Skip To Content

Мэдээ

В вирусийн элэгний архаг үрэвсэлтэй өвчтөн хэзээ эмнээс салах боломжтой болох бэ?

Hit : 4,856 Date : 2020-04-28

-Гадаргуугийн антиген уствал вирусын эсрэг эмийн эмчилгээ дахин авахгүй байсан ч асуудал үүсэхгүй

-Эмийн гаж нөлөө болон эмийн дасан зохицлоос урьдчилан сэргийлэхээс гадна эдийн засгын хувьд ч ачаалал багасна

external_image

Эдгэрсний дараа ч гэсэн насан туршдаа эм уух шаардлагатай байдаг В вирусийн элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнгүүдэд найдлага төрүүлсэн судалгааны хариуг илтгэлээ.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн дотрын тасгийн эмч Ли Жонг Хүн болон Ким Мин Сог клиник судалгааны эмчийн баг хамт олон нь цусан дахь сийвэнгийн гадаргуугийн антиген устахад В вирусийн элэгний архаг үрэвсэлтэй өвчтөн нь вирусийн эсрэг эмийн эмчилгээг зогсооход аюулгүй талаарх судалгааны ажил хийн тайлагналаа.

external_image

Энэхүү судалгаа нь дотоодын 16 их сургуулийн эмнэлгийн хамтарсан судалгааны ажлын үр дүгээр батлагдлаа.

В вирусийн элэгний архаг үрэвслээр дэлхий дахинд 2 тэр бум 60 мянган хүнд халдвартай байгааг нь тогтоогдсон байгаа ба ялангуяа зүүн азийн бүс нутгийн улсуудад элбэг байна.

Дээрх тохиолдолд үүнийг эмчлэхийн тулд вирусийн эсрэг эмийг тасралтгүй хэрэглэж ирсэн.

Үүнээс үүдэн цусан дотор элэгний В вирусийн гадаргуу дахь антиген илэрдэггүй байсан ба энэ тохиолдлыг “Үйл ажиллагааны эдгэрэл” гэнэ.

Асуудлын гол нь гадаргуугийн антиген устсанаар үйл ажиллагааны эдгэрэл болсон ч шууд амархан эмчилгээг зогсоох хэцүү байсан.

Удаан хугацаанд ууж ирсэн эмийг зогсоовол вирус дахин идэвхижин элэгний үйл ажиллагаа муудах, элэгний дутагдалд орох цаашилвал амь насаа ч алдахад хүрч болзошгүй юм.

Тиймээс өвчтөн нь вирус дарангуйлах эмийг удаан хугацаанд уухаас өөр аргагүй байсан ба түүнээс үүдсэн эмийн дасан зохицол, гаж нөлөө, эдийн засгийн хүндрэл ч мөн өвчтөний л үүрэх ажил байсан.

Судалгааны баг нь вирусийн эсрэг эмийг удаан хугацаанд уусны дараа цусан дахь гадаргууны антиген устсан 276 өвчтөний шинжилгээнд анализ хийн, вирусийн эсрэг эмийг үргэлжлүүлж байгаа тохиолдол болон эмийг уугаагүй зогсоосон тохиолдолын аюулгүй байдлыг харьцуулан шалгалаа.

Гадаргууны антиген дахин илрэх давтамж, элэгний В вирусийн DNK дахин илрэх, элэгний хавдар гарах хүндрэл зэргийг харьцуулсан судалгаагаар хоёр талд ялгаа гараагүй байна.

Энэ нь гадаргууны антиген устсан бол вирусийн эсрэг эмийн эмчилгээг зогсоох нь аюулгүй гэдгийг баталсан зүйл юм.

Энэхүү судалгаа нь В вирусийн элэгний архаг үрэвслийн үед хийгддэг вирусийн эсрэг эмийн эмчилгээг дуусгах хугацааг тодорхойлох үндэслэл болно гэдэгт найдаж байна.

Одгоор Америк, Европ болон дотоодын эмчилгээний протоколоос харвал гадаргууны антиген устсан тохиолдолд вирусийн эсрэг эмийг зогсоохыг санал болгосон боловч тэрхүү үндэслэлийг хангалттай нотолсон судалгааны ажил хараахан байхгүй байсан. Мөн гадаргууны антиген устсан тохиолдол ч ховор учир хангалттай материал цуглуулах боломж байгаагүй юм.

Харин энэхүү судалгааны ажил нь дотоодын 16 эмнэлгийн тусламжаар олон өвчтөнг хамруулах боломжтой болсон бөгөөд вирусийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлсэн өвчтөн болон зогсоосон өвчтөнг харьцуулсан анхны судалгааны ажил юм.

Энэ нь элэгний архаг В вирусийн өвчтөний вирусийн эсрэг эмчилгээг дуусгах үндэслэл болно хэмээн бодож байна.

external_image

Ли эмч нь “Өмнө нь эмчилгээний дуусах хугацааны талаарх үндэслэл хангалтгүй мөн вирусийн эсрэг эмийг удаан хугацаанд ууж байгаа өвчтөнд ихэд санаа зовж байсан бол энэхүү судалгааны ажлаас эмчилгээний дуусах хугацааг тогтоох боломжтой болсон” хэмээлээ.

Вирусийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж байгаа элэгний В вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөний сийвэнд гадаргууны антиген илрэхгүй бол вирусийн эсрэг эмийг зогсооход боломжтой юм хэмээн тодотголоо.

Гэхдээ “Элэгний хавдартай эсвэл элэгний үйл ажиллагаа муудсан элэгний хатууралтай өвчтөний тохиолдол нь хамрагдахгүй юм.

Хамтран ажилласан Ким Мин Сог клиник судалгааны эмч нь “Дэлхий дахинд бататган харуулах хэрэгтэй ч тогтсон, нотолсон зүйлгүй байсан бол дотоодын олон байгууллагууд хүчээ нэгтгэн хамтран асуудлыг шийдсэнд таатай байна” хэмээн илтгэлээ.

Энэхүү судалгаа нь “Хоол боловсруулах замын эмгэг” олон улсын /Английн/ сэтгүүлийн 3 сарын дугаарт хэвлэгдсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색