Skip To Content

Мэдээ

Мүнгёны амьдралын эмчилгээний төвийг амжилттай ажиллуулж дууслаа

Hit : 184 Date : 2020-04-17

external_image


Гёнбуг Тэгү аймгийн хөнгөн шинж тэмдэгтэй юмуу шинж тэмдэггүй корона19 өвчтөнүүдийг эмчлэхийн тулд 3дах амьдралын тусгаарлах эмчилгээний төвийн үйл ажиллагааг дуусгалаа.

3сарын эхнээс орон даяар 3ширхэг тусгаарлах эмчилгээний төв ажиллуулж эхэлсэн. Тэр дундаас нэг нь болох 3дах тусгаарлах эмчилгээний төв нь Мүнгёны туршлага солилцооны судалгааны байгууламжийг ашиглаж 3/5аас 4/9өдөр хүртэл нийт 118өвчтөн байрлуулж хяналтандаа авсан юм.

Манай эмнэлэг нь Мүнгёны тусгаарлах эмчилгээний байранд эмнэлгийн багаж хэрэгсэлийг байршуулж эмч ажилчдыг томилохоос гадна тусдаа Сөүлийн их сургуулийн эмнэлэгт дундын хяналтын төвийг байгуулсан. Өдөр бүр 2удаа дүрсээр ярьж шинжилгээ ба эмчилгээг хийж нягт нямбай өвчтөний биеийн байдлыг ажигласан.

Манай эмнэлгээс урьдчилан санал болгож, ажиллуулж байсан амьдралын тусгаарлах эмчилгээний төв нь халдварт өвчнийг эмчлэхэд эмчилгээний нөөцийг үр ашигтай хуваарилах загвар гэж хүлээн зөвшөөрөгдөж, орон даяар тархсан.

Тэр тусмаа хүнд ховор эдгэшгүй өвчтэй өвчтөн халдварт өвчний улмаас эмчилгээний нэн түрүүний хүнээр сонгогдох нь хойшлох юмуу эмнэлгийн байгууллагаар зорчиход хүндрэл үүсгэхгүй байх гэх мэт эмнэлгийн ачаалал дарамтыг багасгасан гэдэг үнэлэлт авсан.

Жу Би Рюн нийгмийн эмчилгээний төвийн эрхлэгч хэлэхдээ:

 

“Энэ хугацаанд хуримтлуулсан Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн  өндөр хүчин чадал, мэдээллийн технологийн ур чадвар нь хямралын нөхцөлд гэрэл асаасан. “Амьдралын тусгаарлах эмчилгээний төв нь халдварт өвчний тархалтаас үүдэлтэй эмнэлгийн хямрал хүндрэлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэв.”гэж илтгэжээ.

Full Menu

전체 검색

전체 검색