Skip To Content

Мэдээ

Цусан дахь сахарын хэмжээ өндөр хүмүүс алкохол хэрэглэвэл элэгний хорт хавдартай болох магадлал энгийн хүнээс илүү нэмэгдэнэ

Hit : 3,955 Date : 2023-08-23

-   Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэг, сахарын хэмжээ болон архи элэгний хорт хавдар үүсгэх аюулд нөлөөлөх нэгдсэн шалтгааныг анхлан тодорхойлов.

-   Архи хэтрүүлэн хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээ өндөр өвчтөн, архи хэрэглэдэггүй сахарын хэмжээ хэвийн энгийн хүнтэй харьцуулахад элэгний хорт хавдартай болох эрсдэл 1,67~3.29 дахин өндөр байна.


Өлөн байх үеийн цусан дахь сахарын үзүүлэлт өндөр байх тусам алкохолын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр элэгний хорт хавдар тусах магадлал ихэсдэг гэсэн судалгааний үр дүнг танилцууллаа. Чихрийн шижний өмнөх шатны өвчтөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл, архи хэрэглэдэггүй буюу цусан дахь сахарын хэмжээ хэвийн хүнтэй харьцуулахад элэгний хорт хавдартай болох эрсдэл эрс мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

 

Ялангуяа алкохол хэтрүүлэн хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөн, архи хэрэглэдэггүй цусан дахь сахарын хэмжээ хэвийн хүнтэй харьцуулахад элэгний хорт хавдар үүсэх эрсдэл 3 дахин нэмэгдэжээ. Сахартай өвчтөн төдийгүй сахарын өмнөх шатанд байгаа хүмүүс ч элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд алкохолыг хэрэглэхгүй байх шаардлагатайг энэ судалгаагаар харуулж байна.

 

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Юү Сү Жун, Жу Ын Жү, Каннам төвийн профессор Жон Гу Ын, Сүншил их сургуулийн профессор Хан Гён Ду нарын хамтарсан судалгааны баг 2009 онд улсын эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан насанд хүрсэн 9,387,760 хүнийг судалгаанд хамруулан цусан дахь сахарын хэмжээ болон алкохолын хэрэглээ, элэгний хорт хавдрын уялдаа холбоонд анализ хийж үр дүнг энэ сарын 11-нд танилцуулжээ.

 

БНСУ-ын хавдар бүртгэлийн статисткаас харахад элэгний хорт хавдар өвчлөлийн тоогоороо Солонгос улс дотроо 7-рт ордог, 10 өвчтөн тутмын 6 өвчтөн 5 жилийн дотор нас бардаг тавилан муутай байдаг. Хамгийн голлох аюултай хүчин зүйлүүдэд элэгний хатуурал, B, C вирус, илүүдэл жин, тамхи, алкохол, чихрийн шижин гэх мэт ордог.

 

Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх тарилгууд сайжирч мөн вирусын эсрэг үр дүн сайтай бэлдмэлүүд шинээр гарч байгаа учраас элэгний вирусын гаралтай элэгний хорт хавдар аажмаар багасах хандлагатай байна. Мөн элэгний хорт хавдрын хүчин зүйлийн талаархи судалгаанд алкохолын хэт хэрэглээ болон чихрийн шижин өвчний эзлэх байр суурь нэмэгдэж байна.

 

Урьдын судалгаануудаар ‘Алкохолын хэт хэрэглээ’ болон ‘цусан дахь өндөр сахар’ нь оксидатив стрессийг үүсгэж элэгний хорт хавдрын эрсдэлийг өндөрсгөдөг болохыг тогтоож байсан. Тэхдээ энэ 2 хүчин зүйл нийлсэн үед элэгний хорт хавдар үүсэхэд ямар нөлөө үзүүлдэг талаар өнөөг хүртэл судалгаа хийгдээгүй байсан.

Судалгааны баг эрүүл мэндийн багц шинжилгээгээр өлөн байх үеийн цусны сахарын үзүүлэлтээр 9,380,000 гаран хүнийг хамруулан судалгааг
▲хэвийн(<100mg/dL) ▲чихрийн шижингийн
өмнөх шат(100~125mg/dL) ▲чихрийн шижинтэй(≥126mg/dL) гэж 3 групп болгон ангилсан байна.

 

Мөн групп тус бүрийг долоо хоногт хэрэглэдэг алкохолын хэмжээгээр нь ▲хэрэглэдэггүй(0g) ▲бага ба дунд зэрэг хэрэглэдэг(1~209g) ▲хэтрүүлэн хэрэглэдэг(≥210g) хэмээн дахин 3 ангилжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдийг гаргахдаа долоо хоногт уух давтамжын тоог(хэдэн өдөр) нэг өдөрт уух хэмжээгээр(хэдэн хундага) үржүүлсэн бөгөөд нэг хундагат агуулагдах алкохолын хэмжээг 8g гэж тооцжээ.

 

Эдгээр хүмүүст дунджаар 8.3 жил ажиглалт хийхэд нийт хүмүүсийн 0.37%(34321 хүн)-д элэгний хорт хавдар үүсчээ.

 

Групп тус бүрийн элэгний хорт хавдар үүсэх эрсдэлээр анализ хийж үзэхэд цусны сахарын бүх түвшинд алкохолын хэрэглээ ихсэх тусам элэгнии хорт хавдрын эрсдэл шугаман зураасаар ихэсч байжээ. Ялангуяа цусны сахар хэвийн болон чихрийн шижний өмнөх шатны групптэй харьцуулахад ‘сахартай групп’-ын алкохолын хэрэглээ ихсэх тусам элэгний хорт хавдрын эрсдэл хамгийн ихээр ихэсч байв.

external_image

Цусан дахь сахарын хэмжээ хэвийн алкохол хэрэглэдэггүй групптэй харьцуулахад, сахарын өмнөх шатанд байгаа бага дунд зэргийн алкохолын хэрэглээтэй групп ба сахарын өмнөх шатны алкохолын хэт хэрэглээтэй группуудын элэгний хорт хавдрын эрсдэл нь тус тус 1.19 дахин, 1.67 дахин их байв. Сахартай бөгөөд бага, дунд зэргийн алкохолын хэрэглээтэй групп болон сахартай, алкохол хэтрүүлэн хэрэглэдэг группын элэгний хорт хавдрын эрсдэл тус бүр 2.02 дахин, 3.29 дахин их гарчээ.

 

Өөрөөр хэлбэл өлөн байх үеийн цусан дахь сахaрын хэмжээ их байх тусам алкохолын хэрэглээ ихсэхийн хэрээр элэгний хорт хавдар үүсэх эрсдэл илүү өндөрсөж байжээ.

Мөн цусан дахь сахар хэвийн, алкохол хэрэглэдэггүй групптэй харьцуулахад цусан дахь сахар хэвийн, алкохол хэтрүүлэн хэрэглэдэг группын элэгний хорт хавдрын эрсдэл 1.39 дахин их байв. Нөгөөтэйгүүр чихрийн шижин өвчтэй, алкохол хэрэглэдэггүй группыг цусан дахь сахар хэвийн, алкохол хэтрүүлэн хэрэглэдэг групптэй харьцуулахад элэгний хорт хавдрын эрсдэл 1.64 дахин их байгаа нь ажиглагдсан. Чихрийн шижин өвчтэй өвчтөний хувьд алкохолын хэрэглээтэй хамааралгүйгээр элэгний хорт хавдрын эрсдэл илүү өндөр үг юм.

 

Тиймээс сахартай юм уу сахарын өмнөх шат гэж оношлогдсон өвчтөний хувьд элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд алкохолын хэрэглээгээ зогсоох хэрэгтэйг уг судалгаа харуулж байна.

 

Хоол боловсруулах замын дотрын эмч Ю Сү Жун хэлэхдээ “Энэ удаагийн судалгаагаар алкохол болон цусан дахь сахарын холбоо хамаарал элэгний хорт хавдар үүсэх эрсдэлд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан анхны судалгаа. Ижил хэмжээний алкохол хэрэглэсэн ч тухайн хүний цусан дахь сахарын хэмжээнээс шалтгаалан элэгний хорт хавдар үүсэх аюул огцом ихэсдэг тул элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлохдоо тухайн хүний биеийн онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй” гэж дурьдлаа.

 

Энэ судалгаа Олон улсын анагаах ухааны салбарын сэтгүүл болох ‘PLOS Medicine’-д онлайнаар нийтлэгджээ..

external_image

Full Menu

전체 검색

전체 검색