Skip To Content

Мэдээ

Зүрхний тосгуурын хэм алдалттай өвчтөн дасгал хөдөлгөөн хийвэл зүрхний дутагдалд орох болон нас барах магадлал буурна

Hit : 5,849 Date : 2022-01-12

Зүрх хэт хурдан цохилох хэм алдагдал оношлогдсоны дараа тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхлэх нь зүрхний хэм алдагдал болон амь насаа алдах эрсдэл буурахтай харилцан хамааралтай болох нь тогтоогдлоо.

Зүрхний тосгуурын хэм алдагдал онош авсан хүн дасгал хөдөлгөө тогтмол хийвэл тархинд цус харвах магадлал 14%, Зүрхний дутагдал болох магадлал 8%, Амь нас алдалт 39% -аар багасана.

external_image

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь зүрхний хэм алдалттай өвчтөнд үүсч болох эрсдлийг бууруулах чухал хүчин зүйл юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Че И Гин профессорын баг болон Сүншил их сургуулийн Хан Гён Ду профессорын баг эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд тулгуурлан зүрхний хэм алдалт оноштой өвчтөний дасгал хөдөлгөөн хийх зуршил болон,тархинд цус харвах, зүрхний дутагдалд орох, нас барах эрсдлийг судлан ийнхүү мэдээллээ.

Зүрх хэт хурдан цохилох тосгуурын хэм алдагдал нь хамгийн элбэг байдаг зүрхний хэм алдагдах эмгэгийн нэг юм. Өндөр настны 10%-д илрэх магадлал маш өндөр байдаг. Цаашдын эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд цус шингэлэх эм хэрэглэх, хэм алдагдлын эм бичих, хэм алдагдлыг үүсгэх хүчдэл блоклох эмчилгээ хийх зэрэг олон төрлийн эмчилгээний аргыг хэрэглэдэг.

Зүрхний хэм алдалт эмгэг нь тархинд цус харвах магадлалыг 5-7 дахин, зүрхний дутагдалд орох магадлалыг 2 дахин, амь насаа алдах магадлалыг 1,5 - 3,5 дахин нэмэгдүүлдэг. Иймд онош авмагц зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн даруй идэвхитэй эмчилгээ болон амьдралын дадал зуршлаа засах зайлшгүй шаардлагатай юм.

Өнгөрсөн хугацаанд зүрхний тосгуурийн хэм алдалт, зүрхний бусад хэм алдалттай өвчтөнүүдэд хөдөлгөөнөөс хамаарах шинж тэмдэг, давтамж, үүсч болох эрсдэл бууралтын харилцан хамаарлын талаар судалгаа олон хийгдсэн байдаг.

Гэвч оношлогдсоны дараа дасгал хөдөлгөөн хийх зуршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зүрх судасны эмгэгийн үр дүнгийн талаарх мэдээлэл дутмаг байсан.

Энэхүү шинжилгээний баг нь хэм алдах эмгэг оношлогдсоноос хойш дасгал хөдөлгөөний өөрчлөлт болон тархинд цус харвах, зүрхний дутагдалд орох, нас баралтын харилцан хамаарлыг судласан байна.

2010 – 2016 онд шинээр оношлогдсон өвчтөн 66,692 хүнд тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхлэсэн байдлыг харгалзан дараах 4 бүлэгт хуваан харьцуулалт хийсэн байна.

1.     Огт дасгал хөдөлгөөн хийдэггүй - 30,5%

2.     Оношлогдсоноос хойш дасгал хийж эхлэсэн -17,8%

3.     Дасгал хийхээ зогсоосон - 17,4%

4.     Үргэлжлүүлэн дасгал хийсэн - 34,2%

4 жилийн турш тус өвчтөнүүдийн тархинд цус харвах, зүрхний дутагдалд орох болон нас барах магадлал нь дасгал хийдэг хэсэгтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй хэсгийг харьцуулахад зүрхний дутагдалт орох магадлал 5-8% -аар бага байжээ.

Мөн өвчтөн оношлогдохын өмнө эсвэл хойно дасгал хөдөлгөөн хийх нь хийхгүй байхаасаа нас барах магадлал 17-39% бага байна. Харин дасгал хийхээ зогсоохон 17%, шинээр дасгал хийж эхлэсэн нь 18%, үргэлжлүүлэн дасгал хийсэн нь 39% гэсэн дараалалтай байна.

Тархинд цус харвах магадлалын хувьд 10-14% буурах хандлагатай болохыг тогтоожээ.

Түүнчлэн судалгааны баг нь анх удаа зүрхний хэм алдалттай өвчтөнд тохирсон дасгалын төрөл хэмийг тогтоож өгсөн байна. Дунд зэргийн ачаалал өгөх дасгал болох хурдан алхах, энгийн хурдаар дугуй унах, шал арчих зэрэг дасгалыг 7 хоногт 170 - 240 минут хийх эсвэл хүнд дасгал болох гүйх, аэробек, ууланд авирах зэргийг 7 хоногт 140 - 210 минут хийсэн тохиолдолд зүрх судасны эмгэг болон нас барах эрсдэл буурах магадлалтай болох нь тогтоогджээ. 

Тус судалгаанд тулгуурлан зүрхний тосгуурын хэм алдалт оношлогдсон өвчтөний хувьд зүрхний цохилтыг хурдасгадаг дасгал хөдөлгөөн өөрт муу зүйл биш гэдгийг баталгаатай зөвлөх боломжтой болсон бөгөөд дасгал хөдөлгөөнийгтууштай хийхийг зөвлөж шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоон дээр суурилан хийгдсэн гэдгээрээ илүү утга учиртай” гэдгийг онцоллоо.

Хан Кён Ду профессор(мэдээлэл статистикийн газар) “Энэ удаагийн судалгааны загварыг эрүүл мэндийн даатгалын газрын датаны давуу талыг ашигласан” бөгөөд “Цаашдаа ч гэсэн энэ материалыг олон янзаар ашиглан үзлэгт чанартай бодит тус дэм болохоор бэлдэнэ” гэж мэдэгдлээ.

Энэ удаагийн судалгаа эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй олон улсын сэтгүүл болох “ PLOS Medicine, IF 11.069” дугаарт хэвлэгдсэн.

Full Menu

전체 검색

전체 검색