АСТМА буюу Гуурсан хоолойн багтраа гэж юу бэ?
Астма буюу гуурсан хоолойн багтраа нь насны онцлогоос хамаарч ялгаатай илэрдэг. Насанд хүрсэн хойно оношлогдсон астма нь ихэвчлэн архаг хэлбэрт шилжиж, бүрэн эдгэрэх нь бол хүүхдийн астма нь нийт тохиолдлын тал илүү хувь нь өсвөр насанд хүрэхэд шинж тэмдэг нь багасах буюу бүрэн арилдаг.
Гэсэн хэдий ч зохих эмчилгээ хийлгэхгүй бол астма нь уушгины үйл ажиллагааг муудгах, хүндрэлийн үед амь насандаюулд хүргэж болзолшгүй. Иймд хүүхдийн астмыг эрт оношлох, тогтмол хянаж эмчлүүлэх нь маш чухал. Энэ талаар Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэгийн хүүхэд, өсвөр үеийн уушги, харшил судлалын тэнхимийн профессор Со Дон Ин-ээс хүүхдийн астмын талаар тодрууллаа.
1. Хүүхдийн астма буюу гуурсан хоолойн багтраа гэж юу вэ?
Хүүхдийн астма нь уушгины гуурсан хоолой хэт эмзэг болж, агших буюу нарийссанаар амьсгалахад хүндрэл үүсгэдэг амьсгалын замын архаг үрэвсэлт өвчин юм. Уг өвчин нь ихэвчлэн нярай болон бага насанд оношлогддог. Астма үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг хоёр ангилж үздэг.
Хувь хүний хүчин зүйлс нь гэр бүлийн удамшил, харшилтай хамааралтай хам шинж(атопи, хамрын харшил), хүрээлэн буй орчны хүчин зүйлс нь агаарын бохирдол, стресс, вирусын халдвар зэрэг нь амьсгалын замыг цочроож, астмын шинж тэмдгийг өдөөн, давтамжтай сэдрээх эрсдэлтэй байдаг.
2. Гол шинж тэмдэг
Хүүхдийн астмын үед хуурай ханиалгах, цээж хэржигнэх, амьсгаадах, идэвхитэй хөдөлгөөний үед амьсгал давчиддаг. Мөн байнга уйлагнах, сульдах, бөөлжих зэрэг шинж илэрч болно.
Хамгийн аюултай шинж тэмдэг бол огцом ханиалгаж, амьсгал боогдох хурц хэлбэрийн астма юм. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалаас хамааран амьсгалын дутагдалд хүрч, амь насанд аюул учирч болзошгүй яаралтай нөхцөл байдал үүсдэг. Хурц хэлбэрийн астма ихэвчлэн шөнийн цагаар сэдэрдэг онцлогтой учраас гэрийн нөхцөлд хэрэглэж болох түр намдаах эм бэлдэх, эм үр дүнгүй бол шөнийн цагаар ч хамаагүй эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн төвд хандах шаардлагатай.
3. Оношлогоо
Гуурсан хоолойг эмийн аргаар зоруйдаар нарийсган ханиалгах байдал, уушгины тэлэмж буюу багтаамжийг шалгадаг.
4. Орчны нөлөө
Астмыг сэдрээхэд нөлөөлөх гол хүчин зүйлс болох тоосны хачиг, цэцгийн тоос, тоосонцороос ангид байх нь хамгийн чухал. Агаарын чанар муу үед гадуур гарах шаардлагатай бол амны хаалт зүүх хэвших хэрэгтэй. Тасаглгааны хэм, чийгшилийг тогтмол байлгах нь(хэм 22~24℃, чийгшил 50~60%) тоосны хачиг үржихээс сэргийлнэ.
5. Эмчилгээ
Хүүхдийн астмын үед цацлаган эмийг эмчилгээнд хэрэглэдэг. Урьдчилан сэргийлэх болон хүндэрсэн үеийн шинж тэмдэгийг намдаадаг 2төрөл байдаг. Гэхдээ эдгээр эмний гаж нөлөөний улмаас хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Цацлаган эмийг хэрэглэх боломжгүй өвчтөнд гуурсан хоолойг тэлэх наалтыг санал болгодог. Гэвч гуурсан хоолойг тэлэх наалт нь цацлаган эмнээс эмчилгээний үр дүн багатай.
6. Q&A
l Астманы эм өсөлтөнд нөлөөлдөг үү? - △
Стеройдийн агууламжтай эм нь өсөлтөнд нөлөөлөх магадлалтай. Тиймээс стеройдийн агууламж багатай цацлаган эмийг голчлон хэрэглэдэг ба судалгаанаас үзэхэд цацлаган эм нь дунджаар 1.1cm буюу маш бага хэмжээгээр нөлөөлж болно. Эсрэгээрээ эмчилгээ авдаггүй астма нь өсөлтөнд нөлөөлдөг.
l Өвлийн улиралд астма хүндэрдэг үү – X
Астма нь ганцхан өвлийн улиралд ч гэлтгүй хавар намрын улиралд хүндэрдэг. Энэ нь хүйтэн, хуурай цаг агаартай шууд холбоотой.
l Дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх ёстой юу – X
Астматай насанд хүрсэн хүний хувьд амьсгал боогдох магадлалтай учир дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөдөг бол астматай хүүхдэд дасгал хөдөлгөөн маш чухал. Наад зах нь жин буурсантай хамааралтайгаар амьсгалахад амар болсон гэх хүүхэд олон бий.
7. Астматай өвчтөн болон асран хамгаалагч нарт
“Насанд хүрэгчдийн астмтай харьцуулахад, астматай 3 хүүхэд дутмын 2нь өсвөр нас хүрэхэд шинж тэмдэггүй болдог эсвэл мэдэгдэхүйц сайжирдаг. Астмыг эмчлэхэд зөвхөн эм биш, астмыг сэдрээхэд нөлөөлөх гол хүчин зүйлсээс сэргийлэх нь эерэг өөрчлөлт авч ирэхэд ихээр нөлөөлдөг.”