Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын Пи Жи Хүн эмч, Тархины хортой хавдрын хагалгааг цус сэлбэлтгүйгээр амжилттай хийж гүйцэтгэлээ

Hit : 1,103 Date : 2020-05-22

Хүүхдийн мэдрэлийн мэс заслын Пи Жи Хүн эмч бага тархиндаа хортой хавдартай 4 настай хүүхдэд цус сэлбэхгүйгээр хавдар тайрах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.


썸네일


Өвчтөн нь 4 настай 14 кг жинтэй, цусны хэмжээ бага, 5 см-н диаметрын тархины хавдартай тохиолдол байсан ба хагалгааны үед цус алдалтаас шоконд орох ви хэмээн ихэд санаа зовж байсан ч өвчтөний гэр бүлийнхэн шашны нөлөөнөөс цус сэлбэх эмчилгээг хийлгэхийг эрс татгалзсаны улмаар эмч өвчтөний талын байдлыг ойлгон хагалгааг цус сэлбэлтгүйгээр хийсэн байна.

 

Хүүхдийн мэдрэлийн мэс заслын баг нь мэдээгүйжүүлэлтийн Ким Хи Сү эмч болон хүүхдийн цусны хавдрын тасгийн Хун Гён Тэг эмч нартай хамтран хагалгаанаас 2 долоо хоногийн өмнө хүүхдэд цусны улаан эсийн төлжилтийг дэмжих эритропротейн болон төмрийн бэлдмэлийг хийн өвчтөний цусны сийвэнг хамгийн дээд хэмжээгээр ихэсгэн бэлдсэн ба мөн цус бүлэгнэлтийг нэмэгдүүлэх эмийг тарин монитороор ажиглалт хийнгээ хавдрыг тайран авсан байна.

Түүний үр дүнд нийт цусны хэмжээ 60мл-тэйгээр 6 цагийн турш хагалгааг амжилттай хийж дуусгажээ.

 

Хагалгааг удирдсан Пи Жи Хүн эмч “Цус юулэлтийн багасалтаас болж байгаа цус дутагдлын асуудлыг шийдэх боломжтой болж байгаагаас гадна цус сэлбэлтийн улмаас үүдэх халдвар болон харшил зэргээс сэргийлэх боломжтой юм. Мөн цаашдаа хүүхдийн хагалгааны үед цус сэлбэлт шаардагдахгүй байх эмчилгээний аргыг тууштай судлан илүү дэлгэрүүлэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Мөн өвчтөний шашин шүтлэгийн зэрэг огцлог байдлыг хүндэтгэн үзэж хамгийн боломжтой, сайн эмчилгээг хүргэх тал дээр Сөүлийн их сургуулийн эмнэлэг хичээн ажиллах болохоо мэдээллээ.


Full Menu

전체 검색

전체 검색