Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хавдрын Эмнэлэг нь  Нойр булчирхай цөсний робот хагалгаа 1000 тохиолдолд амжилттай хийн гүйцэтгэлээ

Hit : 553 Date : 2021-09-14

СҮИС хавдрын эмнэлгийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг нь (Чан Жин Ён , Гуон Ү Ир, Ким Хун Бом) нь нойр булчирхай цөсний робот хагалгааг нийт 1000 тохиолдлыг хийж гүйцэтгэсэн байна.

СҮИС эмнэлэг нь нойр булчирхай цөсний робот хагалгааг хийж гүйцэтгэсэн тоогоороо Солонгосдоо нэгт ордог.


external_image

Мэс заслын хагалгааг энгийн нээлттэй хагалгаа, хэвлийн дурангийн хагалгаа, робот хагалгаа гэж хуваадаг. Гоо сайхны талаасаа өндөр үр дүнтэй хурдан тэнхэрдэг хэвлийн дурангийн хагалгаа нь олон эмчилгээний салбарт нээлттэй мэс заслыг орлож ирсэн. Харин эсрэгээрээ нойр булчирхай цөсний замын хагалгаанд хамааралгүй байдаг. Анатомийн бүтцийн хувьд төвөгтэй хагалгаа нь хүнд, ур чадвар нэлээд шаардсан байдаг ба ялангуяа 1-2 мм хэмжээтэй нойр булчирхайн сувагийг аюулгүй холбох нь хамгийн төвөгтэй байдаг. Гэвч робот хагалгаа нь энэ асуудлыг шийдвэрлэж өгдөг. Өндөр нарийвчлалтай 3D дүрслэлийг харж шалгангаа хагалгааг явуулдаг ба роботын гарыг ашиглан илүү нарийн хөдөлгөх боломжтой сайн талтай. Тиймээс робот хагалгаа нь төвөгтэй хагалгаанд тохиромтой ба сүүлийн үед хийгдсэн нойр булчирхай цөсний хагалгаанаас ч онцгой харагдаж байна.

СҮИС хавдрын эмнэлэг нь 2015 онд Солонгост анх удаа нойр булчирхай, 12 нугалаа гэдсийг тайрах мэс заслыг хийж эхлэснээс 6 жилийн дараа нойр булчирхай, цөсний робот мэс заслын 1000 тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн тоогоороо улсдаа тэргүүнд ордог ба дэлхийд 5 дотор ордог өндөр амжилтыг харуулж байна.

Хагалгааны амжилттай гүйцэтгэл ч мөн тэргүүлэх зэрэглэлд багтсан болно.

Сөүлийн үндэсний их сургуулийн профессорын баг хэвлийн дурангийн робот хагалгааны салбарын тэргүүлэгч Америкийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн сэтгүүл (Surgical Endoscopy) д тавигдсан эрдмийн ажлаас үзвэл робот нойр булчирхай, 12 нугалаа гэдэс тайрах хагалгаа нь нээлттэй мэс засалтай харьцуулахад өвчтөний тэнхрэлт хурдан, эмнэлэгт хэвтэх хугацааг ч багасгах боломжтойг баталсан. Мөн нээлттэй хагалгаатай адилхан удаан хугацаанд амьдрах хувьтай байгаа нь робот хагалгааны бас нэгэн аюулгүй байдлыг нотолсон байна.

Ийнхүү судалгааны амжилтаар хүлээн зөвшөөрөгдсөн Чан Жин Ён профессор нь Дэлхийн элэг цөс нойрбулчирхайн нийгэмлэг азийн бүсийн робот нойр булчирхайн судалгааны хүрээлэн нэгдсэн хариуцагчаар өргөмжлөгдөөд байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө дэлхийд хамгийн анхдагчаар робот ашиглан цөсний хүүдийн хавдартай өвчтөний өргөсөж томорсон цөсний хүүдийг тайрах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Цаашид робот мэс засал хийгдэх хувь ч аажим аажмаар өсөх магадлалтай  байна. Энэ нь олон төрлийн хагалгааны багаж шинээр бүтээж, хагалгааны туршлага хуримтлуулсан мөн робот хагалгааны дадлагажуулах сургалтын системийн ач тус юм.

Одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн хавдрын эмнэлгийн нойр булчирхай, 12 нугалаа гэдэс тайрах хагалгаан дотор робот хагалгааны сонголтын хувь нь 2015 онд 6,3% байсан бол 2020 онд 50,2% болтлоо огцом өссөн болно.

Робот хагалгаа нь эдийн засаг, эмчилгээний төлбөртэй холбоотой асуудал үлдсэн ч маш хүнд өндөр техинолготой хагалгаа гэдгээрээ давуу тал ихтэй учир робот хагалгаа нь илүү өргөсөн тэлнэ гэж найдаж байна.

Чан Жи Ён профессор (СҮИС хавдрын эмнэлгийн робот хагалгааны тасгийн тэргүүн) нь “Робот хагалгаа нь нээлттэй хагалгаатай адил аюулгүй, өвдөлт болон тэнхрэх хугацаа мөн гоо сайхны талаасаа ч илүү” бөгөөд цаашид ч робот хагалгааны салбар өргөжин, залуу эмч мэргэжилтэн бэлтгэн гаргахын төлөө системтэй сургалтын аргачилал тогтоон, аюулгүй байдалыг батлах нотолгоо гаргах зэрэг дэлхийн хэмжээний робот төвөөр ахин дэвшихийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн мэдээлсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색