Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг болон анагаахын сургуулийн судалгааны баг нь Коронавирусийг эсэргүүцэх дархлааны системийн шинэ зүй тогтлыг олж илрүүллээ

Hit : 845 Date : 2021-02-24

-         Корона19–ийн эсрэг тэмцэх чадвартай дархлааны эсийн ихэнх нь халдвар аваагүй жирийн хүний биед хадгалагдаж байдаг

 

-         Цаашид Корона19 вакцин болон эсрэгбиеийн эмчилгээг хөгжүүлэх шинэ хандлагыг дэвшүүллээ

external_image

Энэхүү судалгаа нь Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн халдвар судлалын тасгийн У Мёнг Донг, Парк Ван Бум эмч болон Сөүлийн үндэсний их сургуулийн биотехинологийн тэнхэм, цахилгаан мэдээлэл холбоо техинологийн тэнхэмийн багш нарын хамтарсан судалгаа юм.

 

Судалгаанаас харвал Коронавирусийн халдвар авсан 16 тохиолдлоос 13 тохиолдолд адилхан саармагжуулагч эсрэгбиетүүд байгааг баталлаа.

 

Саармагжуулах эсрэгбие гэдэг нь вирустэй нэгдэн вируcын идэвхижил хүчийг саармагжуулах эсрэгбие юм.

 

Адил вирусийн хувьд олон төрлийн саармагжсан эсрэгбие үүсэх магадлалтай боловч ихэвчлэн Коронавирусийн халдвартай өвчтөнд илэрдэг эсрэгбие илэрсэн байна.

 

Дархлааны эсүүдийн нэг болох лимфоцитууд нь бидний биед эсрэгбие үүсгэх үүрэгтэй. Коронавирус довтлоход лимфоцитууд нь нарийн, өвөрмөц эсрэгбие үүсгэдэг бөгөөд вирусыг хэд хэдэн үе шаттайгаар дарангуйлдаг.

 

Гэсэн хэдий ч анхны вирусийг таньж, хариу өгөхөд цаг хугацаа шаардагдана. Тиймээс вакцин хийлгэсний дараа эсрэгбие үүсэхэд дунджаар нэг сарын хугацаа шаардлагатай байдаг гэж үздэг.

 

Өөрөөр хэлбэл, ихэнх хэвийн хүмүүс титэм саармагжуулагч эсрэгбие үйлдвэрлэхэд аль хэдийн бэлэн болсон байдаг тул халдварын эхэн үеэс саармагжуулах эсрэгбиет идэвхижиж эхэлдэг.

 

Эрүүл хүмүүст байгаа эдгээр саармагжуулагч эсрэгбиетүүдийг ашиглах арга нь COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ арга барилын нэг юм хэмээн судалгааны багийнхан тайлбарлалаа.

 

Судалгааны багийнхан шинэ коронавирусийн халдвар аваагүй, хэвийн хүмүүст аль хэдийн титэм саармагжуулагч эсрэгбие үүсгэдэг дархлааны эсүүд байдаг гэсэн шинэ баримтыг нээжээ.

 

Эдгээр дархлааны эсүүдийг халдваргүй хэвийн 10 хүн тутмын 6-д нь байгааг илрүүлсэн байна.

 

Профессор Пак Ван-Бум “Энэхүү нээлтийн ачаар бид саармагжуулах эсрэгбие нь бусад вирусийн халдварыг бодвол Корона 19-ийн халдварын үед илүү хурдан үүсдэг гэсэн үзэгдлийг тайлбарласан ба энэхүү саармагжсан эсрэгбиетийн төрөл болон онцлог чанар нь цаашдаа адил төстэй пандамек цар тахлын байдал үүсвэл үр дүнтэй вакцин болон эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад тус дэм болох боломжтой болно” хэмээлээ.

 

Энэхүү судалгаа нь дэлхийн анагаах ухааны салбарт нөлөө бүхий “Science Translational Medicine” сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдэн гарлаа.

Full Menu

전체 검색

전체 검색