Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг “Шинэ төрлийн короно вирусийн халдварын хяналт тандалт болон эмчилгээний талаар туршлага солилцох “ вэб семинар зохион байгууллаа

Hit : 170 Date : 2020-04-27

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 2020 оны 4 сарын 22 ны оройн 19:00-21:00 цагийн хооронд 2 цагийн турш Ази тивийн бүс нутгаас гадна дэлхийн олон орны эмч мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилчидтай Сөүлийн их сургуулийн эмнэлгийн шинэ төрлийн короно вирусийн халдварт өвчний хяналт, тандалтын систем болон эмчилгээний туршлагыг хуваалцах вэб семинарыг амжилттай хийж гүйцэтгэлээ.


external_image

 

Энэхүү вэб семинар нь Парк Кёнг Үү Сөүлийн их сургуулийн эмнэлгинй эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд дарга, олон улсын эмчилгээний төв хариуцсан Парк Жин Гүн эмч, оношлогоо шинжилгээ хариуцсан төвийн их эмч Парк Жэ Хён, хүүхдийн халдвар судлалын их эмч Чүэ Ин Хуа, насанд хүрэгчидийн халдвар судлалын их эмч Чүэ Пён Гүн нар шинэ төрлийн короно вирусийн талаарх Сөүлийн их сургуулийн эмнэлгийн халдвар судлалын хяналт, тандалт оношлогооны арга, хүүхэд болон насанд хүрэгчидийн эмчилгээний клиникийн туршлага зэргийн талаар итгэлээ.

 

Шууд нэвтрүүлгээр явагдсан вэб семинарт дэлхийн 45 орны 800 гаруй эмч,  эрүүл мэндийн ажилтан хандан БНСУлсын эрүүл мэндийн салбарын авч байгаа арга хэмжээнд анхаарлаа хандуулсан.

Ялгангуяа Сөүлийн их сургуулийн эмнэлэг яаж эмнэлгийн халдвар хамгааллаа барьж хяналт тавьж байгааг тодруулахаас гадна ховор тохиолдож байгаа хүүхдийн халдварын талаарх эмчилгээний туршлагад ихээхэн анхаарлаа хандуулж байгааг харлаа.

Энэхүү вэб семинарыг Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Солонгосын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд БНСУлсын эрүүл мэндийн салбарын давуу тал болон амжилттайгаар хэрэгжиж байгаа хяналт тандалтын систем нь дэлхий дахины эрүүл мэндийн салбарынханы анхаарлыг ихэд татаж байгааг батлан харууллаа.

 

Full Menu

전체 검색

전체 검색