Skip To Content

Мэдээ

Хиймэл оюун ухаан болох AI, Өвдөгний хиймэл үе шилжүүлэн суулгах хагалгааны дараах хүндрэлийг урьдчилан мэдэгдэж байна

Hit : 990 Date : 2021-02-26

Насжилтын улмаас үүсдэг өвдөгний үений үрэвслийн сүүлийн шатанд хиймэл өвдөгний үе суулгах хагалгаа хийлгэх нь элбэг байдаг. Энэ нь үрэгдэн, хайлсан зөөлөн эдийг аван хиймэл үеийг орлуулан суулгадаг эмчилгээ юм. Гол асуудал нь хагалгааны дараа гарах гаж нөлөө хүндрэл юм.

Хиймэл үе шилжүүлэн суулгасан өвчтөний 5-15%нь хагалгааны дараа бөөрний хурц эмгэгтэй болсон нь батлагджээ. Бүүр хүнд тохиолдолд бөөрний үйл ажиллагаа нэг мөсөн гэмтэн бөөрний дутмагшилд ч хүрсэн байна.

Энэ үед өвчтөн тус бүрийн онцлогыг судлан, бөөрний хурцадмал эмгэгийн аюулаас урьдчилан сэргийлэх программыг СҮИСЭ-ийн эрдэмтэн судлаачид олж илрүүлжээ.

external_image

/Зүүн талд байгаа 6 үзүүлэлтийг тэмдэглэвэл бөөрний хурц эмгэг үүсэх хувийг тооцоолох боломжтой/


Сөүлийн үндэсний их сургуулийн үе мөч , гэмтэл согог заслын тасгийн эмч Ну Дү Хёнг эмч /Ли Мёнг Чол, Хан Хёг Сү /ийн баг нь хиймэл өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгааны дараа бөөрний хурц эмгэг үүсэх аюулыг урьдчилан мэдэх боломжтой хиймэл оюун ухааны платформыг нээгээд байна.

Судалгаанд сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэг, Самсунг Сөүл зэрэг эмнэлэгт өвдөгний хиймэл үе солиулах хагалгаанд орсон 5757 өвчтөний мэдээллийг ашиглан урьдчилан сэргийлэх модел гарган авлаа. Энэ нь өвдөгний хиймэл үе суулгах хагалгаанаас үүдэлтэй бөөрний хурц эмгэгийн аюулыг харуулсан өргөн хүрээний судалгааны ажил юм.

Ну Дү Хёнг эмч нь “Шинэ гарган авсан модел нь өвдөгний хиймэл үе солиулах хагалгааны 6 үзүүлэлт болох бие бахбодийн үзүүлэлт, хүйс, мэдээгүйжүүлэлийн төрөл, RAAS хаалт, Tranexamic цус тогтоогч, бөөрний үйл ажиллагааг үзэх Креатинин зэргийг бүртгэвэл бөөр гэмтэх хүндрэлийг автоматаар тооцоолох боломжтой юм.

Мөн бүртгэл хийсэн үзүүлэлт тус бүр бөөрний хурц эмгэгт хэр нөлөөлөх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замаас гадна клиникийн өөр эмчилгээний хувилбар ч мөн санал болгодог. Энэ нь interactive програм юм.

Өвдөгний үе мөчний үрэвслээр дэлхий дахинд дунджаар 2 тэр бум 5000 мянга гаруй өвчтөн бүртгэгдсэн байна. 60-с дээш насанд өвдөгний үений үрэвсэлт өвчин огцом нэмэгдэн өвдөгний үе солих хагалгаа хийлгэх өвчтөний тоо ч мөн жил ирэх тусам нэмэгдэж байна.

Энэхүү судалгаа нь “Хиймэл оюун ухааныг ашигласан моделыг нээснээр “Хагалгааны өмнөх мэдээллээр цаашдын хурцадмал бөөрний эмгэгийг оновчтой таамаглах боломжтой болсон нь том давуу тал” юм.

Одоогоор энэхүү моделыг нээсэн нь Ну Ду Хёнг эмчийн баг дэлхийд анхдагч юм.

Ну Ду Хёнг эмч нь “Нээлт хийсэн програм нь өвчтөн тус бүрийн онцлогыг харгалзан үзэж өвчтөн төвт үнэлэмжийг хийснээр гаж нөлөөг багасгах боломжтой” юм. Мөн бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнд хагалгаагаа хийлгэх боломжгүй болох тохиолдол элбэг байдаг ба хагалгаа хийхээс өмнө гарч болох хүндрэлийг урьдчилан тооцоолон мэдэх боломжтой болсон нь өвчтөний сонголтонд туслах болно” хэмээн өгүүллээ.

Дараах судалгааг хамт хийсэн оюутан нь “Энэхүү судалгаанаас олж авсан шинэ програм нь sefatka.net-ийг ашиглан хэзээд ч, хаанаас ч нэвтрэх боломжтой бөгөөд ямар хүчин зүйл өвчтөнд хамгийн их нөлөөлж байгааг хянах боломжтой” хэмээн өгүүллээ.

Энэхүү судалгаа нь Европийн өвдөгний үений нийгэмлэгийн сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.

 

Full Menu

전체 검색

전체 검색