Skip To Content

Мэдээ

Эсэргүүцлийн артерийн даралт ихсэх өвчнийг хагалгааны аргаар бүрэн эмчлэх болно

Hit : 1,971 Date : 2020-05-11

-Бөөрний симпатик мэдрэлийг тасалснаар артерийн даралт ихсэх өвчинг зохицуулна. аюулгүй байдал болон үр дүн нь батлагдсан.

- Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Постек судалгааны баг нь хэвлийн дурангийн эмчилгээний шинэ аргыг нээсэн.

external_image

Зүүн талаас Чонг Чанг Уг, Чуэ И Гин, Парк Сон Мин эмч

Эмийн эмчилгээгээр хязгаарлагдмал байсан эсэргүүцлийн артерийн даралт ихсэх өвчний шинэ эмчилгээний аргыг нээлээ.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Чонг Чанг Уг , Чуэ И Гин,  Парк Сан Мин эмч нар Усун дахь дэвшилтэт эрүүл мэндийн бизнэс хөгжлийн төвтэй хамтран шинжлэх ухааны олон талт судалгаа шинжилгээний багийг бүрдүүлэн хэвлийн дурангийн хагалгаагаар мэдрэлигй таслан блоклох хагалгаагаар артерийн цусны даралт зохицуулах шинэ эмчилгээний арга нээснээ өнгөрсөн 4 дүгээр сард мэдээллээ.


Дэлхий дахинд насанд хүрэгсэдиийн 40% орчим артерийн даралт ихсэх өвчтэй ба жилд дунджаар 1000 гаруй хүн амь насаа алддаг өвчний нэг юм.

Ихэвчлэн тархины цус харвалт, зүрх судасны өвчин болон түүний хамшинж хүндрэлээр амь насаа алддаг.


Бөөрний симпатик мэдрэлийг тасалснаар даралт зохицуулагддаг гэдэг нь нэгэнт танигдсан зүйл юм.

Хуучин судлаачид нь судсан дотор катетор хийн бөөрний артерийн гадна хананд байрлах мэдрэлийг таслах оролдлого хийсэн боловч амжилтанд хараахан хүрж чадаагүй байсан. Дэлхийн бусад судалгаанд гурав удаагийн клиник туршилтыг давж чадаагүй ухарсан.

Судалгааны баг нь энэхүү аргын үндсэн хязгаарыг олж илрүүллээ.
Өвчтөний талаас илүү нь 3мл-ээс бага жижигхэн артерийн судастай байсан учир үүнд катетор ашиглах боломжгүй байжээ.

Мөн мэдрэлийн 30% нь артераас хол байрласан байлаа. Судасны дотор хийсэн катеторыг ашиглан гадна байрласан мэдрэлийг бүр мөсөн таслах боломжгүй байна гэсэн үг юм.
external_image

< Зүүн талд судалгааны багын нээлт хийсэн хэвлийн дурангийн хагалгааны төхөөрөмж

хэсгээр бөөрний артерийг ороон тогоор халууныг гаргаснаар симпатик мэдрэлийг тасална.> 

Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Постек судалгааны баг нь өвчтөний судасжилт болон мэдрэлийн тархацтай хамааралгүйгээр бүх мэдрэлийг бүрэн таслах боломжтой хэвлийн дурангийн хагалгааны багж төрөөрөмж болон шинэ аргыг нэвтрүүлсэн болно.

Бөөрний артерийг гаднаас нь 360 градусаар гадаргууг ороон, тогон хүчдэлийг тодорхой тогтсон темпратураар мэдрэлд дамжуулдаг хиймэл оюун ухаантай смарт эмчилгээний арга юм. Энэ нь судсанд гэмтэл ч үүсгэхгүй, артерийн ханын ойролцоох мэдрэлээс гадна хол зайтай байгаа мэдрэлийг ч гэсэн бүрэн таслах боломжтой боллоо.

Судалгааны баг нь дөрвөн гахайны хоёр талын бөөрөнд шинэ арга болох мэдрэл таслах мэс ажилбарыг 7 удаа хийж гүйцэтгэхэд амжилттайгаар мэдрэл тасарсанг батлан шалгасан.

Гахай болон хүний бөөрний хэмжээ байрлал ихэд адилхан юм. Одоогоор амьтны туршилт судалгаагаар шинэ техинолог бататгах шатандаа байгаа ч гэсэн ихэд хэрэгцээтэй ач тустай болох талаар судалгааны баг нь үзэж байна.

Урологийн тасгийн Чонг Чанг Уг эмч нь “Анхны судалгааны ажлын дараа байнга хийгдсэн амьтны туршилт болон удаан хугацааны судалгаагаар эмчлүүлэгч бүлэг болон ашиглах бүлгийн цусны артерийн даралтын өөрчлөлтийг харьцуулахад адилхан байсан. Энэ хэмжээний үр дүн гарсан судалгааны ажил одоог хүртэл хараахан бүртгэгдээгүй” гэж тодотголоо.

 

Парк Сон Мин эмч нь “Хуучин дотрын эмчилгээний өвчин нь бага хатгалттай мэс ажилбар хэмээх хагалгааны аргыг сүүлийн үеийн дэвшилтэт техинологийн тусламжтайгаар даван гарсан нь цаашдаа улам хөгжин дэвших эргэлтийн үүд юм. Цаашдаа энэ нь олон талт шинжлэх ухааны хамтарсан сайн жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.

 

Зүрх судасны тасгийн Чуэ И Гин эмч нь “Бөөрний мэдрэлийг зохицуулснаар артерийн даралт ихсэх өвчин болон зүрхний хэм алдагдах өвчнийг эмчлэх боломжтой болвол эмчилгээний тогтолцоонд том өөрчлөлтийг авч ирнэ гэж бодож байна. Цаашдаа амьтны туршилт болон клиникийн туршилтын үр дүнг сайхан байна гэж найдаж байна” өгүүллээ.

Солонгосын эрүүл мэндийн бизнэс хөгжлийн хүрээлэнгээс хамтран явуулсан энэхүү судалгааны ажил нь шинэлэг техинологийн нээлтээр хүлээн зөвшөөрөгдөн урологийн клиник судалгааны олон улсын сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.


Full Menu

전체 검색

전체 검색