Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Ази тивдээ анхдагчаар арьсан доогуур уушгины артерын хавхлага солих мэс ажилбарыг 100 дах удаа амжилттай хийлээ.

Hit : 2,239 Date : 2023-02-21

external_image

external_image

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь Ази тивдээ анхдагчаар арьсан доогуур зүрхний уушгины артерын хавхлага солих мэс ажилбар буюу (PPVI/PPVR)-ийг 100 дах удаа амжилттай хийж уушгины артерын хавхлагийн эмчилгээний хэв маягыг өөрчилж байна.

Тус ажилбар нь цээжний хөндийг нээхгүйгээр гуяны венийн судсаар дамжуулан хиймэл хавхлагийг оруулж уушгины артерийн нарийсалт болон регургитацийг багасгадаг эмчилгээний арга юм. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүүхдийн зүрх судасны төв (Хүүхэд, өсвөр нас судлалын Ким Ги-Бом, И Санг-Юн эмч нар) нь Ази тивдээ анхдагчаар тус мэс ажилбарыг 100дах удаа амжилттай хийлээ. Уушгины артерын регургитаци эмгэгтэй өвчтөнд энэ ажилбарыг хийж эхэлснээс хойш 6 жил 10 сарын дараах амжилт юм.

Зүрх нь 2 тосгуур 2 ховдлоос тогтдог ба, тосгуур ховдлуудын завсар цусыг буцаж урсгахгүй байх үүрэгтэй 4 ширхэг хавхлага (гол судасны халхлага, уушгины артерын хавхлага, гурван хавтаст хавхлага, хоёр хавтаст хавхлага) байдаг. Энэ дундаас баруун ховдол болон уушгины артерын дунд байдаг уушгины артерын хавхлага нь зүрхний баруун ховдлоос уушги руу цусыг шилжүүлэн өгч, тэрхүү цусыг баруун ховдол руу буцаж оруулахгүй байх үүргийг гүйцэтгэдэг. Энэ хавхлагийн нээгдэх болон хаагдах үйл ажиллагаа эмгэгээр өөрчлөгдөхийг уушгины артерын хавхлагийн өвчин гэнэ.

Төрөлхийн зүрхний эмгэгтэй төрөөд нярай үедээ уушгины артерын хавхлагийн хагалгаанд ороод эхэлсэн өвчтөн бол насанд хүртлээ биеийн байдлаасаа хамаараад 4-5 удаа мэс засалд орох шаардлага гардаг төдийгүй үүнээс улмаас янз бүрийн хүндрэлүүд гарах, цаашлаад амь насаа ч алдаж болдог.

Тэр тусмаа Фаллотын дөрвөл гажиг (Tetralogy of Fallot) гэх төрөлхийн зүрхний баруун ховдлын гарах хэсгийн уушгины артерын хавхлагын мэс засалд орж байсан өвчтөний хувьд нас ахих тусам хавхлагийн үйл ажиллагаа буурч цус буцан хаялж (регургитаци) улмаар зүрхний баруун ховдол томрох эсвэл хавхлага нарийсч агчиж зүрхний дутагдалд ч хүрч болох аюултай.

Үүнээс сэргийлж өмнө нь цээжний хөндийг нээж зүрхийг зогсоож байгаад уушгины артерын хавхлагийг сольдог цээжний хөндийн зүрхний нээлттэй мэс заслыг хийсээр ирсэн. Гэвч мэс засал давтагдах тохиолдолд өвдөлт ихтэй хүндрэл ихэсдэг, мөн мэс засалд орох тоо ихсэх тусам мэс заслыг орлуулах эмчилгээний аргыг хөгжүүлэх хэрэгтэй болсоор байсан.

Тиймээс хүүхдийн зүрх судасны төв нь уушгины артерын регургитаци эмгэгтэй өвчтөнд арьсан доогуур уушгины артерын хавхлага солих ажилбарыг хийж эхэлсэн. Энэ ажилбар нь мэс засал хийлгүйгээр арьсан доогуур хиймэл хавхлагийг оруулаад нарийссан хавхлагийг тэлж уушгины артерын нарийсал болон регургитацийн урсгалыг сайжруулдаг ажилбар юм.

Сөүлийн Үндэсний Их Сургууль нь 2016 онд Теүн эрүүл мэндийн групптэй хамтарч нээсэн Pulsta хавхлага (өөрөө тэлдэг загвар ба дээд хэмжээ нь 32мм диаметр хүртэл хийгдэж анхнаасаа ажилбарыг цээжний хөндийн нээлтгүйгээр хийж эхэлсэн), 2019 оны сараас эхлээд Америкт харьцангуй жижигхэн диаметртай Melody хавхлага (бөмбөлөг тэлдэг загвар дээд хэмжээ нь 22мм хүртэл хийгдэж цээжний хөндийн мэс заслаар хиймэл уушгины хавхлагийг суулгасан) ажилбарыг нэмэлтээр хийсэн. Үүний үр дүнд яг 6 жил 10 сарын дотор буюу өнгөрсөн 29-ны өдөр Ази тивд анхдагчаар 100дах удаа хийлээ.

Өдийг хүртэл хүүхдийн зүрх судасны төвийн арьсан доогуур уушгины артерын хавхлага солих мэс ажилбар хийлгэсэн өвчтөний 75% нь Pulsta хавхлага хйилгэсэн ба, 10 хүнд хавхлага солих ажилбарын дараа зүрхний эхо шинжилгээг хийж хавхлагийн үйл ажилгааг шалгах үед, 6 жилийн дараа ч яг анх сольсон хавхлагийн үйл ажиллагаа хэвээрээ байсан ба энэ нь урт хугацааны эмчилгээний үр дүн сайтай эмчилгээ гэдгийг харуулж байна.

Одоогийн байдлаар Сөүлийн Үндэсний Их Сургуул нь 2016 онд Теүн эрүүл мэндийн групптэй хамтарч нээсэн Pulsta хавхлаг нь 10 улс, 23 төвийн ажилбарт хэрэгжиж байгаа бөгөөд, Европ CЕ итгэмжлэлд хамрагдахын тулд эмнэлзүйн туршилтыг дуусгаж хавхлагийн экспортоор дамжуулж улсын ашгийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

зураг-2    Pulsta хавхлага өөрөө тэлдэг загвар

external_image

зураг-3     Melody хавхлага бөмбөлөг тэлдэг загвар

external_image

Ким Ки Бом эмч нь арьсаар уушгины артерын хавхлага солих мэс ажилбар нь зүрхийг нээхгүйгээр уушгины артерын хавхлагийн өвчнийг эмчилж байгаагаараа, мөн олон дахин хагалгаанд орж, хүндрэл өгч сэтгэл санаагаар хямарч байгаа өвчтөн болон гэр бүлийнхэнд нь  шарх сорви байхгүй, хүндрэх аюул багатай, эмнэлэгт хэвтэх хугацаа бага, биеийн байдал хурдан сайжирдаг өвчтөний амьдралын чанар чадвар хурдан дээшилдэг энэ эмчилгээг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Ази тивдээ анхдагчаар 100 дах удаа амжилттай хийсэн нь маш их утга учиртай гэж хэлжээ.

Нөгөөтэйгүүр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн хүүхдийн зүрх судасны төв нь тус ажилбарыг дотоод гадаадын эмч нарт таниулж, өвчтөний биеийн байдалд таарсан эмчилгээний төлөвлөгөө, ажилбартай холбоотой сургалт, удирдлагаар дамжуулж дотоодын эрүүл мэндийн ур чадварыг хөгжүүлсээр байна.

Full Menu

전체 검색

전체 검색