Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмч нарийн баг түрүү булчирхайн хавдрын шинэлэг эмчилгээний аргыг нэвтрүүллээ

Hit : 1,494 Date : 2021-05-14

Барууны орны эрэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хавдар бол түрүү булчирхайн хавдар юм. Солонгост ч мөн адил хавдрын өвчлөл дунд 4т орж жил ирэх тусам нэмэгдэж байна.

 

Түрүү булчирхайн хавдар нь хоруу чанар өндөртэйгөөс гадна бусад эрхтэнд үсэрхийлэх магадлал өндөр байдаг. Ихэвчлэн эрэгтэйчүүдийн гормоныг дарангуйлах эмчилгээ хийгддэг боловч цаг хугацаа өнгөрөх тусам эмчилгээний үр дүн бага эсэргүүцлийн түрүү булчирхайн хавдар руу шилждэг байгаа. Энэ нь гормоны эмчилгээний дасан зохицол болсон хэлбэр гэж үзэж болно.

external_image

Сүүлийн үед эсэргүүцлийн түрүү булчирхайн хавдартай өвчтөнд PSMA байн эмчилгээ хийх нь нэлээн анхаарал татаж байгаа.

 

PSMA нь түрүү булчирхайн онцлог Prostate specific membrane antigen гэдэг нь түрүү булчирхайн эсийн гадаргууд ихэвчлэн байрладаг уураг юм.

 

PSMA нь байны туяа эмчилгээг ашиглан хавдрын эсийг сонголтоор устгах эмчилгээний хэлбэр юм.

 

Сөүлийн үндэсний их сургуулийн урологийн тасгийн эмч Квак Чол, Чонг Чанг Уг эмч, цөмийн оношлогооны тасгийн Канг Конг Уг эмчийн баг нь БиоБэнч кампаний нэг Селион-той хамтран PSMA байн оношлогооныPSMA-NGUL’ болон эмчилгээнийPSMA-DGUL’-ийг тус тус нээн гарган нэвтрүүлснээ өнгөрсөн 12-ны өдөр мэдээллээ.

 

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг оношлогоо болон эмчилгээний зориулалтаар шинэ технологи гарган авсан ба үүнийг өвлөн авсан Селион нь клиникийн шинэ эмийг гарган авах эмнэлзүйн бус туршилт хүртэл хийн дуусгалаа. Одоогоор клиникийн туршилт хийгдэж байна.

Эмчилгээний PSMA-DGUL’ нь энэ ондоо эм ханган нийлүүлэх аюулгүй байдлын төвөөс зөвшөөрөл авахын тулд клиникийн туршилтаа хийж байна_

 

Өмнөх амьтны туршилтанд хуучин хэрэглэгддэг байсан эмчилгээ болох PSMA-617’-нээс илүү эмчилгээний үр дүнтэйгээр гарсан.

Молекулын бүтэц ч илүү хялбар бөгөөд бусад эрхтнээс биеийн гадагш ялгарах хурд ч хурдан, гаж нөлөө ч бага байсан.

 

Клиникийн туршилтанд оролцож байгаа өвчтөнгүүд нь 6 долоо хоногийн давтамжтай 4 удаа эмчилгээг авах төлөвлөгөөтэй байна.

 

Оношлогооны ‘PSMA-NGUL’ нь эхний туршилтаа дуусгаад 2 болон 3 дугаар шатны клиникийн туршилтанд орохоор бэлдэж байна. Бусад оношлогооны PSMA-11-г бодвол оношлох чадамж илүү өндөр байгаа.

external_image

Дараах хоёрыг харьцуулсан судалгаанд PSMA-NGUL-ийг хийсэн өвчтөнгүүдийн бөөр, шүсний булчирхай бусад эрхтэнд ч нэвчилт харьцангуй бага байсан. Зураглалд тодорч харагдаж байгаа шиг түрүү булчирхайн хавдрыг оношлох боломжтой юм.

 

Зүүн талын PSMA-NGUL тохиолдолд түрүү булчирхайн голомтот хавдар, /түрүү булчирхай/, тунгалагын булчирхайн үсэрхийлсэн хэлбэр, ясанд ч мөн үсэрхийлсэн хэлбэр тодрон харагдаж байхад бусад эрхтэн бага зэрэг бүдэг харагддагаар ялган оношлох боломжтой юм.

 

Энэхүү эрдмийн ажил нь Америкийн цөмийн оношлогооны “Journal of Nuclear Medicine “ сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдлээ.

 

Цөмийн оношлогооны тасгийн эмч Канг Конг Уг эмч нь “Хуучин оношлогоонд иод зэргийг ашиглан, эмчилгээнд PSMA-617-г ашиглах зэрэг оношлогоо болон эмчилгээ бүрэн оновчтой хослох нь бага байсан бол энэ техинологи нь оношлогоо болон эмчилгээний адил төвшиний үзүүлэлтийг ашиглан үнэн дүгнэлт гарган, өвчтөнд тохирсон эмчилгээ хийхэд хүрлээ” хэмээн илтгэлээ.

 

Урологийн тасгийн Квак Чол эмч нь “Үндсэн байн эмчилгээнд дасан зохицон эсэргүүцэлийн түрүү булчирхайн хавдартай өвчтөн байн эмчилгээ авахын тулд гадаадрүү гарж эмчилгээгээ авдаг байсан бол одоо дотооддоо илүү сайн техинолгоор гарган авсан PSMA эмчилгээг авах боломжтой боллоо” гэж бодож байна хэмээн өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색