Skip To Content

Мэдээ

20 жил дараалан Brand Power нэгдсэн эмнэлгийн ангилалд 1-р байранд жагсчээ

Hit : 674 Date : 2020-04-02

external_image

external_image

Эрүүл мэндийн системд эзэлж буй Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн нэрний үнэ цэнэ нь 20жилийн турш байр сууриа хадгалсаар байна.

31ний өдөр Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг /Эмнэлгийн дарга Ким Ён Сү/нь Солонгосын менежментийн ассоциацийн зөвлөлөөс зарласан '2020 оны 22 дахь Солонгосын аж үйлдвэрийн брэндийн хүч (K-BPI)' судалгаагаар нэгдсэн эмнэлгийн ангилалд 1-р байранд оржээ.

Үүгээрээ Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь нэгдсэн эмнэлгүүдийн талаарх судалгааг анх удаа 2001оноос эхлэн хийсэнээс хойш өдийг хүртэл 20жил тасралтгүй 1р байрыг эзэлж байна. Дээр нь 2018онд баригдсан хавдрын эмнэлэгийн ангилалдаа ч бас Сөүлийн их сургуулийн хавдрын эмнэлэг 3жил дараалан 1р байранд орсон.

байранд орсон.

Brand power нь солонгосын менежментийн ассоциацийн зөвлөл дотооддоо анх удаагаар боловсруулсан брэндийн оношилгооны үнэлгээний анхны загвар бөгөөд энэхүү судалгааг өнгөрсөн 10сараас эхлэн энэ жилийн 1сар хүртэл 6том хотын 11800хүнийг хамруулан тус брэндийн хүлээн зөвшөөрөлт ба давуу талыг ганцаарчилсан ярилцлагын маягаар явуулсан.

external_image

Ким Ён Сү эмнэлгийн дарга нь “ Ард түмний итгэл найдварын үр дүн учраас хариуцлага асар өндөр юм”гэж сэтгэгдлээ хэлээд “Бид Үндэсний их сургуулийн эмнэлгийн боловсрол, судалгаа шинжилгээ, эмчилгээний чиглэлээр гүйцэтгэж буй үүрэгтээ үнэнч байгаа нь үндэсний эмнэлгийн бодлогыг боловсронгуй болгож, хүнд, ховор өвчний эмчилгээний төв болох 4р шатлалын эмнэлгийн зэрэгт хүрнэгэж хэлэв.   



Full Menu

전체 검색

전체 검색