Skip To Content

Мэдээ

Тархины шигдээстэй өвчтөнүүдэд шигдээсийн дахилт судсан дахь бүлэнгийн шинж чанараас хамааран өөр өөр байдаг болохыг баталлаа

Hit : 2,131 Date : 2023-07-18

- Тромбоэктоми (судсан дахь бүлэн арилгах мэс засал) хийлгэсэн тархины цочмог шигдээстэй 46 өвчтөний судсан дахь бүлэнд хийсэн дүн шинжилгээ болон шигдээс дахих магадлалтай эсэхийг хянаж ажигласан үр дүнг танилцууллаа.

- Эмчилгээний дараа судасны эмгэг дахин сэдэрсэн тархины шигдээстэй өвчтөнүүдийн судсан дахь бүлэнгийн эдэнд PD-L1↓·HMGB1↓·H3Cit↑ байсан байна.

- Судсан дахь бүлэнд төрөлхийн дархлааны хариу урвал нэмэгдсэн болон хоёрдогч дархлааны хариу урвал буурсан тархины шигдээстэй өвчтөнүүд шигдээс дахихаас болгоомжлох хэрэгтэй.

Тархины шигдээстэй өвчтөнүүдийн шигдээсийн дахилтыг үр дүнтэй урьдчилан таамаглах арга нээгдлээ. Тархины шигдээсийн эмчилгээ хийлгэсний дараа судасны эмгэг дахин давтагдсан өвчтөнүүд болон цаашдын тавилан тогтвортой өвчтөнүүдийн судсан дахь “бүлэн(тромбоз)”-ын шинж чанар ялгаатай болохыг судалгаагаар тогтоожээ. Цаашдаа бүлэнгийн шинж чанараас хамааран ялгаатай эмчилгээний стратегийг бий болгосноор тархины цус харвалттай өвчтөнүүдийн тавилан сайжирна гэж найдаж байна.

 

  Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Ким Жонгмин, Клиникийн багш Янг Вүүкжин болон Жүнганг их сургуулийн эмнэлгийн профессор Хунг Сунук, Пак Квангёол нараар ахлуулсан хамтарсан судалгааны баг 2017оны 2-р сараас 2020 оны 1-р сар хүртэл тромбоэктоми хийлгэсэн тархины цочмог шигдээстэй 46 өвчтөний бүлэнгийн эдэнд дүн шинжилгээ хийн, тархины шигдээсийн бүлэнгийн дархлаа судлалын шинж чанар болон тромбоэктоми хийлгэсний дараах тархины харвалтын дахилт хоорондын хамаарлыг баталсан судалгааны үр дүнг 12-ны өдөр танилцууллаа.

 

   Тархины шигдээс(ишемийн харвалт) нь судсан дахь бүлэн гэх мэтээс үүдэн тархины судас бөглөрдөг өвчин юм. Бөглөрсөн судсыг “артерийн тромбоэктоми(артерийн судсан дахь бүлэн арилгах мэс засал)”-р эмчилдэг. Гэхдээ энэхүү мэс заслыг хийлгэсэн 10 хүнээс 2-3 хүнд 5-н жилийн дотор судасны эмгэг дахин давтагдаж байгаа учраас өвчтөний цаашдын тавиланг сайжруулахын тулд дахилтыг урьдчилан таамаглах арга шаардлагатай байсан.

 

Судалгааны баг тархины шигдээстэй өвчтөнүүдийн судасны эмгэгийн дахилтыг урьдчилан таамаглах үзүүлэлт болох “бүлэн”гийн шинж чанарт анхаарлаа хандуулан тромбоэктоми хийлгэсэн тархины цочмог шигдээстэй 46 өвчтөний бүлэнгийн эдэнд дүн шинжилгээ хийсэн байна. Үүгээр дамжуулан бүлэнгийн бүрэлдэхүүн хэсэг(цусны улаан эс, цагаан эс, ялтас гэх мэт) болон дархлаарэвслийн хариу урвалын хүчин зүйл(HMGB1, H3Cit, PDL1 гэх мэт)ийн илэрхийллийн түвшинг хэмжсэн байна.

 

Дараа нь судасны эмгэгийн дахилтыг 16.8 сарын турш ажиглаж, бүх өвчтөнүүдийг дахилтгүй хяналтын бүлэг(33 өвчтөн) болон дахилтын бүлэг(13 өвчтөн)-ээр ангилан, хоёр бүлгийн өвчтөний бүлэнгийн шинж чанарыг харьцуулсан байна. Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнүүд тромбоэктомийн дараа тохиромжтой антиагрегант эсвэл антикоагулянт эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэжээ.

Хоёр бүлгийг харьцуулсны үр дүнд дахилтын бүлгийн өвчтөний бүлэнд хяналтын бүлгийнхээс ялгаатай өвөрмөц иммуногистохимийн фенотип ажиглагдсан байна.

external_image

[Өгөгдөл 1] Хяналтын бүлэг(A~E)-тэй харьцуулахад дахилтын бүлгийн өвчтөний бүлэн(F~J)нд PDL1 илэрхийлэл буурсан байна.

external_image

[Өгөгдөл 2] Хяналтын бүлэг(A, B)тэй харьцуулахад дахилтын бүлгийн өвчтөний бүлэн(C, D)нд HMGB1-ийн илэрхийлэл бага, H3Cit-ийн илэрхийлэл нэмэгдсэн байна.

Хяналтын бүлэгтэй харьцуулахад дахилтын бүлгийн өвчтөний бүлэнд дархлааны эсүүдийн идэвхжлийг дарангуйлдаг “PDL1”-ийн илэрхийлэл буурч, төрөлхийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг “H3Cit”-ийн илэрхийлэл нэмэгдсэн байна.

 

   Өөрөөр хэлбэл, бүлэнд нь хоёрдогч дархлааны дарангуйлах дохио багасч, төрөлхийн дархлааны хариу урвал ихэссэн тархины шигдээстэй өвчтөнүүд эмчилгээний дараа судасны эмгэг дахихаас болгоомжлох хэрэгтэй гэж судалгааны багийнхан тайлбарлаж байна.

 

   Нөгөөтэйгүүр, эд гэмтсэний дараа эхэн үеийн үрэвслийн хариу урвалыг эхлүүлдэг нь тогтоогдсон “HMGB1” илэрхийлэл нь хяналтын бүлэгтэй харьцуулахад дахилтын бүлгийн өвчтөний бүлэнд буурсан байна.

 

   Үрэвслийн хариу урвалтай холбоотой “HMGB1” илэрхийлэл доройтсон үед эсэргээрээ судасны эмгэг дахих магадлал нэмэгддэг гэсэн үр дүн нь    таамаглалаас өөр байгаа учраас нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж судалгааны багийнхан хэлсэн байна.

   Нэмж дурдахад, судалгааны багийнхан дахилтын бүлгийн өвчтөний бүлэнд ажиглагдсан гурван төрлийн фенотип(PDL1 буурсан, HMGB1 буурсан, H3Cit нэмэгдсэн)-г нэгтгэн тооцоолсон оноо нь хүйс, нас зэрэг эмнэлзүйн мэдээллийг зассаны дараа ч гэсэн судасны эмгэгийн дахилтыг бие даан урьдчилан таамагласан байна.

 

   Мэдрэлийн тасгийн Ким Жунмин профессор “Энэхүү судалгааны үр дүн нь тархины шигдээстэй өвчтөнд үүссэн судасны бүлэнгийн талаарх мэдээллээс ирээдүйд судасны эмгэг үүсэх магадлалтай эсэхийг урьдчилан таамаглах боломжийг бий болгож байгаа” бөгөөд “бүлэнгийн дархлаа судлалын шинж чанар нь дахилт үүсэхэд хүргэдэг нарийвчилсан механизмыг тодорхойлж, үүнд суурилсан тусгай эмчилгээний стратегийг боловсруулахын тулд дараачийн судалгаа хэрэгтэй” гэж хэллээ.

 

   Үүний зэрэгцээ, энэхүү судалгаа нь Солонгосын судалгааны сангийн дэмжлэгтэйгээр хийгдсэн бөгөөд олон улсын "Journal of Neurointerventional Surgery (JNIS)" сэтгүүлд нийтлэгджээ.

external_image

[Зураг дээр зүүн гар талаас] Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Ким Жонгмин, клиникийн багш Янг Вүүкжин болон Жүнганг их сургуулийн эмнэлгийн профессор Хунг Сунук, Пак Квангёол

Full Menu

전체 검색

전체 검색