Skip To Content

Мэдээ

Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон өвчтөний хагалгааны том соривыг робот ашиглан дарах боломжтой боллоо

Hit : 3,425 Date : 2021-10-06

-          Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, Дэлхийд хамгийн анхдагчаар робот ашиглан элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийн гүйцэтгэлээ.

-          Нээлттэй хагалгааны улмаас үүсдэг хагалгааны том сорвины оронд хэдэн жижиг роботын нүхний сорви үлдээж чадлаа.

external_image

Хүний амь насыг авардаг гайхалтай эмчилгээний аргын нэг бол эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ юм.

Элэгний донор болон өвчтөний биед үүссэн сорвижилт нь асар том амжилтын ул мөр боловч өвчтөнгүүдэд насан туршдаа айдасыг төрүүлдэг талтай. Сүүлийн үед анагаах ухааны нүд гялбам хөгжил дэвшлийн хэрээр дээрх зовиур айдас ч багассаар байна.

external_image

2017 онд дэлхийд анхдагчаар донорын элэг тайрах хэвлийн дурангийн хагалгааны 100 тохиолдолыг хийж шинэ амжилт тогтоосон. Харин энэ удаад элэг шилжүүлэн суулгаж байгаа өвчтөнд хүртэл робот болон хэвлийн дуран ашиглан сорвигүй хагалгааг амжилттайгаар хийж гүйцэтгэсэн байна.

Өвчтөнгүүдийн хэвлийн дунд маш том Т хэлбэрийн сорвины оронд хэдэн робот- дурангийн нүхний сорви үлдэхээр хийдэг боллоо.

Донороос элэг тайран авах болон элэг шилжүүлэн суулгасан өвчтөн нь хэвлийн доод хэсэгт үлдсэн сорвийг дотуур хувцасаараа дардаг байсан.

СҮИС эмнэлгийн элэг шилжүүлэн сулгах баг нь өнгөрсөн 4 сард хэвлийн дурангаар донорын элэгийг тайран аваад түүнийгээ өвчтөнд хэвлийн дуран болон роботоор элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттайгаар хийсэн.

Мөн өнгөрсөн 6 сард 51 настай авто-иммуни элэгний эмгэгтэй өвчтөн болон 60 элэгний хавдартай өвчтөнд робот-дурангийн хагалгаагаар мөн амжилттай элэг шилжүүлэн суулгасан болно. Мөн цөсний хатууралтай 63 настай өвчтөн болон 49 настай элэгний хатууралтай өвчтөнд цэвэр робот ашиглан элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн. Дээрх аргаар хэвлийн дурангийн хагалгаагаар донорын элэгийг тайрах хагалгаа нь 500 тохиолдолд хүрсэн амжилт нь ч дэлхийд анхдагч болсон болж чадлаа.

external_image

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа нь нэлээд хүнд том хагалгааны нэг юм.

 Донорын элэгийг хэвлийн дурангаар тайран авах нь ч амар биш бөгөөд өвчтөнд дурангийн тусламжтай тайран авсан элэгийг шилжүүлэн суулгах нь бүүр боломжгүй салбарын нэгт ордог байсан.

Энь хугацаанд элэг шилжүүлэн суулгаж байгаа өвчтөний гэдсийг нээлгүй хэвлийн дуран болон робот ашиглан элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэлхийнд аль ч оронд хийж байгүй болно.

СҮИСЭ-н Со Гён Сог профессор нь “Энэ удаагийн хэвлийн дуран болон робот ашигласан элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь дэлхийд хамгийн анхны тохиолдол боллоо” хэмээн баяртайгаар мэдэгдсэн.

Мөн элэг шилжүүлэн суулгасан өвчтөний хувьд ч том сорив үлдэхгүйгээс гадна байнга гардаг уушги болон хагалгааны дараах шархны хавсарсан хүндэрлийг багасгаснаар тэнхрэх хугацааг ч багасгаж байгаагаар олон давуу талтай хэмээн өгүүллээ.

СҮИСЭ-ийн энэ амжилт нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг идэвхижүүлэн хөгжүүлэхэд маш их тус болно хэмээн найдаж байна.

Энэхүү амжилт нь АНУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн сэтгүүл болон Их Британийн мэс засалчилын сэтгүүл гэх мэт дэхийн сэтгүүлд энэ судалгааны амжилтыг хэвлэгдэхээр бэлэн болсон хэмээлээ.

Full Menu

전체 검색

전체 검색