Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Нойр булчирхай тайрах мэс заслыг 5000 гаруй тохиолдол хийсэн Солонгосын анхны эмнэлэг боллоо

Hit : 554 Date : 2021-07-15

-Мэс заслын дараах нас баралтын хувь ердөө 0.2%-тай байгаа нь дэлхийн бусад шилдэг эмнэлгүүдтэй харьцуулсан ч сайн үзүүлэлттэйд тооцогдож байна.

-Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн он удаан жилийн түүх болон шилдэг технологитойг баталсан үйл явдал боллоо.

external_image

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг Солонгос улсын нойр булчирхай тайрах мэс заслын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Сөүлийн үндэний их сургуулийн эмнэлгийн нойр булчирхай цөсний цоргын мэс заслын баг (Жан Жинь Ён, Квон Ү Ил, Ким Хун Бом профессор) Солонгос улсдаа анх удаа нойр булчирхай тайрах мэс заслыг 5000 дахь удаа 2019.12.12 онд хийж гүйцэтгэсэн.

1961 онд Солонгос улсад анх удаа нойр булчирхай 12 нугалаа гэдэс тайрах мэс засал хийснээс хойш 59 жилийн дараа энэ тоонд хүрчээ.

Мэс засал хийсэн тоо нь зөвхөн өндөр байгаа биш юм. Мэс заслын үр дүн ч мөн маш сайн байсан. Нойр булчирхай тайрах мэс засал нь хэцүү мэс засал бөгөөд мэс заслын дараах хүндрэл зэргээр амь насаа алдах риск ч мөн нэлээн өндөр байдаг. Дунджаар мэс заслын дараах нас баралтын хувь 1~2%-тай байвал шилдэг түвшний эрүүл мэндийн байгууллага гэж дүгнэдэг.

Үүнтэй харьцуулахад Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг 0.2%-тай байгаа нь дэлхийд шилдэг түвшинд тооцогдож байна. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн нойр булчирхай, цөсний цоргын мэс заслын багийн шилдэг технологийг энэ тооноос харж болохоор байна.

Сүүлийн үед эмнэлгүүд хэвлийн хөндийн дурангийн хагалгаа болон робот хагалгааг нэвтрүүлж илүү нягт нямбай мэс заслыг хийдэг болоод байна. Нойр булчирхайн мэс засал нь нарийн төвөгтэй мэс засал тул роботыг ашиглавал илүү үр дүн сайтай байдаг. Өмнө хийгддэг байсан хэвлийн хөндийн нээлттэй мэс заслыг бодвол эдгэрэлт хурдан, өвдөлт бага болох нь батлагдсан. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь Солонгос улсдаа анх удаа роботоор нойр булчирхай 12 нугалаа гэдэс тайрах мэс засал, цөсний хүүдийн хорт хавдартай хэсгийг тайрах мэс засал, цөсний сувгийн суналттай хэсгийг тайрах мэс заслуудыг хийж байсан.

Холбогдох эрдэм шинжилгээний судалгааг ч тасралтгүй хийж ирсэн. Жишээлбэл нойр булчирхайн хорт хавдраар өвдөөд удаж буй өвчтөнүүдэд ажиглалт хийн, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийснээ саяхан танилцуулсан. Өвчний тавилан илүү сайжирсан гэдэг утгаараа энэхүү судалгааны үнэ цэнэ нь хүлээн зөвшөөрөгдөж буй бөгөөд олон улсын элэг цөс нойр булчирхайн шинжлэх ухааны сэтгүүлийн (J Hepatobiliary Pancreat Sci) сүүлийн дугаарт хэвлэгджээ.

Уг судалгаанаас харахад явц дундаа байгаа хорт хавдрын үед зөвхөн химийн эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 2 жил амьдарсан хувь нь ердөө 35.1%-иас хэтрээгүй байна. Нөгөөтэйгүүр химийн эмчилгээний дараа тайрах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн 2 жил амьдарсан хувь нь 75.3% байв.

Өмнө нь явц дундаа байгаа нойр булчирхайн хорт хавдрын хувьд дундаж амьдрах хугацаа нь 6~9 сар байжээ. Оношлогдсон л бол удалгүй нас бардаг нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдэд энэ судалгаа итгэл найдвар төрүүлж байна.

Мэс заслын эмч Жан Жинь Ён “Удаан хугацаанд хуримтлагдсан туршлага болон судалгаанд тулгуурлан ийм амжилтанд хүрлээ. Өнөөг хүртэл цугтаа тасралтгүй хичээл зүтгэл гаргаж ирсэн хамт ажиллагсад, эмч профессорууддаа баярлалаа. Цаашдаа ч гэсэн нойр булчирхайн хорт хавдар, нойр булчирхай цөсний сувгийн хавдартай өвчтөнүүдийг эмчлэхийн төлөө тасралтгүй судалгаагаа хийж хичээх болно” хэмээжээ.

Full Menu

전체 검색

전체 검색