Skip To Content

Мэдээ

Нурууны мэс ажилбарын дараа нурууны гүний халдвар үүсэх давтамж болон шалтгааныг нээн илэрүүллээ

Hit : 2,597 Date : 2021-12-28

-       Нурууны мэдрэлийн блоклох мэс ажилбарын 10,000 тохиолдлын 1 д буюу /0,01%/ нурууны гүнд халдвар үүсдэг

-       Мөн энэ нь 65-аас дээш өндөр настанзохицуулагдахгүй байгаа сахарын шижинтэй өвчтөндархлаа дарангуйлагч эм хэрэглэдэг өвчтөнд үүсэх магадлал өндөр байна.


external_image


Солонгосын эмч нар сүүлийн үед нурууны мэдрэлийг блоклох мэс ажилбарын дараа амь насанд аюул үүсгэж болзошгүй эрсдэлийн нэг болох нурууны гүнд халдвар үүсэлт болон түүний шалтгааныг дэлхийд хамгийн түрүүнд нарийвчлан судлан танилцууллаа.

Энэхүү судалгаа нь өнгөрсөн 2021 оны 12 сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Солонгосын өвдөлтийн нийгэмлэгийн бага хурлаар, SCI шилдэг диссертацийн шагнал хүртсэн байна.

Дундаж насны хүмүүсийн дунд төдийгүй нуруу нугасны диск үүсэх, нурууны нугаламын нарийсал зэрэг нь залуу хүмүүст ихээхэн үүсэж байгаа бөгөөд энэхүү нуруу нугасны үе мөчний системын эмгэгүүд ч гэсэн бүгд өвдөлтийн эмгэгт багтдаг: Эдгээр нуруу нугастай холбоотой өвдөлтийг эмчлэхийн тулд амбултороор ихэнхдээ нурууны мэдрэлийг блоклох мэс ажилбар өргөн хийдэг.

Энэ ажилбар нь харьцангуй аюулгүй ажилбарын нэг ч хийгдсэний дараа нугаснд цус хурах, мэдрэл гэмтэх, хурц халдвар үүсэх зэрэг гаж нөлөө гарж  болзошгүй учир анхаарах шаардлагатай юм. Хэрэв дээрх шинж тэмдэг гарсан тохиолдолд эрт үед нь арга хэмжээ авахгүй бол өвчтөнд насан туршийн гэмтэл үүсшэж ч болзошгүй юм.

Тэхдээ гаж нөлөө насан туршид үлдэх ч ховор тохиолддог ч өмнөх судалгаашаар үүний шалтгаан болон аюулыг тодорхойлох боломжгүй байсан.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг өвдөлтийн тасгийн профессор Мүн Жи Ён(Ли Чан Сүн, Юү Юун Жэ, Ким Юун Чоль, Паг Ён Жэ) эрүүл мэндийн хяналт шалгалтын газар туршилтын датаг ашиглан 2006–2015 он хүртэл нурууны мэдрэлийг блоклох мэс ажилбарын давтамжыг судлаж, ажилбарын дараа үүссэн нурууны гүний халдварын давтамж болон холбоотой эсэхийг ажигласан дүн шинжилгээний үр дүнг 12 сарын 10 ний өдөр тайлагналаа.

Судалгааны баг нь:

2006-2015 он, ойролцоогоор 10 жилийн хугацаанд өвдөлтийн улмаас амбулторт нурууны мэдрэлийг блоклох мэс ажилбар хийгдсэн давтамж болон өсөлтийн явцын харьцуулалт

Мэс ажилбарын дараа 3 сарын дотор үүссэн нурууны гүний халдварын тоо

Мэс ажилбарын дараах нурууны гүнд халдвар үүсэж байгаа аюултай хүчин зүйл зэрэг олон хувьсагчийн регрессийн анализыг сонгон bootstrap хяналтаар 3 шатлалтайгаар судалгааг хийгсэн байна.

Судалгааны үр дүнд, өвдөлттэй байгаа өвчтөнүүдэд амбултороор хийгддэг нурууны мэдрэлийн блоклох мэс ажилбарын давтамж нь 2006 оны байдлаар 1000 хүнээс ойролцоогоор 40,8 удаагийн, 2015 оны байдлаар 84,4 удаагаар 2 дахин нэмэгдсэн байдалтай гарсан.

Энэ нь Америкийн нэгдсэн улсаас ойролцоогоор 2 дахин өндөр давтамжтайгаар Солонгос улсын эмнэлгийн үйлчилгээний хялбар байгаа нь шууд бус утгаар гарч ирсэн гэж судалгааны баг илэрхийллээ.

Нөгөөтэйгүүр нурууны мэдрэлийн блоклох мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс ховор боловч мэс засалд орох, амь настай холбоотой өндөр эрсдэл үүсгэж болох нурууны гүний халдвар үүсэх тохиолдол 0,01%тай гарсан байна. Энэ нь 10,000 мэс ажилбараас 1 нь нурууны гүнд халдвар үүсэж байгааг тайлбарлах боломжтой юм.

Нурууны гүний халдвар нь өндөр настай өвчтөн, яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй алслагдмал амьдардаг, зохицуулгагүй сахарын шижинтэй өвчтөн, байнгын дархлаа дарангуйлагч эм хэрэглэдэг өвчтөн, богино хугацаанд олон удаа мэс засалд орсон тохиолдолуудад илүү өндөр илэрдэг гэж гарсан байна.

Ялангуяа ийм хүндрэлтэй өвчтөний 65% нь эмнэлэгт хэвтэн антибиотик эмчилгээг удаан хугацаанд хийлгэсэн ч, мэс заслаар буглааг авахуулах, мөн 27% нь 6 сарын дотор нас барсан байна.

Мүн Жи Ён профессор (Өвдөлтийн төвийн дарга) “Өнгөрсөн хугацаанд мэс ажилбарын дараа үүсэх боломжтой өндөр эрсдэлтэй сөрөг нөлөөнүүдийн нэг нурууны гүнд халдвар үүсэх давтамжын талаарх тодорхой судалгаа байхгүй байсан үүнийг дэлхийд анхдагчаар шинжлэх ухааны үндэслэлтэй судлан дүн шинжилгээ хийж эрсдэлийн хүчин зүйлийг хүртэл олж гаргасан нь томоохон ач холбогдолтой боллоо” гээд “Энэ удаагийн судалгааны үр дүнгээр дамжуулан өвчтөний өвдөлтийг эмчлэх үед ийм хүндрэлүүдийг бодолцон үзэж илүү болгоомжтой хандан мэс ажилбарын төлөвлөгөө гаргахад тус дэм болоосой ” гэж хүсч байна гэж өгүүллээ.

Энэ удаагийн судалгааны үр дүн нь өвдөлт намдаах тэнхимийн хамгийн нэр хүнд бүхий “Anesthesiology” сүүлийн дугаарт (2021;134:925-36) хэвлэгдсэн.

Full Menu

전체 검색

전체 검색