Skip To Content

Мэдээ

Зүрхний шигдээсийн үед ямар стент тохиромжтой вэ

Hit : 4,150 Date : 2021-04-20

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, үргэлжилсэн болон задардаг полимерээр хийгдсэн эмийн бодист стентийг харьцуулсан клиник судалгаа хийлээ.

- Эмтэй үргэлжилсэн полимер стент нь нас баралтын хувь, дахин мэс ажилбар хийлгэсэн хувь, эмчилгээний үр дүн, аюулгүй байдал гэх мэт олон үзүүлэлтээр шинэ хэлбэрийн задардаг полимерэн эмийн бодист стентээс ялгаагүй зарим тохиолдолд бүүр илүү байгааг баталлаа.


external_image


Зүрхний титэм судасны нарийсалтай өвчтөнд суулгадаг стентэд эмийн бодисыг ялгаруулдаг ямар арга зохимжтойг Солонгосын эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаагаараа тодорхойлжээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн зүрх судасны эмч Ким Хюу Сүгийн судалгааны баг (Пак Кён Ү, Кан Жи Хүнь эмч) титэм судасны нарийслын үед хэрэглэдэг эмийн бодист стенттэй холбогдуулан клиник судалгаа хийжээ. Үүний үр дүнд үргэлжилсэн полимерэн эмийн бодист стент нь аюулгүй байдал болон үр дүнгийн хувьд задардаг полимерэн эмийн бодист стентээс ялгаагүй болохыг олж мэдлээ.

Энэ судалгаа нь олон улсын зүрх судасны салбарт хамгийн нэр хүндтэй ‘Circulation’ сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгджээ.


external_image


Титэм судасны цочмог хам шинж гэдэг нь зүрхний булчинг цусаар хангадаг артерийн титэм судасны хананд өнгөр тогтсоны улмаас судас нарийсч, цусны бүлэн гэх мэтээс болж зүрхний булчингийн цусан хангамж огцом муудахыг хэлдэг. Зүрхний титэм судасны цочмог хам шинж нь гэнэтийн үхэлд хүргэж болзошгүй аюултай өвчин юм. Энэ өвчний үед хийдэг хамгийн нийтлэг эмчилгээ нь нарийссан судсыг тэлэх зориулалттай стентийг суулгах мэс ажилбар юм. Өмнө нь стент мэс ажилбарын дараа дахин нарийсах нь том асуудал байлаа. Сүүлийн үед үүнээс сэргийлэхийн тулд гадаргуу хэсгийг нь эмийн бодисоор бүрсэн стентийг голцуу хэрэглэж байна.


external_image


2011 онд Европт зөвшөөрөл авсны дараа Солонгост мөн нэвтэрсэн задардаг-полимер (biodegradable-polymer) эмийн бодист стент нь аажмаар эмийн бодис нь шингэж дуусаад полимер нь үлддэг үргэлжилсэн полимер эмийн бодист стентээс өөр нь эмийн бодистойгоо хамт полимер нь ч бас аажмаар биенд бүрэн уусдаг. Улмаар өмнө нь хэрэглэдэг байсан үргэлжилсэн полимер эмийн бодист стентийг бодвол аюулгүй байдал болон үр дүнгийн хувьд хавьгүй илүү гэж үзэж байлаа.

Энэ судалгаанд 6 жилийн дотор 40 эмнэлэгт стент суулгуулсан титэм судасны цочмог хам шинж өвчтэй 3,413 хүн (үргэлжилсэн полимер 1,713 хүн, задардаг полимер 1,700 хүн) хамрагджээ.

Судалгааны баг нь өвчтөн бүрийг

Эхний дүгнэлтээр /1.Нас баралтын шалтгаан 2. Хурцадмал зүрхний шигдээс 3. Бүх судас дахин нээх мэс ажилбар/ болон

Хоёр дахь дүгнэлтээр /1. Зүрхний үхжил 2. Зорилтод судасны зүрхний шигдээс 3. Зорилтот эмгэгийн судас нээх мэс ажилбар/ зэргээр хуваан анализ хийлээ.

Судалгааны хариугаар үргэлжилсэн полимераз эмтэй стентийн бүлэг нь эхний дүгнэлтээр өвчний дахилт 5,2%-аар, задардаг полимер эмтэй стент 6,4% -аар хоорондоо айхтар зөрөөгүй байгааг баталлаа.

Хоёр дахь дүгнэлтээр өвчний дахилт 2,6% болон 3,9%-аар илүүтэй дүгнэлт гарлаа. Зорилтот эмгэгийн судас дахин нээх мэс ажилбарын багасалт нь гол шалтгаан байлаа.

Ким эмч нь “Энэхүү судалгаа нь зүрхний титэм судасны стентийн эм ялгаруулах полимер техинологийг харьцуулан анализ хийсэн анхны өргөн хүрээг хамарсан клиник судалгаа бөгөөд өвчтөнд тохиромжтой стентийн сонголтыг хэлснээр эмчилгээ хийж байгаа эмч нарт ихэд туслах болно” хэмээн судалгааны талаар өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색