, байнгын судалгаа болон эмчилгээг хийх болно”гэж илтгэлдээ дурьдлаа.



Full Menu

전체 검색

전체 검색