Skip To Content

Мэдээ

Бага насны хүүхдийн антибиотикны хэрэглээ нь хүүхдийн таргалалтыг нэмэгдүүлнэ

Hit : 1,114 Date : 2020-10-23

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн судлаачид бага насны 30 мянга гаруй хүүхдэд хийсэн судалгааны дүнг тайлагналаа.

external_image

Антибиотикны төрөл, хэмжээ, хэрэглэсэн хугацаа, хэрэглэж эхлэсэн цаг зэргээс хамааран хүүхдийн таргалалтын хувь нэмэгдэнэ.

Төрсний дараа 24 сарын доторх бага насны хүүхдийн антибиотикны хэрэглээнд хяналт тавин болгоомжтой хэрэглэх шаардлагатайгаар судалгааны дүн гарлаа

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн гэр бүлийн эмчилгээний төвийн Парк Сан Мин эмч /Парк Ён Жү, Чанг Жү Ёонг/ 2008 - 2012 онд бага насны хүүхдийн нэгдсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан 31,733 хүүхдэд хяналт, тандалт хийсэн судалгааг энэ сарын 14 тайлагналаа.

Судалгааны баг нь хүүхэд төрснөөс 24 сарын дотор антибиотикны хэрэглээ нь хүүхдийн таргалалтанд нөлөөлөх талаар дүгнэлт хийгсэн болно.

Хүүхдийн таргалалт нь артерийн даралт ихсэх, сахарын шижин, цусан дахь холестроль ихсэлтээс гадна бодисын солилцооны олон эмгэг хам шинж тусах магадлалыг нэмэгдүүлнэ.

Мөн бага насандаа таргалалттай 3 хүүхдийн 1 нь насанд хүрсэн ч тарган хэвээр байх магадлал өндөр тул бага насанд сайтар анхаарах хэрэгтэй юм.

Судалгаанаас уусан антибиотикны төрөл, хэрэглэсэн хугацаа, хэрэглэж эхэлсэн нас зэрэг нь хүүхдийн таргалалтанд нөлөөлдөг болох нь нотлогдлоо.

Эхний ээлжинд хэрэглэсэн антибиотикны төрөл олон байх тусам таргалалт  ихсэх аюултай байна.

Антибиотикыг 5 төрлөөс дээш хэрэглэсэн тохиолдолдлыг нэг төрлийг хэрэглэсэн хүүхэдтэй харьцуулахад таргалах магадлал 42%-аар өндөр гарсан байна.

Мөн антибиотикыг хэрэглэсэн хугацаа урт байх тусам хүүхдийн таргалалтын хувь өндөр болно. 180 хоног түүнээс дээш антибиотик хэрэглэсэн нь 30 өдөр хэрэглэсэн хүүхдийг бодвол таргалах магадлал 40%-аар өндөр гарсан байна.

Анх антибиотик хэрэглэсэн хугацаа ч мөн чухал юм. Төрснөөс 6 сарын дотор хэрэглэсэн нь, төрсний дараа 18-24 долоо хоногтойд хэрэглэсэнг бодвол таргалалт 33% -аар өндөр гарлаа.

external_image

Антибиотикны төрөл, хэрэглэсэн хугацаа, анх хэрэглэсэн нас зэрэг нь бүгд хүүхдийн таргалалт болон хэрэглээний хэмжээ дозны дасан зохицолтой холбоотой.

Дахин хэлэхэд төрөл ихсэх тусам, хэрэглэсэн хугацаа уртсах тусам, хэрэглэсэн нас бага байх тусам таргалах аюул өндөр байна.

Судалгааны баг нь дээрх шалтгааныг гэдэсний бичил бактераас хайлт хийн судалсан байна.

Гэдсэнд байдаг бичил бактер нь антибиотикноос болж гэмтсэнээс таргалалтыг өдөөдөг байна.

Энэхүү судалгаа нь Солонгосын бага насны хүүхдийг хамарсан өргөн хэмжээний судалгаа юм.

Гадаададын оронд антибиотик болон хүүхдийн таргалалтын талаарх судалгаа хэд хэд хийгдсэн ч Ази тивийг хамарсан судалгаа энэ удаагынх анхныг юм.

Мөн хөхөөр хооллох, халдварт өвчин, нийгэм эдийн засгын байдал зэрэг дүгнэлтэнд нөлөөлөх зүйлийг хасан цэвэр хэмжилт хийгдсэн судалгаа юм.

Ялангуяа Солонгос нь 24 сараас доош бага насны хүүхдийн антибиотикны жор бичилт 99 %-тай байна. Антибиотикны жор бичилт их байх тусам үнэн зөвөөр судалгааг сайн хийх шаардлагатай юм.

 Парк Сан Мин эмч нь “Энэхүү судалгаа нь 30 мянга гаруй хүүхдэд хийгдсэн өргөн хүрээний антибиотикны хэрэглээ болон хүүхдийн таргалалтын холбоо хамаарлыг харуулсан бөгөөд антибиотикны хэрэглээ маш болгоомжтой жор бичих ба шаардлагагүй бол жор бичихгүй байх хэрэгтэй анхаарууллаа”

Full Menu

전체 검색

전체 검색