Skip To Content

Мэдээ

590 гр, зүрхний артерийн судасны нарийслын эмгэгтэй дутуу төрсөн нярайд зүрхний мэс заслыг амжилттай хийж ээж аавынх нь энгэрт хүлээлгэн өглөө

Hit : 1,552 Date : 2020-07-14

- Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлэг, Солонгост анхдагчаар бага жинтэй, дутуу төрсөн нярайд зүхний төв артерийн судасны нарийсалт эмгэгийн хагалгааг амжилттай хийн гүйцэтгэлээ.

- Ямарч өвчин байсан шантралгүй, бууж өгөлгүй эцсээ хүртэл эмчилгээгээ хийлгэн хяналтандаа байвал эмчлэгдэх боломжтойг харууллаа.

Төрөлхийн зүрхний эмгэгтэй, 590гр дутуу төрсөн ч зүрхний том хагалгаанд ороод эдгэрч эрүүл саруул ээж аавынхаа өвөрт очлоо.

Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс заслын Ким Ун Хан эмчийн баг нь хүний чигчий хурууны хэмжээний урт өргөнөөрөө хааш хаашаа 3 см орчим хүүхдийн зүрхийг нээн 5 цагийн турш тасралтгүй хагалгааг хийн амь насыг нь аварлаа хэмээн өнгөрсөн 7 сарын 3 нд мэдэгдлээ.

Энэхүү нярай нь зүрхний хагалгаанд орж байсан хүүхдүүдийн дунд Солонгос дотроо хамгийн жин багатай хүүхэд байсан байна.

external_image

1кг-с доош жинтэй, дутуу төрсөн хүүхэд амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо зэрэг бүхий л эрхтэн бүрэн хөгжөөгүй үйл ажиллагааны дутагдалтай байдаг.

Жирэмсний 31 долоо хоногтойдоо биеийн жин 590гр, өндөр 30,5 см-тай төрсөн хүү нь төрөлхийн зүрхний эмгэг болох төв артерийн судасны нарийсал хэмээх оноштойгоор дутуу мэндэлсэн.

Зүрхний төв артерийн судасны нарийсалт эмгэг нь төв артерийн судас нарийсан цээжнээс доошоо цусны урсгал бүрэн хүрэлцэн очиж чадахгүй болох аюултай өвчин юм.

Нярайн хувьд зүрхний төв артерийн судас нарийссан учир судас тэлэх эмийг хэрэглэн байж төв артерийн тэнхлэгийг нээснээр бүтэн биеэр цусны урсгалыг түгээж байсан. Мөн зүрхэнд ч гэсэн ачаалал их байсан учир шээс хөөх эм болон цусны артерийн даралт бууруулах эм зэргийг хавсран хэрэглэсэн.

Хүүхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан ч 590гр төрсөн болохоор шууд хагалгаанд орох боломжгүй байсан.

Эмчлэгч эмч нарийн гол зорилго нь аюулгүй хагалгааг хийхийн тулд хүүхдийн биеийн жинг 1кг-аас дээш болтол аль болох хурдан нэмэгдүүлэх явдал юм. Гэхдээ энэ үед шат нь амар биш хэцүү байсан.

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн болох гэдэсний үйл ажиллагаа ч гэсэн хэвийн биш байсан ба мөн өтгөн нь нарийн гэдсийг бөглөн түгжрэл үүссэн байсан.

Нярайн эрчимт эмчилгээний тасагт тодосгогчтой клизмийн мэс ажилбар хийснийг хүүхэд ямар нэгэн асуудалгүй даван туулан, биеийн жин ч 1кг-аас дээш болтлоо нэмэгдсэнээр зүрхний хагалгаандаа орох бэлтгэл хангагдсан.

Тэр явцад дахин нэг асуудал үүссэн. Бага багаар төв артерийн судасны нарийсал ихсэн түүнийг дагаад цусан дахь артерийн даралт ч гэсэн байнга нэмэгдэж байсан.

Эмч нар хүүхдийн биеийн жин 1200гр болж, 46 хоногтойд дахин хагалгааг хойшлуулах боломжгүй байсан тул яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн.

Зүрхний төв артерийн судасны нарийслын мэс засал нь биеийн жин 1200гр -с бага, дутуу төрсөн нярайд хийгддэг цээжний хөндийн мэс заслын дунд хамгийн хүнд хагалгаа болох нь нэгэнт зүрх судасны салбарын хүн бүр мэдэх билээ.

Энэ нь зүрхийг зогсоон, зүрхний ховдол болон тосгуурыг гадагш дэлгэн цусны урсгалыг өвчтөний биеийн гадна тусгай аппаратын тусламжтайгаар эргэлдүүлэн , хүчил төрөгчийг бүх бие махбодид түгээхийн тулд уушги зүрхний аппаратыг ашигладаг учир юм.

Нярай нь дээрх хагалгааг хийлгэх явцдаа давхар төв артерийн цоргыг хавчих хагалгааг ч мөн хийлгэсэн.

Гэхдээ азтайгаар хагалгааны өмнөх бэлтгэл, төлөвлөгөө сайн хийгдэн мөн бусад эмчилгээний тасгийн хамтын ажиллагааны үр дүнд хагалгааг амжилттай даван туулсан. Мөн зүрхний хагалгааны үед зонхилон тохиолддог хүндрэл ч гараагүй.

Одоо өөрөө угжаар хоолоо идэн, биеийн жин ч гэсэн 2240 гр болон нэмэгдэн биеийн байдал сайжран эмнэлгээс гарсан.

external_image

Хагалгааг ахалсан хүүхдийн цээжний хөндийн мэс заслын Ким Ун Хан  эмч “1,1кг ч хүрэхгүй хүүхэд зүрхний том хагалгаанд орон ямар нэгэн хүндрэлгүй сайхан эдгэрэн эмнэлгээс гарсан нь сайн мэдээ ба дутуу төрсөн нярайн эцэг эхчүүд ч гэсэн мөн бид бүгд ямар нэгэн өвчинг шантралгүй эцэсээ хүртэл эмчилгээгээ сайн авбал найдвар байдгааг харуулсан жишээ боллоо.

external_image

Нярайн сэхээн амьдруулах тасгийн Ким Ли Гён эмч “ Хүүхдийн ээж аав ч гэсэн маш их сэтгэлийн хүч хайр энэрэлээрээ мөн эмч ажилчид ч гэсэн боломжтой бүхий л хүчээ дайчлан ажилсан” Мөн хүүхдийн нарийн мэргэжлийн мэргэжсэн эмч нар байгаа учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн авах боломжтойг марталгүй хүчтэй зоригтой байхыг хүсэж байна хэмээн өгүүлжээ.

Full Menu

전체 검색

전체 검색