Skip To Content

Мэдээ

Хөвчрөлийн дутагдал өвчнөөс үүдэх хүндрэлийг багасгах түрүү булчирхайн хавдрын мэс заслын дэвшилтэд аргыг нээлээ

Hit : 1,582 Date : 2019-12-11

Сөүлийн үндэсний их сургуулийн урологийн тасгийн ЖонЧанУг болон хөдөлгөөн заслын КимГиВон эмч профессоруудын баг хамт олон мэс заслын явцад шодойн хөвчрөлийн мэдрэлд ажиглалт хийх аргыг дэлхийд анх удаа хийн гүйцэтгэлээ.

Мэс заслын явцад шодойны мэдрэлийн байршилийг зөв тодорхойлон хөвчрөлийг хадгалах арга замыг нарийвчлан шалгалаа.

Дэлхийд анх удаа хүн дээр суурилсан 1-2 удаах клиник туршилтуудаар дамжуулан үр дүнгээ бататгасан байна.

Энэхүү судалгааны ажил нь Европын урологийн нийгэмлэгийн топ судалгааны бүртгэлд бүртгэгдсэн (Europian urology, Хэрэглээний үзүүлэлт 17.298)

 


Түрүү булчирхайн хавдрын үед хамгийн элбэг хийгддэг эмчилгээний арга бол дурангийн мэс заслаар түрүүн булчирхайг тайран авах арга бөгөөд энэхүү хагалгааны үед хөвчрөлийн дутагдал үүсэх нь элбэг байдаг болно.

Энэ нь түрүүн булчирхайн хавдрын мэс засалд робот ашиглах зэрэг анагаахын эмчилгээний арга технологи хөгжсөн ч олон жилийн турш ахиц үзүүлж чадаагүй мэс заслын дараах хүндрэлийн нэг хэвээр байна.

 

Шодойн хөвчрөлийн мэдрэл нь түрүү булчирхайг тойрсон хэлбэрээр ойрхон олон салаа мэдрэлийн судлууд байдаг бөгөөд энэ нь түрүү булчирхайн хавдрын мэс заслын явцад гэмтэх хөндөгдөх магадлал өндөр байна. Шодойн хөвчрөлийн мэдрэлийг хамгаалан авч үлдэх олон төрлийн мэс заслын арга хийгдэж байгаа ч нүдэнд харагдах болон хэмжигдэх боломжгүй тул үр дүн төдийлөн сайнгүй байсан.

 

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн урологийн тасгийн судалгааны баг нь хөдөлгөөн заслын тасаг болон мэдээ алдуулалтын баг хамт олонтой хамтран олон тасгийн нэгдсэн судалгаагаар шодойн хөвчрөлийн мэдрэлд шууд тогон цочрол өгч, шодойн булчингийн хэмжээг хэмжих аргыг бий болгон үүнийг ашигласан мэс заслын протуголыг дэлхийд анх удаа бий болголоо.

 

Мөн робот ашиглан түрүү булчирхайн хавдар авах мэс засал нь дэлхийд анх удаа хүн дээр туршин хийгдсэн ба өвчтөнд энэхүү мэс заслын дараа үүсэх хүндрэл бага байхаас гадна түрүү булчирхай авахын өмнө шодойн булчингийн хөвчрөлт нь мэс заслын өмнөх өвчтөний хөвчрөлийн чадвартай харилцан уялдаа хамааралтай гэдгийг харуулсан болно.

Нэг жилийн турш үргэлжилсэн ажиглалтаар дамжуулан түрүү булчирхай авах мэс заслын дараа шодойн булчингийн ажиллагаа нь мэс заслын дараа шодой хөвчрөлт сэргэх чадвартай шууд хамааралтай байдгыг харуулж, мэс заслын үед хамгийн хэрэгцээтэй мэдрэлийг ажиглах боломжтой хагалгааны арга гэдгийг баталлаа.

 

Энэхүү судалгаа нь өндөр ас тус үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлж урологийнсалбарын хамгийн өндөр түвшний эрдмийн ажил нийтлэгддэг Европын Урологийн нийгэмлэгийн судалгааны бүртгэлд нийтлэгдлээ.

Мөн Сөүлийн үндэсний их сургуулийн урологийн тасгийн ЖонЧанУг болон хөдөлгөөн заслын эмч КимГиВон профессорууд судалгааны ажлынхаа үр дүнг хүлээн зөвшөөрүүлж Biological research information center -д Солонгос улсын нэрийг өндөрт гаргасан гол хүмүүс болж чадлаа.

 

Урологийн тасгийн ЖонЧанУг эмч нь хэлэхдээ “Бүх өвчтөнд энэхүү мэс заслын аргыг хийж мэдрэлийг нь хадгалах боломжтой биш гэдгийг тодотгон, түрүү булчирхайн хавдрын явц болон хортой , хоргүй зэргээс харгалзан  мэс заслын аргыг сонгох ба тэрхүү мэс заслын аргаар дамжуулан хөвчрөлийн сулралыг багасгана гэсэн үг тул , түрүү булчирхайн хавдрын бүх нөхцөлд энэхүү мэс заслын аргыг хийж болно гэсэн үг биш юм “ хэмээн тайлбар хэллээ. Мөн энэхүү судалгаа хөвчрөлийн мэдрэлийн байршилийг шалгах суурь арга ба дараа дараагийн томоохон судалгаануудад ашиглах боломжтойг давхар тодотголоо.

 

Хөдөлгөөн заслын эмч КимГиВон профессор нь мэс заслын явцад мэдрэлийг байнга ажиглах мэс заслын арга нь сүүлийн 10 жилийн турш дэлхий даяар шаардлагатай хэрэгцээтэй мэс заслын арга гэж үзэж байгаа ба энэхүү судалгаа нь урьд нь хийгддэг байсан мэс заслын мэдрэлийг ажиглах аргаас дүгнэгдэж чадалгүй үлдсэн байгаа. Авто мэдрэлийн тогтолцоог шууд аргааг цочроон тэмдэглэсэн анхны судалгаа гэдгээрээ анагаахад том ач холбогдолтой юм.

 

Энэхүү мэдрэл ажиглах аргыг ашиглан түрүү булчирхайн мэс заслын дараагаар үүсдэг хөвчрөлийн дутагдалыг багасгах мэс заслын арга улам бүр сайжрах болно гэж найдан дэлхийн томоохон эмнэлгүүдтэй хамтарсан туршилт шинжилгээнүүдийг хийхээр бэлтгэж байна .


Full Menu

전체 검색

전체 검색