Skip To Content

Мэдээ

“СҮИСЭ-ийн Хүүхэд болон насанд хүрэгчдийн таргалалт түүнээс үүдэх хор нөлөө, гарах дэвшилтэт шийдэл” сэдэвт цахим сургалт зөвөлгөө өнгөрсөн 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө

Hit : 765 Date : 2021-06-24

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн гадаад өвчтөн хариуцсан тасгийн Ким Жи Сү эмч нь “Хүүхэд болон насанд хүрэгчдийн таргалалт түүнээс үүдэх хор нөлөө, гарах дэвшилтэт шийдэл” сэдэвт нээлттэй сургалт зөвөлгөөг өнгөрсөн 6 сарын 15-ны өдөр амжилттай хийж өндөрлөлөө.

external_image

Сургалт зөвөлгөөнд урьдчилан илгээсэн олон асуулт дундаас 13 асуулт сонгон авч нарийн дэлгэрэнгүй хариултыг мэргэжлийн эмч өгснөөс гадна шууд холбогдсон үзэгч сонсогчдоосоо асуулт аван хариултыг өгсөн болно.

Сургалт зөвөлгөөнд идэвхтэй оролцсон, урьдчилан асуулт илгээсэн, онлайнаар асуулт тавьсан гишүүдээсээ сонгон 10 азтан сонгон Монгол дахь “Том н Томс” кофе шофоос 30,000 төгрөгөнд кофе авах эрх бүхий бэлгийн картыг олгосон болно.

Энэхүү эрүүл мэнд сэдэвт Сөүлийн үндэсний их сургуулийн эмч нарийн цахим сургалт нь сар бүр хийгдэх бөгөөд эмчилгээний тасаг бүрээс нарийн мэргэжлийн эмч нар зочлон ирж зонхилон тохиолдох эмгэг өвчин, түүнээс гарах дэвшилтэт эмчилгээний арга барилын талаар үнэ төлбөргүйгээр чөлөөт ярилцлага зөвөлгөөг хийх болно.

Дараагийн сургалт зөвөлгөө 2021.07.20ны өдөр цөс нойрбулчирхайн нарийн мэргэжлийн Чу Ин Рэ эмч оролцохоор боллоо.

Full Menu

전체 검색

전체 검색