Skip To Content

Мэдээ

Шулуун гэдэсний хорт хавдрын дурангийн мэс засал, аюулгүй байдлын хувьд хэвлийн хөндийн нээлттэй хагалгаатай ижил түвшинд хүрч байна

Hit : 2,991 Date : 2021-05-27

-Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн судалгааны баг, шулуун гэдэсний хорт хавдрын мэс засал хийлгэсэн өвтөнүүдэд 10 жил ажиглалт судалгаа хийжээ.

-Хавдар судлалын шинжлэх ухааны хүрээнд, урт хугацааны ажиглалтын дүнд, шулуун гэдэсний хорт хавдрын дурангийн хагалгааны аюулгүй байдлыг дэлхийд анх удаа баталгаажуулжээ.

external_image

Сүүлийн 10 жилийн турш хийсэн ажиглалтаар шулуун гэдэсний хорт хавдрын дурангийн мэс засал нь хавдар судлалын хувьд аюул багатай гэдэг судалгааны үр дүн гарчээ. Өнөөг хүртэл Солонгос, Европ, Америк, Австралид шулуун гэдэсний хорт хавдрын дурангийн мэс заслыг өргөн хүрээтэйгээр хийж ирсэн боловч, random клиник тестийн үр дүнгийн зөрөөнөөс шалтгаалан аюулгүй байдлын талаарх маргаан тасрахгүй байсан юм.

Энэ удаагийн судалгаа нь энэ маргаанд цэг тавьсан бөгөөд шулуун гэдэсний хорт хавдрын дурангийн мэс заслыг стандарт мэс заслын арга болгох үндэс нь болно гэдгээрээ ач холбогдолтой юм.

 

 

2018 оны улсын хорт хавдар бүртгэлийн статистикаас харахад бүдүүн гэдэсний хорт хавдар нь үүссэн тоогоороо ходоодбамбай булчирхайуушгины хорт хавдрын дараа 4-т орж байгаа юм. Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 27,909 буюу нийт хорт хавдартай өвчтөний 11.4%-ийг эзэлж байна. Үүнээс 33% нь шулуун гэдэсний хорт хавдар юм.

Шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний аргуудад дурангаар тайрах мэс засал, дурангийн бус мэс засал, химийн болон туяа эмчилгээ гэх зэрэг орно.

Шулуун гэдэсний хорт хавдрын мэс засал нь аарцагны хөндийн хязгаарлагдмал зайд хавдрын эдийг үлдээхгүйгээр, бие даасан мэдрэл ба хаагч булчин гэх мэт чухал эд эрхтнийг гэмтээхгүйгээр хийгдэх ёстой байдаг тул ярвигтай хүнд мэс засалд тооцогддог.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг(профессор Жон Син ЮунПаг Жи Вон), Солонгосын хорт хавдрын үндэсний төв(профессор У Жэ Хван), Бүндан Сөүлийн их сургуулийн эмнэлгүүдийн(профессор Кан Сон Бом) хамтарсан судалгааны баг нь 2006 оноос 2009 оны хооронд мэс заслын өмнөх хими, туяа эмчилгээ болон мэс засал хийлгэсэн 2 ба 3-р шатны шулуун гэдэсний хорт хавдартай 340 өвчтөнг random-оор сонгосны дараа 10 жил ажиглалтанализ хийсний үр дүнг өнгөрсөн 12-нд мэдэгджээ.

Эдгээрээс дурангийн мэс засал хийлгэсэн 2 өвчтөнд ажиглалтыг хийх боломжгүй болсны улмаас нийт 338 өвчтөнг ажигласан ба хэвлийн хөндийн нээлттэй мэс засал(170 хүн) болон хэвлийн хөндийн дурангийн мэс засал (168 хүн) хийлгэсний дараа 10 жил амьд байсан нийт хувь, ямар нэг өвчлөлгүй амьдарсан хувь, хэсэг газарт сэдэрсэн хувьд харьцуулсан анализ хийсэн байна.


external_image

Үр дүн нь хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийлгэсэн группын амьд байсан нийт хувь ба өвчлөлгүй амьд байсан хувь нь хэвлийн хөндийн нээлттэй мэс засал хийлгэсэн групптэй төстэй гарчээ.

Дурангийн мэс засал хийлгэсний дараах 10 жилд амьдарсан хувь ба өвчингүй амьдарсан хувь тус тус 76.8%, 64.3%, нээлттэй мэс засал хийлгэсний дараах хувь нь 74.1%, 59.3% байв.

10 жилийн дотор хэсэг газарт хавдар дахин үүссэн хувь ч гэсэн ач холбогдол өгөхүйц хэмжээний ялгаа байхгүй гэж гарчээ. Дурангийн мэс заслын группын 3.4%-д хавдар дахисан бол нээлттэй мэс засал группын 8.9%-д дахисан.

Шулуун гэдэсний хавдрын дурангийн мэс заслын дараа 5-с дээш жил ажиглалт хийж байсан тохиолдол өнөөг хүртэл байгаагүй тул энэ судалгааны үр дүн нь ач холбогдолтой гэж эрдэмтэд тайлбарлажээ.

 Шулуун гэдэсний хорт хавдрын хувьд мэс заслын өмнөх эмчилгээнээс эхлүүлээд хэсэг газарт дахин үүсэх хүртэлх хугацаа урт байдаг тул амьдрах хувийг тодорхой дүгнэхийн тулд ажиглах хугацааг 10 жил болгож сунгасан гэжээ.

external_image

Жон Син Юун(бүдүүн гэдэсний мэс заслын тасаг) профессор ”Өнгөрсөн хугацаанд шулуун гэдэсний хорт хавдрын талаар random судалгаанууд хийгдэж байсан боловч 10 жилийн турш ажиглаж, урт хугацааны амьдрах хувьд анализ хийсэн судалгаа ер байгаагүй. Энэ судалгаа нь мэс заслын өмнөх хими, туяа болон мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг хамруулсан гэдгээрээ, мөн урт хугацаагааны ажиглалт хийж, хавдар судлалын үүднээс дурангийн мэс заслын аюулгүй байдлыг дэлхийд анх удаа баталсан гэдгээрээ чухал ач холбогдолтой” гэжээ.

Энэ судалгааны үр дүн олон улсын эрдэм шинжилгээний ‘Лансет ходоод гэдэсний өвчин судлалэлэг судлал(The Lancet Gastroenterology&Hepatology, IF 14.789)’ сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Уг судалгааны баг өмнө нь 2010 онд хэвлийн хөндийн дурангийн мэс засал нь хэвлийн хөндийн нээлттэй мэс засалтай харьцуулахад өвдөлт багатай, мэс заслын шархны эдгэрэлт хурдан бөгөөд quality of life нь илүү гэсэн судалгааны үр дүнг илтгэж байсан удаатай. Мөн 2014 онд, 3 жил ямар нэг өвчлөлгүйгээр амьд байх хувийг клиник тестийн эхний зорилтот хэмжүүр болгон авч үзэхэд дурангийн мэс засал ба нээлттэй мэс заслийн үр дүн ойролцоо болохыг мэдэгдэж байжээ.

Full Menu

전체 검색

전체 검색