Skip To Content

Мэдээ

СҮИС Эмнэлгийн Тархины хавдрын төв, мэдрэлийн мэс заслын тасгийн Ким Юун Хи эмчийн өнчин тархины хавдрын талаар хийсэн ярилцлагаас хүргэж байна

Hit : 8,170 Date : 2022-03-04

“Бэлгийн чадавхи гэнэт багассан, хараа муудсан, нүүр томрох эсвэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орсон үед өнчин тархины хавдрыг сэжиглэх хэрэгтэй”

Өнчин тархинд хамгийн их үүсдэг хавдрын нэг нь хоргүй хавдар болох аденома юм.

Зарим нь хагалгаагаар 75% хүртэл бүрэн эдгэрдэг ч зарим тохиолдолд амь насаа ч алдахад хүрж болзошгүй байдаг.

external_image

Өнчин тархины хавдар нь Солонгост гэхэд нэг жилд дундажаар 11,000 орчим хүн тархины хавдартай гэж оношлогддог ба тэр дундаас 5700 орчим хүн мэс засалд ордог. Тархины хавдар дундаа өнчин тархины хавдар нь 2 т ордог ба нийт мэс засал хийлгэсэн байдлаараа 3т ордог маш их тохиолддог хоргүй хавдрын нэг юм.

Өнчин тархины хавдрыг идэвхигүй болон идэвхитэй гэж хуваадаг.

Мөн дотроо Пролактин гормон ялгаруулах өнчин тархины хавдар, өсөлтийн гормон ялгаруулдаг, стероид ялгаруулдаг өнчин тархи гэх мэтээр үйл ажиллагааны онцлогоор нь ч бас ангилдаг.

Өнчин тархины хавдрын эмчилгээний гол зорилго:

Бусад хавдраас ялгагдах тал нь өнчин тархины хавдрын хувьд эсийн бөөгнөрөл үүссэнээр мэдрэлийн дутагдал нэг үгээр хэлбэл саажилттай болох, хараагүй болох зэргээс сэргийлж эмчилгээг хийх нь эхний зорилго юм.

external_image

Хоёр дахь зорилго нь их хэмжээгээр гормоны ялгаралт явагдах эсвэл гормоны дутагдлаас урьдчилан сэргийлэх гэсэн 2 гол зүйлийг чухалчлан эмчилгээг хийдэг.

Эмчилгээний аргыг 4 төрөлд хуваана. Үүнд

1.     Мэс засал (Мэс заслын аргаар хавдрыг авах нь тархины мэдрэл дарагдах, өнчин тархины үйл ажиллагааны алдагдлаас сэргийлнэ)

2.     Ямар нэгэн эмчилгээ хийхгүй хянах (Эмчилгээ хийхгүй хянаж байгаа шалтгаан нь өнчин тархины хавдар нь хоргүй хавдар учраас энэ нь маш удаан томордог. Зарим нэг тохиолдолд томордоггүй ч байх талтай учраас хянах боломжтой байдаг)

3.     Эмийн эмчилгээний арга(Эмийн эмчилгээний арга нь өнчин тархины хавдар пролактин гормон ялгаруулдаг хавдрын хамгийн эхний эмчилгээний нэг юм)

4.     Туяа эмчилгээ (Ихэнхдээ мэс заслын дараа үлдсэн хавдрын үед,

мөн хавдрын хоруу шинж, хурдацтай тохилдолд хийгдэх тал өндөр байна)

 

Ихэнх тохиолдолд өнчин тархины хавдар нь идэвхигүй байдаг. Гормон их хэмжээгээр ялгаруулах чадваргүй эсүүдээс бүрдсэн энгийн эсийн бөөгнөрөл ургацаг хэлбэртэй байх тал өндөр юм.

Энэ нь нийт өнчин тархины хавдрын 3-ны нэгийг эзэлдэг. Тухайлбал өнчин тархинд ямар нэгэн ургацаг хавдар үүсэж аажим аажмаар томорч ихэнхдээ өнчин тархины баруун талын дээд хэсгийн /оптик/ харааны мэдрэлийг дарснаар хараа муудах шинж тэмдэг илэрдэг. Гэвч ихэнхдээ өвчтөнүүд мэддэггүй яагаад гэхээр хоргүй хавдар учраас томрох явц нь удаан байдаг болохоор аажим аажмаар хараа муудах шинж тэмдэг эхэлдэг учраас өвчтөн үүнд дасан сайтар мэдэрдэггүй. Өвчтөнүүд ихэнхдээ зүгээр бүрэлзэж харагдаж байна, манан байгаа юм шиг бүүдгэр байна зэрэг шинж тэмдэгийг хэлдэг.

Харин хавдар хажуу талруугаа томрох тохиолдолд хүүхэн харааг хөдөлгөдөг мэдрэлд саажилт үүсэн эд зүйлсийг харахдаа давхарлаж харж болзошгүй.

Хавдар оптик мэдрэлээс илүү ард талруугаа, дээшээ томорвол глиант өнчин тархины аденома гэдэг том хавдар бас болдог. Хэрэв ийм тохиолдолд тархины даралт ихсэх мөн ард талд байдаг хипоталамусыг дарснаас нойрны дутагдалд орох, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хавдар хашуу талруу томорсноор нүүрний мэдрэл, гурвалсан мэдрэлийн өвдөлтийг ч үүсгэж болзошгүй юм.

Хавдар мөн хэт их хэмжээгээр томорсноор өнчин тархийг шахан дарснаар гормоны тэнцвэрт байдалд нөлөөлнө. Шижээ нь хэт их ядрах, сарын тэмдэгт өөрчлөлт орох, үргүйдэл үүсэх магадлалыг өндөр болгох талтай.

Иймээс үйл ажиллагааны бус өнчин тархины хавдрын эмчилгээний арга нь мэс засал эсвэл ажиглалт гэж хоёр ангилагддаг.

Гормонд өөрчлөлт байхгүй мөн мэдрэлийн ямар нэгэн шинж тэмдэг байхгүй бол тогтмол эмчийн хяналттайгаар эрүүл амьдралаа үргэлжлүүлэх боломжтой юм.

Харин гормоны үйл ажиллагааны дутагдалтай, харааны мэдрэлд өөрчлөлт орон хараагүй болох , бусад мэдрэлийн шинж тэмдэг гарсан үед ихэвчлэн хагалгаа хийдэг. Хагалгаа хийснээр дийлэнхдээ 90%-с дээш хараа эргэн сэргэх ба өнчин тархины гормоны үйл ажиллагаа ч мөн 95% орчим хэвэндээ ордог. Гэхдээ мэдээж бүхий л хагалгаанд гарж болзошгүй хүндрэлүүд дагалдаж байдаг. Хагалгаа хэдий сайн хийгдсэн ч эсрэгээ гормоны үйл ажиллагаанд өөрчлөлт орох магадлал 5-10% орчим байх ба мөн хагалгааны дараа 5 жилийн дотор хавдар дахих магадлал 10% орчим үүсдэг болох судалгаанууд ч мөн байдаг.

Дараагийн нэг хэлбэр нь Пролактин болох хөхний шүүрлийн гормон ялгаруулдаг өнчин тархины Пролактинома ба энэ нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд илрэх тохиолдол өндөр. Үүний шинж тэмдэгээр сарын тэмдэг хэлбэлзэх, эсвэл бүүр сарын тэмдэг ирэхгүй байх, хөхнөөс сүү болон шүүрэл ялгарах зэрэг илэрч болзошгүй юм.

Мөн өсөлтийн гормоны өөрчлөлттөөс үүссэн Акромегали буюу захын эрхтэний хэт томролт өвчин юм. Энэ эмгэгийн үед ихэвчлэн духны яс урагшаа хэт түрэн гарах, эрүү нааш түрэн гарснаас амны зуулт буруу болох, хамрын нүх хэт томрох, нүүрний хэлбэр бүхэлдээ өөрчлөгдөн хөл гар аажим аажмаар 5-10 жилийн дотор томрох ба үүнийг өвчтөн өөрөө анзаарахгүй тал элбэг байна. Эсрэгээр эмнэлэгт өөр эмгэгээс болоод очоод санамсаргүй оношлогдох тал өндөр байдаг. Дээрх үед хагалгаа хийлгэвэл 75% орчим бүрэн эдгэрэх талтай ч хавдар бүрэн эдгэрэх үү үгүй юу гэдэг нь хавдар өнчин тархины дотор талдаа л зөвхөн байрласан байна уу? Эсвэл хажуу талруу гүрээний артертай ойр байна уу мөн түрэн ургасан байрлалтай байна уу гэдгээс ихээхэн хамаарна. Энэ нь маш том артерийн тараагуур судас учир хавдарт маш их нөлөөтэй аюултай юм.

Акромегали эмгэгийн гол эмчилгээ нь гормоны хэт илүүдлээс болоод сахарын шижин, даралт ихсэлт, цусан дахь холестрол ихсэлт зэрэг бодисийн солилцооны эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх мөн бүдүүн шулуу гэдэсний хавдар, бамбай булчирхайн хавдар үүсэх магадлалыг өндөр болгодог тул цаг алдахгүй эмчилгээ шаардлагатай болдог. 

                             

Өнчин тархины хавдрын хамгийн хүнд хэлбэрийн нэг Cushing’s syndrome юм. Энэ нь стеройд гормоны хэт ялгаралтаас үүснэ. Ихэвчлэн биеийн жин хэвлийн хэсгээр эрс нэмэгдэх ба мөн хүзүүний ард өөхний бөөгнөрөл ургацаг үүсэх, хэвлийн доор хэсэгт ягаан язарсан мэт зураас үүсэх зэрэг шинж тэмдэг элбэг ажиглагдана.

Ихэвчлэн хүмүүс энэ үед таргалсан язарсан гэхээс гадна бүх биеийн арьс нимгэрч ялангуяа нүүрний арьс улайх шинж тэмдэгүүд гарах ба энэ үед эрт оношлон эрт эмчилгээндээ орох хэрэгтэй юм.

Эмчилгээ нь хагалгаа хийх ба хавдрын хэмжээ, байрлал зэргээс хамааран цаашдын эмчилгээний үр дүн тодорхойлогдоно. Cushing’s syndrome үед үүсэх өнчин тархины хавдрын хувьд хэмжээ 1 см -ээс бага байх тал өндөр бөгөөд хагалгаа амжилттай сайн болвол 90% орчим эдгэрэх магадлалтай.

Хэрэв хавдар дээшээ хажуу тийшээ түрж ургавал энэ үед хагалгаа хийн гормон эмчилгээ хийсэн ч эдгэрэх магадлал 50% орчим байна. Мөн энэхүү хавдар нь бусад хавдрыг бодвол дахих магадлал өндөр юм. Тиймээс байнгын эмчийн хяналттай байх хамгийн чухал.


Full Menu

전체 검색

전체 검색