Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Хөхний хорт хавдрын дэд төрөл болон мэс заслын дараах үеэс хамаарч хавдрын дахилтын хувь өөр байна
- “Хөхний хорт хавдрын дааврын сөрөг дэд төрөл” нь эмчилгээний эхэн үед хавдрын дахилтын хувь өндөр,
“Хөхний хорт хавдрын дааврын эерэг дэд төрөл” нь тогтмол дахилтын хувьтай байна
- Хөхний хорт хавдрын дааврын сөрөг дэд хэлбэр дотроос 'Her2-эерэг' ижил талт(ipsilateral) дахилт ↑, 'гурвалсан сөрөг' бүсийн/ эсрэг талын дахилт ↑
Сүүлийн үед хөхний хорт хавдрын дэд төрөл болон мэс заслын дараах үеэс хамаарч хэсэг бүсийн хавдрын дахилтын хэв шинж нь өөр байгаа бөгөөд, 40-өөс доош насны залуу өвчтөнүүд нь 40-өөс дээш насны өвчтөнүүдтэй харьцуулахад дэд төрөл хоорондын дахилтын хэв шинжийн ялгаа илүү өндөр болох нь тогтоогджээ.
Ялангуяа хөхний хорт хавдрын дааврын сөрөг дэд төрлөөр өвчилсөн өвчтөнүүд эмчилгээний эхний 1-3 жилд дахилтын хувь өндөр, түүнээс хойш дахилтын хувь хурдацтай буурсан бол хөхний хорт хавдрын дааврын эерэг дэд төрлийн өвчтөнүүд мэс заслын дараа дахилтын хувь тогтмол байсан байна.
Хөхний хорт хавдрыг эмчилгээний олон улсын одоогийн удирдамжинд хөхний хорт хавдрын эмчилгээний дараа хэсгийн болон бүсийн хавдрын дахилтыг хянах зорилгоор жил бүр тогтмол маммографи болон шаардлагатай бол хөхний хэт авиан шинжилгээ(ЭХО)г хийхийг зөвлөж байна. Энэ удаагийн судалгааны үр дүнд үндэслэн өвчтөний нас, хөхний хорт хавдрын дэд төрөл зэргийг харгалзан дахилтын хувь өндөр үед шинжилгээг илүү ойр ойрхон хийлгэх, тухайн хүнд тохирсон хяналтын стратегийг бий болгоход чухал үндэс суурь болно гэж үзэж байна.
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Ли Хан Бёол, Сөүл хотын Борамэ эмнэлгийн профессор Чон Жунг Ху нарын баг 2000~2018 оны хооронд хөхний хорт хавдрын мэс засал хийлгэсэн 16.462 өвчтөнд ретроспектив аргаар хөхний хорт хавдрын дэд төрлөөс хамааран хэсгийн болон бүсийн дахилтын хэв шинжийн талаар дүн шинжилгээ хийсэн үр дүнг энэ сарын 13-ны өдөр зарлалаа.
Хөхний хорт хавдар нь Солонгос төдийгүй дэлхий даяар эмэгтэйчүүдийн хавдар дундаас хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар юм. Солонгосын хавдрын улсын бүртгэлийн статистикийн мэдээгээр 2020 онд эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар 24,806 хүн өвчилсөн нь нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын 21.1 хувийг эзэлж байна. Нас баралтын хувь нь бусад хорт хавдартай харьцуулахад харьцангуй бага, тархалт өндөр байдаг тул хөхний хорт хавдрын эмчилгээний дараа системтэй эмчилгээ арчилгаа хийх нь юунаас ч илүү чухал юм.
Хөхний хорт хавдар нь дэд төрлөөс хамааран дахилтын хэв шинж нь хоорондоо өөр болох нь тогтоогдоод байна. Дааврын рецептор байгаа эсэхээс хамааран хөхний хорт хавдрын дааврын сөрөг дэд төрөл(Her2-эерэг, гурвалсан-сөрөг)нь эхний үе шатанд дахилтын хувь өндөр байдаг боловч 2~3 жилийн дараа мэдэгдэхүйц буурдаг бол хөхний хавдрын дааврын эерэг дэд төрөл (даавар эерэг Her2 сөрөг, даавар эерэг Her2 эерэг) байх тохиолдолд дахилтын хувь нь бага боловч 10-аас дээш жил үргэлжилдэг хэв шинжтэй байна.
Гэвч иймэрхүү дахилтын хэв шинж нь бүтэн биеийн зайны үсэрхийллийг хүртэл багтаасан бөгөөд хөхөн дөх дахилт(хэсгийн дахилт) эсвэл тунгалгийн булчирхай багтсан хөхний ойролцоо хэсэгт үүссэн дахилт(бүсийн дахилт)-ын хэв шинжийн талаар тодорхой тодруулсан зүйлгүй байна.
Судалгааны баг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт 2000~2018 оны хооронд хөхний хорт хавдрын мэс засал хийлгэсэн 16,462 өвчтөнийг хавдрын дэд төрлийн дагуу, ▲ижил талын хөхөнд хавдар дахих ▲бүсийн дахилт ▲ эсрэг талын хөхөн дөхь дахилт гэж хуваан 73.7 сар орчим хугацаанд ажиглалт хийн ретроспектив аргаар дахилтын хвь болон жилд гарч буй хавдрын тохиолдолын хэв маягт дүн шинжилгээ хийжээ.
Нийт өвчтөнөөс 10,075(61.2%) өвчтөн нь хөхний хорт хавдрын дааврын эерэг Her2 сөрөг, 1,908 өвчтөн(11.6%), өвчтөн нь хөхний хорт хавдрын Her2 эерэг, 2,633(16.0%) өвчтөн нь хөхний хорт хавдрын гуравласан сөрөг, 1,846(11.2%) өвчтөн нь дааврын эерэг Her2 эерэг хөхний хорт хавдар байсан байна.
[График] Хөхний хорт хавдрын дэд төрөл тус бүрийн
жилийн турших дахилт үүсэх хэлбэр
Дүн шинжилгээний үр дүнд, 10 дахь жилдээ ижил талын хөхөн дөхь дахилтын хувь 4.1%, бүсийн дахилтын хувь 3.9%, эсрэг талын хөхний дахилтын хувь 3.5% байсан байна. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн энэхүү эмчилгээний үр дүн нь бусад судалгаанд дурдагдсан хэсгийн болон бүсийн дахилтын хувь(5-15%)-с доогуур гарсан нь анхаарал татаж байна.
Ижил талын хөхөн дөхь дахилтын хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд Her2 эерэг хөхний хорт хавдрын хувьд тогтмол хамгийн өндөр байсан бол гурвалсан сөрөг, дааврын эерэг Her2 эерэг, дааврын эерэг Her2 сөрөг хөхний хорт хавдар гэсэн дараалалтай байсан байна. Ялангуяа Her2 эерэг гурвалсан сөрөг хөхний хорт хавдар нь мэс заслын дараах 1-3 жилийн хугацаанд дахилтын хувь өндөр байж байгаад багассаны дараа 6-7 дахь жилдээ дахин бага зэрэг нэмэгдсэн хэв шинжийг үзүүлсэн бол дааврын эерэг Her2 сөрөг хөхний хорт хавдар нь 10 жилийн турш ижил төстэй дахилтын хувьтай байсан байна.
Бүсийн дахилтын хувьд гурвалсан сөрөг, мөн Her2 эерэг, дааврын эерэг Her2 эерэг, дааврын эерэг Her2 сөрөг хөхний хорт хавдар гэсэн дарааллаар дахилтын хувь өндөр байна. Гурвалсан сөрөг болон Her2 эерэг хөхний хорт хавдар нь мэс заслын дараа 1-2 дохь жилд бүсийн дахилтын хувь маш өндөр байсан ба түүнээс хойш хурдацтай буурсан бол дааврын эерэг Her2 сөрөг хөхний хорт хавдар нь том өөрчлөлтгүй бага дахилтын хувьтай хэвээр байсан байна. Үүнээс үзэхэд мэс засал хийснээс хойш 5 жилийн дараа хөхний хорт хавдрын дэд төрөл хооронд бүсийн дахилтын хувь ялгаагүй байсан байна.
Эсрэг талын хөхөн дөхь дахилтын хувь нь бүх дэд төрөлд аажмаар нэмэгдсэн бөгөөд, гурвалсан сөрөг хөхний хорт хавдар нь бусад дэд төрөлтэй харьцуулахад дахилтын хувь өндөр байсан. Энэ нь эсрэг талын хөхний хорт хавдрын дахилтыг илүү их үүсгэдэг BRCA ген гурвалсан сөрөг хөхний хорт хавдарт хамгийн их илэрдэг учраас юм. Her2 эерэг болон дааврын эерэг хөхний хорт хавдрын дахилтын хувь төстэй байсан байна.
Нэмж дурдахад 40-өөс доош насны залуу өвчтөнүүд 40-өөс дээш насны өвчтнүүдээс хэсгийн бүсийн дахилтын хувь илүү өндөр байсан бөгөөд дэд төрөл хооронд эмчилгээний дараах цаг хугацааны явцад дахилтын хувийн өөрчлөлт мөн их байсан байна.
Сөүл хотын Борамэ эмнэлгийн профессор Чон Жун Ху(мэс заслын тасаг) "Хөхний хорт хавдрын мэс заслын дараа хөхөн дотор эсвэл хөхний ойролцоо дахилт илрэх тохиолдолд эрт үед нь эмчилгээ хийлгэх нь цаашдын тавиланд тустай тул хөхөө хянаж ажиглах стратеги шаардлагатай" бөгөөд "жишээ нь дааврын эерэг хөхний хорт хавдар нь мэс заслын дараа дахилтын хувь тогтмол байдаг тул хөхний үзлэг шинжилгээг тогтсон хугацаанд тогтмол хийлгэж болох боловч, дааврын сөрөг хөхний хорт хавдрын хувьд мэс заслын дараах эхний 1-3 жилд дахилтын хувь өндөр байдаг тул хөхний үзлэг шинжилгээг илүү идэвхтэй хийлгэхийг зөвлөж байна" гэж хэллээ.
Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Ли Хан-Бёол(Хөх, дотоод шүүрлийн мэс заслын тасаг) "Хөхний хорт хавдрын мэс заслын дараа хавдар дахих вий гэж санаа зовон хөхний хорт хавдрын дэд төрлөөс үл хамааран хөхний үзлэг шинжилгээг 6 сар тутамд тогтмол хийлгэх шаардлагагүй" гэдгийг онцлонгоо "энэ удаагийн судалгааны үр дүнд үндэслэн өвчтөний нас болон хөхний хорт хавдрын үе шат, молекулын дэд төрлийг харгалзан тухайн өвчтөнд зориулсан хяналт ажиглалтын зарчмыг боловсруулах шаардлагатай" гэж хэллээ.
Энэхүү судалгааны үр дүн мэс заслын чиглэлээр олон улсад нэр хүндтэй SCI сэтгүүл болох JAMA Surgery (IF=16.9) сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.