Skip To Content

Мэдээ

Илүү эрхий хуруутай хүн, ямар тохиолдолд ясны мэс засал хийлгэх шаардлагатай вэ

Hit : 1,758 Date : 2021-04-15

-Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэг, илүү эрхий хуруундаа эмчилгээ хийлгэсэн 78 хүнд ажиглалт судалгаа хийснийхээ үр дүнг мэдэгджээ.

-Мэс засал хийхээс өмнө алганы яс болон эрхий хуруу хоорондох өнцөг 10.8°-с их хэмтэй байвал ясанд мэс засал хийх талаар авч үзнэ.

external_image

Гар хөлийн хурууны тоо хэвийнээс илүү байх тохиолдол байдаг. Тэр дундаас илүү эрхий хуруутай байх тохиолдол бусад тохиолдлоос их буюу 85%-ийг эзэлдэг. Илүү хурууг засах мэс заслыг хүүхдийг нэг орчим настай байхад буюу эрт хийлгэхийг зөвлөдөг.

Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлгийн гэмтлийн тасгийн профессор Ким Жи Хён, Пэг Гү Хёнь, Канбүг Самсон эмнэлгийн профессор Хун Сог Ү нарын судалгааны баг нь илүү эрхий хуруунд хийх мэс заслын аргыг сонгохдоо юуг хэмжүүр болгох вэ гэдэг талаархи судалгааныхаа үр дүнг энэ сарын 10-нд илтгэжээ.

Ерөнхийдөө илүү эрхий хуруутай үед хоёр эрхий хурууны дутуу хөгжсөн захын эрхий хурууг мэс заслын аргаар авдаг. Энэ мэс заслын дараа, үлдсэн буюу дотор талын эрхий хуруу дотогшоо мурийх тохиолдол байдаг ба ийм үед үүнийг зөв засч эмчлэх нь их чухал байдаг.

external_image 

Мэс засал хийх үед, мурийлт нь бага байвал холбогч эдийг дахин холбох гэх мэтээр зөвхөн зөөлөн эдийн мэс заслаар хангалттай тэгшлэх боломжтой хэдий ч, мурийлт ихтэй үед ясыг тайрч тааруулах мэс засал хийх хэрэгтэй болдог. Өнөөг хүртэл ямар өвчтөнд ямар мэс засал хийх вэ гэдгийг сонгох тодорхой хэмжүүр байгаагүй юм.

external_image

Уг судалгааны баг flat 4 хэлбэрийн илүү эрхий хуруутай 78 өвчтөний эмчилгээний үр дүнд ажиглалт хийжээ. Энэ дундаас 40 хүн ясны мэс засал, 38 хүн зөвхөн зөөлөн эдийн нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн байв. 

Нас, хүйс гэх мэт хүн амын статистик мэдээлэл төдийгүй мэс заслын өмнөх ба дараах өнцгийн өөрчлөлт, мэс заслын дараах гарны үйл ажиллагааны үзүүлэлт (JSSH систем) гэх мэтэд тулгуурлан анализ хийжээ.

Өвчтөний гарын ясанд мэс засал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлох MDA өнцгийн хэмжүүр тоог олсон гэсэн үг юм. Гарын алга болон эрхий хуруу хоорондох өнцөг 10.8°-аас их тохиолдолд ясанд мэс засал хийх нь зөөлөн эдийн сэргээх мэс заслаас хавьгүй илүү үр дүнтэй байв.

Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлгийн гэмтлийн тасгийн профессор Ким Жи Хён ”Урьд өмнө нь эмчийн туршлага дээр үндэслэн ямар мэс засал хийхийг шийдэх тохиолдол их байсан. Энэ судалгаа нь эрхий хуруу ба алганы яс хоорондох өнцөг 10.8°-аас илүү өөрчлөлттэй байх гэдэг тодорхой хэмжүүрийг бий болголоо” хэмээжээ.

Уг судалгаа олон улсын эрдэм шинжилгээний SCI сэтгүүл болох 'Пластик, нөхөн сэргээх мэс засал' (Plastic and Reconstructive Surgery, IF: 4.209) сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгджээ. Уг сэтгүүл нь төрөлхийн гарны согогтой холбоотой судалгааг нийтэлдэг сэтгүүл дотроос хамгийн алдартай нь юм.

Full Menu

전체 검색

전체 검색