Skip To Content

Мэдээ

Нойр булчирхай , 12 нугалаа гэдэсний мэс заслын хувьд роботын мэс засал хавьгүй илүү үр дүнтэй

Hit : 1,440 Date : 2021-07-08

- Роботын мэс заслыг хэвлийн нээлттэй мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засалтай харьцуулахад цус алдалт зэрэг хагалгааны дараах хүндрэл гарах хувь, эмнэлэгт хэвтэх хугацаа нь бүгд бага байлаа.

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт хийгдсэн роботын мэс заслын тоо 2018 оны 4 сарын байдлаар 100-д хүрсэн бөгөөд эдгээрийн үр дүнд харьцуулсан анализ судалгааг хийлээ.

external_image

Нойр булчирхай, 12 нугалаа гэдэсний роботын мэс засал нь мэс заслын дараах сөрөг нөлөө, эдгэрэлт гэх мэтийн хувьд хэвлийн нээлттэй мэс заслаас төдийгүй цаашлаад хэвлийн хөндийн дурангийн мэс заслаас ч хамаагүй илүү болох нь батлагджээ.

Нойр булчирхай, 12 нугалаа гэдэс тайрах роботын мэс заслыг Солонгос улсад хамгийн анх бий болгосон Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Жан Жинь Ёны баг(Ким Сонь Хвэ, Квон Ү Ил) нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн роботын мэс засалд анализ хийж, хэвлийн нээлттэй болон хэвлийн хөндийн дурангийн мэс засалтай харьцуулсныхаа үр дүнг мэдэгджээ.

Уг судалгааны баг 2004-2016 оны хооронд цөсний цоргын гажиг гэсэн оношоор мэс засал хийлгэсэн 67 өвчтөнийг хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийлгэсэн(49 хүн), роботын мэс засал хийлгэсэн(18 хүн) гэж ангилан мэс заслын явцыг харьцуулжээ. Мэс заслын дундаж хугацааны хувьд дурангийн мэс засал илүү богино байсан ч цус алдалтын хувь ба эмнэлэгт хэвтэх хугацааны хувьд роботын мэс засал нь тус тус 59%, 18%-иар бага гэж гарчээ.

Ялангуяа цөсний цоргыг тайрсны дараа нарийн гэдэстэй залгах нь хэцүү байдаг бөгөөд мэс заслын дараа залгаас хэсгээр шингэн алдах юм уу залгаас хэсгийн нарийсал үүсэх эсэх нь мэс засал сайн болсон эсэхийг дүгнэх хамгийн чухал шалгуур юм. Үүнтэй холбоотой хүндрэл дурангийн мэс заслын дараа 16.3%-д нь үүссэн бол роботын мэс заслын дараа 0%-тай байв.

Роботоор хийсэн цөсний цоргын залгаас нь хавьгүй илүү нямбай болдог тул хавсарсан өвчин үүсэх магадлалыг хамгийн бага болгосон гэж судалгааны багийнхан мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр, уг судалгааны баг 2015-2017 онд нойр булчирхай, 12 нугалаа гэдэс тайрах мэс засал хийлгэсэн 237 өвчтөнийг хэвлийн нээлттэй мэс засал хийлгэсэн болон робот мэс засал хийлгэсэн гэдгээр нь хуваан харьцуулахад робот мэс засал нь залгахад хэцүү (нойр булчирхай, цөсний цорго гэх мэт) эрхтний мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хувьд маш үр дүнтэй болох нь тодорхой болжээ.

external_image

Нойр булчирхай 12 нугалаа гэдэс тайрах мэс засал нь нойр булчирхай болон цөсний цоргын хавдрын стандарт эмчилгээ бөгөөд хэвлийн хөндийн мэс засал дундаас хамгийн хэцүү, өндөр ур чадвар шаардсан мэс засал хэмээгддэг. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг нь 2010 оноос эхлэн мэс заслын роботыг ашиглан нарийн төвөгтэй мэс заслуудыг амжилттай хийж байна.

<Хүснэгт> Нойр булчирхай 12 нугалаа гэдэс тайрах мэс засал; роботын мэс засал ба хэвлийн нээлттэй мэс засал

 

Мэс заслын хугацаа(минут)

Залгаас хэсгээр нойр булчирхайн шингэн алдсан хувь(%)

Хавсарсан өвчний шинж тэмдэг үүссэн хувь(%)

Мэс заслын дараа эмнэлэгт хэвтсэн хугацаа(өдөр)

Робот мэс засал

335,6

6,0

15,7

10,6

Хэвлийн нээлттэй мэс засал

330,1

12,0

21,0

15,3

 

3D өндөр нарийвчлал дээр үндэслэн 10 дахин болон түүнээс илүү томруулсан нарийвчлалтай дүрс болон 360° градус чөлөөтэй эргэдэг хөдөлгөөнийг робот мэс заслын давуу тал гэж хэлж болно. Өмнө хийгддэг байсан мэс заслаас илүү үнэтэй боловч мэс заслын нягт нямбай байдал, аюулгүй байдал гэх мэт олон давуу талтай тул дэлхий даяар жил бүр 50%-иар робот мэс заслын тоо өсч байна.

Жан Жинь Ён профессор “Дадлага туршлагатай мэргэжлийн эмчээр хийлгэсэн тохиолдолд роботын мэс засал нь хэвлийн нээлттэй мэс засалтай ижил түвшинд хавдрыг бүрэн авах боломжтой төдийгүй өвдөлт маш бага, их хурдан эдгэдэг гэж хэлж болно. Роботын мэс засал нь гоо зүйн талаасаа ч мөн үр дүн сайтай ба нарийн ажиллабар шаардсан залгаас хийдэг мэс засалд илүү давуу талтай.

Хэвлийн хөндийн мэс засал дундаас хамгийн хүнд хагалгаа болох нойр булчирхай, цөсний цоргын мэс заслыг хийх үед нарийн төвөгтэй зүслэг болон залгаас хийх шаардлагатай болдог тул цаашдаа роботын мэс заслыг өшөө илүү хэрэглэх төлөвтэй байна” хэмээжээ.

Энэ судалгааны хариу мэс заслын салбарын төлөөлөл болсон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болох ‘Элэг цөс нойр булчирхайн шинжлэх ухааны сэтгүүл(J. Hepatobiliary Pancreat Sci)’ ба Солонгос улсын мэс заслын академийн албан ёсны эрдэм шинжилгээний сэтгүүлийн (Annals of Surgical Treatment and Research) сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Full Menu

전체 검색

전체 검색