Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн судлаач нар тархмал MRI шинжилгээгээр нуугдмал хөхний хавдрыг илрүүлж байна

Hit : 951 Date : 2020-08-21

Мүн Ү Гёнг, Ха Сү Мин эмч нь, хөхний хавдрын үндсэн шинжилгээний аргаас хавдрын оношлогоо хоёр дахин илүү илэрүүлнэ

Тэмтрэгдэхгүй байгаа, эхэн үеийн хөхний хавдрын ялган оношлогоонд тодосгогч бодисын шаардлагагүй, шинжилгээний хугацаа богино тархмал MRI шинжилгээ нь хөхний рентгэн зураг, хөхний эхо шинжилгээнээс илүү давуу байгааг судалгааны дүнгээр баталснаа илтгэлээ.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн Мүн Ү Гёнг, Ха Сү Мин эмч нар нь хөхний хавдрын үндсэн шинжилгээ болох хөхний рентгэн болон хөхний эхо шинжилгээг хийхээс илүүтэйгээр тархмал MRI шинжилгээгээр хавдрын ялган оношлогоо нь хоёр дахин өндөр болохыг баталлаа.

Судалгааны дүгнэлтээр нийт 1,162 хөхний хавдартай өвчтөний өрөөсөн талын хөхөнд тэмтрэгдэхгүй байгаа хавдар шинээр 30 тохиолдолд илэрсэн байна.

Хөхний хавдрын илрүүлэлт нь хөхний рентгэн шинжилгээгээр 9 хүн /1,000 тохиолдолд- 8 хүн/, хөхний рентгэн болон хөхний эхо шинжилгээгээр 12 хүн /1,000 тохиолдолд -10 хүн/, тархмал MRI шинжилгээгээр 25 хүн /1,000 тохиолдолд- 22 хүн/ тус тус оношлогдсон байна.

Үүгээр MRI шинжилгээгээр хавдар илрүүлэлт илүү байгаа нь харагдаж байна.

Оношлогдсон хавдар нь ихэвчлэн суга болон ойролцоох тунгалагын булчирхайд үсэрхийлээгүй, эхэн үеийн хавдар байсан ба дундаж хэмжээ нь 1 см орчим байсан.

Тархмал MRI шинжилгээ нь эдийн доторх усны молекулын хөдөлгөөнийг хэмжин, зургаар дүрслэн хувиргах техинологоор хавдрын эд нь ойролцоох хэвийн эдтэй харьцуулахад усны молекулын тархалт багассанаар өндөр дохиололтой харагдана.

Шинжилгээний хугацаа ч 5 минут орчим богино ба тодосгогч тариаг хийх шаардлагагүй байдаг тул жирэмсэн эх, тодосгогч тарианд харшилтай мөн бөөрний үйл ажиллагааны дутагдалтай эмэгтэйчүүдэд ч гэсэн аюулгүй хийгддэгээрээ сайн талтай юм.

Дүрс оношлогооны тасгийн Ха Сү Мин эмч нь “ Энэхүү судалгаа нь бие даасан дүрс оношлогооны шинжилгээ болон тархмал MRI шинжилгээний боломжыг харуулахаас гадна, хөхний хавдрын оношлогоонд хэрэглэгдэх үндсэн дүрслэл параметр болон дүгнэлтийн протокол болно” хэмээн илтгэлээ.

Энэ судалгааны ажил нь эрүүл мэндийн яамны хавдрын эсрэг судалгаа шинжилгээ хөгжлийн төвийн тусламжтайгаар хийгдсэн бөгөөд “Breast Cancer Research and Treatment’ сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдлээ.

Full Menu

전체 검색

전체 검색