Skip To Content

Мэдээ

Нойр булчирхайн хорт хавдрыг 93%-ийн магадлалтайгаар эрт оношлох шинэ аргыг олж илэрүүллээ

Hit : 1,981 Date : 2021-02-10

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь MRM-MS (Multiple Reaction Monitoring-Mass Spectrometry-д үндэслэн ‘Олон урвалжит маркерийн хэмжилт” ийг зохион бүтээжээ.

- Энэхүү Олон урвалжит маркерийн хэмжилтийг CA19-9 тай хамт ашигласнаар нойр булчирхайн хавдрын эхэн үеийн оношлогоо 95% -н оновчтой болж өссөн байна.

external_image

Сөүлийн үндэсний анагаахын их сургуулийн био-инженерийн тэнхимийн Ким Ён Сү багш болон Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн Жан Жинь Ёнг эмч профессорын судалгааны баг нь MRM-MS (Multiple Reaction Monitoring-Mass Spectrometry-ыг ашиглан нойр булчирхайн хорт хавдрыг эрт үед нь 93%-ийн магадлалтайгаар зөв оношлох чадвартай, цусны шинжилгээгээр олон урвалжит маркерийн хэмжилтийг тодорхойлох боломжтой шинэ аргыг гарган авсанг өнгөрсөн 2 сарын 3 нд мэдэгдлээ.

Өнөөг хүртэл нойр булчирхайн хорт хавдрыг оношлоход хэрэглэж ирсэн CA19-9 маркерийн шинжилгээтэй энэхүү шинэ аргыг хамт ашиглавал оновчтой зөв оношлох магадлал нь 95% болж өссөн байна. Энэ шинэ технологи нь цусан дахь нойр булчирхайн хорт хавдар болон хэвийн бүлгийг ялгах боломжтой олон урвалжит био-маркерийн хэмжүүрийг илрүүлэн ашигласан болно.

Энэ технологи нь шинжилгээнд зарцуулагдах хугацаа болон шинжилгээний зардлыг багасгах төдийгүй өндөр хувьтайгаар цусан дахь хорт хавдрын уургийн урвалжит маркерийг илрүүлэх чадвартай шинэ үеийн шинжилгээний арга юм.

Нойр булчирхайн хорт хавдар нь эрт илрүүлэхэд хэцүү хавдрын нэг бөгөөд 5 жил амьдрах магадлал нь 12.6% (2018 оны Улсын хорт хавдрын бүртгэл статистик)-аас хэтэрдэггүй амь насанд аюултай өвчний нэг юм.

Одоо хэрэглэгдэж буй нойр булчирхайн хорт хавдрыг оношилдог CA19-9 маркерийн шинжилгээ нь 70-80%-ийн мэдрэг чанар болон 80-90%-ийн онцлог чанартай, илрүүлэлт хязгаарлагдмал шинжилгээ юм.

Тиймээс энэ сул талыг нөхөхийн тулд уг судалгааны баг нь ганц биш олон маркерийн нэгдлийг ашиглан оновчтой оношилгоо, мэдрэг чанар, онцлог чанарыг дээшлүүлэхийг зорьжээ.

Судалгааны баг нь нойр булчирхайн хорт хавдар үүссэн үед цусанд үүсдэг уургийн урвалжаас эхэн үеийн оношилгоонд тус болох хэд хэдэн био-маркерийг нэгтгэхэд анхаарал хандуулжээ. Нойр булчирхайн хорт хавдрын эрт оношлох боломжтой олон урвалжилт маркерийн хэмжилтийг бүрдүүлэхийн тулд Сөүлийн үндэсний их сургууль зэрэг 5 эмнэлгийн өвчтөнүүд болох нийт 1,008 тохиолдлын цусны сийвэнг ашиглажээ.

Тус судалгааны баг нь MRM-MS (Multiple Reaction Monitoring-Mass Spectrometry-ыг ашиглан уургийн био-маркерийн бүлгийг хайх, шалгах, батлах зэрэг олон үе шатуудыг дамжсаны эцэст үр дүнг нь тодруулжээ.

Тус багийн зохион бүтээсэн MRM-MS нь хорт хавдрын маркерийн онцлог дүрсийг спектрометрээр хэмжих арга бөгөөд маш бага хэмжээний уургийн урвалжын илрэлтийн ялгааг хүртэл нарийвчлалтайгаар ялгаж өгдөг өндөр мэдрэмжтэй анализын дэвшилтэт технологи юм.

Үүний үр дүнд 14 төрлийн уураг агуулсан олон урвалжит маркерийн хэмжилтийг зохион бүтээжээ. Нэг уургийн био-маркер болох CA19-9-ийн зөв оношлох магадлал нь 77% байсан бол шинэ арга болох MRM-MS-ийг хамт хэрэглэсэн тохиолдолд энэ магадлал 93% болж өсчээ. CA19-9-тай харьцуулахад оновчтой оношлох магадлал нь 15%- иар нэмэгдсэн байна.

Мөн CA19-9 ба олон урвалжит маркерийн хэмжилтийг цуг ашиглавал зөв оношилгооны хувь нь 95% болж өссөн бөгөөд CA19-9-ийг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулбал 18%-иар нэмэгджээ.

 external_image

Ким Ён Сү профессор “Уургийн олон урвалжит маркерийн хэмжилтийг ашигласнаар нойр булчирхайн хорт хавдрыг эрт оношилж, мөн хавдар үүсэх магадлал болон өвчний явцыг урьдчилан мэдэх боломжтой болох бөгөөд энэ технологийг цаашдаа клиникт өргөн нэвтрүүлснээр CA19-9-ийн дутагдалтай талыг нөхнө гэж найдаж байна” гэжээ.

Энэ судалгааны үр дүн Америкын хорт хавдар судлалын нийгэмлэгийн сэтгүүлийн онлайн хуудсанд ‘Клиник, хорт хавдрын судалгаа’ гарчигтай онлайн нийтлэгджээ.

Нөгөө талаар хорт хавдрын олон урвалжит маркерийн хэмжилт нь дотооддоо төдийгүй зарим томоохон улсууруу патентийн эрх хүссэн байгаа ба дотоодын компанид технологийг шилжүүлэн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд нийлүүлэх үйл явцыг эхлүүлээд байна.

 

Full Menu

전체 검색

전체 검색