Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 8дахь жилдээ дарааллан үндэсний брэндийн өрсөлдөх чадвараар ‘Нэгдсэн эмнэлгийн ангилалд’ 1-р байрыг эзэллээ

Hit : 967 Date : 2023-11-27

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 8дахь жилдээ дарааллан үндэсний брэндийн өрсөлдөх чадвараар ‘Нэгдсэн эмнэлгийн ангилалд’ 1-р байрыг эзэллээ

- Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ болон хүнд, ховор, эдгэршгүй өвчинд төвлөрсөн улсын төв эмнэлгийн хувьд дижитал · био төв болон ирээдүйн эмнэлгийн тусламж үйлчилгээний анхдагч нь байхын төлөө хичээн ажиллаж байна.

external_image

БНСУ-ын Аж үйлдвэрлэлийн хорооноос жил бүр зарладаг ‘Үндэсний брэнд өрсөлдөх чадварын индекс 2023(NBCI, National Brand Competitiveness Index) судалгаагаар Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг(эмнэлгийн захирал Ким Ён Тэ) 8дахь жилдээ дарааллан нэгдсэн эмнэлгийн төрөлд тэргүүн байрт явж байгааг энэ сарын 20-ны өдөр мэдэгдлээ.

Үндэсний брэнд өрсөлдөх чадварын индекс(NBCI)нь жил бүр 30,000 гаруй хэрэглэгчдийн оролцоотойгоор дотоодын салбарыг төлөөлж буй брэндүүдийн маркетингийн үйл ажиллагаа, брэндийн танигдсан байдал · имиж · харилцаа, худалдан авалтын зорилго, итгэмжит байдал зэргийг үнэлдэг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн үнэлгээний үзүүлэлт юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг энэ жилийн 3сард Солонгосын менежментийн холбооны консалтингаас зохион байгуулдаг Солонгосын аж үйлдвэрийн брэндийн хүч чадал(K-BPI)-ийн нэгдсэн эмнэлгийн ангилалд 23 жил дарааллан 1-р байр эзэлсэнтэй зэрэгцэн, энэ удаад NBCI-ийн үнэлгээнд 8дахь жилдээ дарааллан тэргүүлсэн зэрэг төрөл бүрийн үнэлгээнд амжилттай сайн үр дүн үзүүлж, үйлчлүүлэгчдийн хамгийн их итгэл даасан эмнэлэг болохоо бататгаж байна.

Нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ болон хүнд, ховор, эдгэршгүй өвчинд төвлөрсөн сургалт·судалгаа·эмчилгээ·олон нийтийн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр дамжуулан улсын төв эмнэлгийн үүргээ гүйцэтгэж буй Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь дижитал·био төвийн хувьд ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч нь байхын төлөө тууштай хичээнгүйлэн ажиллаж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг хүнд өвчтэй хүүхэд болон хүүхдийн гэр бүлийнхний амьдралын чанарыг бүрэн хэмжээгээр сайжруулах зорилгоор Солонгосын анхны бие даасан өдрийн хүүхэд асрах төв болох "Нексон хүүхдийн нэгдсэн асран халамжлах төв(Дутури хаус)"-ийг 10-р сарын сүүлээр нээхээр төлөвлөж байна.

Түүнчлэн клиник генеалогийн датад суурилсан шинэ үеийн анагаах ухааны тогтолцоог бий болгох зорилгоор Солонгос улсын хорт хавдар, ховор, архаг өвчнийг үр дүнтэй эмчлэх нарийн анагаах ухааны мэдлэгийн банкны суурийг тавих, эмч эрдэмтдийн экосистемийг үүсгэхийн тулд Харвардын Анагаах Ухааны Сургууль болон MIT-ийн хамтран үүсгэн байгуулж HST(Health Sciences and Technology)-той хамтрах зэрэг ирээдүйн шинэ эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгон ажиллаж байна.

Мөн Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг итгэмжилсэн үйл ажиллагаа болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний арвин туршлага дээр үндэслэн 2025 онд Улсын галын эмнэлэг, 2027 онд Бэгут Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг · хүнд ионы эмчилгээний төвийн нээлтээр дамжуулан орон нутгийн нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөж байна.

Ялангуяа нэн шаардлагатай эрүүл мэндийн төвийн хувьд олон нийтийн клиник профессорын тогтолцоог нэвтрүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн төв, эмнэлэгтэй хамтрах, хүүхдийн хорт хавдар · ховор өвчнийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоог бий болгохын тулд олон талаар хүчин чармайлт гаргаж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн захирал Ким Ён Тэ хэлэхдээ “Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг бол улсын төв эмнэлэг, төдийгүй “ард түмний эмнэлэг” эмнэлгийн хувьд улс орон, ард түмнийхээ хүлээлтийг биелүүлэн хүн бүрийн эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдлыг арилгаж, ирээдүйн эрүүл мэндийн салбарыг манлайлан ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Full Menu

전체 검색

전체 검색