ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС АЖИЛБАРТ ОРСОН ЧИХРИЙН ШИЖИНГЭЭР ӨВДСӨН ХҮМҮҮС ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛД ӨРТӨХ ЭРСДЭЛИЙГ 22 % БУУРУУЛДАГ
w Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэг, титэм судсанд тэлэгч тавиулсан 8,225 чихрийн шижинтэй өвчтөнд хийсэн том хэмжээний судалгаа
w Долоо хоногт 1000-1499 MET-мин дасгал хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд хэт их дасгал хийх нь дасгалын үр дүнг бууруулна
Зүрхний титэм судсанд тэлэгч тавиулсны өмнө болон дараа дасгал тогтмол хийж байсан өвчтөн болон дасгал огт хийдэггүй өвчтөнөөс зүрх судасны өвчлөлд (нас барах, зүрхний шигдээс, зүрхний дутагдал) өртөх магагдлал 22 хувиар бага байгааг судалгааны дүн харуулав. Мэс ажилбарын дараа анхлан дасгал хийж эхэлсэн эсвэл мэс ажилбарын өмнө л дасгал хийж байсан өвчтөн ч мөн эрсдэл 10 хувиар буурсан байна. Гэвч хэт их дасгал хийх нь эсрэгээр үр дүн багатай бөгөөд чихрийн шижинтэй өвчтөний хувьд зүрх судасны өвчлөлд өртсөн бол тогтоосон хэмжээний дасгалыг тогтмол хийх нь илүү үр дүнтэй харагдаж байна.
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн зүрхний тасгийн Хан Жонг Гюү профессороор ахлуулсан
судалгааны баг (Сүнг Шил их сургуулийн эмнэлгийн Хан Гёнг Ду профессор) титэм судсандаа тэлэгч
тавиулсан чихрийн шижинтэй өвчтөний дасгал хөдөлгөөний дадал болон зүрх судастай холбоотой
эмчилгээний үр дүнд дүн шижилгээ хийн дүгнэлтээ энэ сарын 17-ны өдөр танилцуулав.
Зүрхний титэм судасны өвчин гэдэг нь зүрхэнд очих цусыг хангадаг титэм судас нарийссан эсвэл титэм судас бөглөрөхийг хэлэх бөгөөд энэ өвчнийг хүндрүүлдэг нэг шалтгаан нь чихрийн шижин өвчин юм. Эмчилгээний зориулалтаар нарийссан титэм судсанд тэлэгч тавьдаг бөгөөд чихрийн шижинтэй өвчтөний хувьд мэс ажилбарын дараа ч судас дахин нарийсах нь амархан байдаг зэрэг мэс ажилбарын дараа тавилан муутай байдаг. Чихрийн шижин болон зүрх судасны өвчнийг сайжруулахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх чухал бөгөөд одоогийн мөрдөж заавраар бол чихрийн шижинтэй өвчтөн долоо хоногт дунд ачаалалтай болон их ачаалалтай дасгал хөдөлгөөн 150 минутаас дээш, зүрх судасны өвчтэй хүн дунд ачаалалтай дасгал 150 минутаас дээш, их ачаалалтай дасгал 75 минутаас дээш хийхийг зөвлөж байна.
Судалгааны баг Улсын эрүүл мэндийн нэгдсэн үзлэг оношилгооны тоон үзүүлэлтэд үндэслэн 2009-2012 оны хооронд зүрхний титэм судас тэлэх мэс ажилбарт орсон чихрийн шижинтэй 8,225 хүнийг дасгал хөдөлгөөн хийдэг байдлаар нь дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, дасгал хөдөлгөөн хийдэггүйгээс дасгал хийдэг, дасгал хийдэг байж байгаад хийхээ больсон, дасгал хийдэг байсан ба одоо ч дасгал хийсээр байгаа гэх дөрвөн бүлэгт хуваан судалгаа хийсэн. Эдгээр дөрвөн бүлэг хүмүүсийн нас, суурь өвчин, эмийн хэрэглээ зэргийг тусгасан 4,9 жилийн тандалт судалгаа юм.
Зүрх судасны гол өвчлөл (нас баралт, зүрхний шигдээс, судасны бүлэн гаргах мэс ажилбар, зүрхний хэм алдагдал) үүсэх эрсдэлийг харьцуулсан ба дасгал хийдэг бүлгийн хүмүүс дасгал хийдэггүй бүлгийн хүмүүсээс эрсдэл 20 хувиар бага байв. Дасгалаа зогсоосон болон дасгал хийж эхэлж байгаа бүлгийн хүмүүс ч мөн 12 хувь, 11 хувиар эрсдэл тус тус бага байв.
Мөн хэт их дасгал хөдөлгөөн хийсэн тохиолдолд зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх дасгал хөдөлгөөний ач холбогдол буурч байв. Долоо хоногт хийвэл зохих дасгалын хэмжээ (хөдөлгөөний ачаалал (MET)*дасгалын цаг(min) болон эмчилгээний үр дүнг харахад ) 1000-1499 МЕТ-мин хамгийн тохиромжтой ба энэ нь зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэл хамгийн бага байна. Долоо хоногт 1500- MET-min аас дээш гэдэг нь долоо хоногт 6 цагаас дээш дунд ачаалалтай хөдөлгөөн хийх (хурдан алхах, теннис тоглох гм), эсвэл 3,5-ас дээш цаг өндөр ачаалалтай хөдөлгөөн хийх (гүйх, аэробик, ууланд авирах гм)-ийг хэлнэ. Түүнчлэн чихрийн шижин болон зүрх судасны өвчтэй өвчтөний дасгалын хэмжээ 1,5-ас 2 дахин их байх тохиолдолд дасгалын үр ашиг эсрэгээр буурдаг байна.
Энэ дүгнэлтээс харахад хэт их дасгал хийх нь чихрийн шижин өвчтэй өвчтөний хувьд цусан дах сахрын хэмжээ багасах, зүрх судасны өвчтэй өвчтөний хувьд зүрхний үйл ажиллагаа доройтох эсвэл зүрхний дутагдал, зүрхний шигдээсээр гэнэт нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна гэв.
Хан Жонг Гюү профессор “Энэ судалгаагаар зүрхний титэм судасны мэс ажилбарт орсон чихрийн шижинтэй өвчтөн ч мэс ажилбарын дараа тогтмол дасгал хийх нь титэм судасны өвчлөлтэй холбоотой эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтойг баталсан том хэмжээний судалгаа” гээд “ тэр дундаа мэс ажилбарын дараа дасгал хийж эхэлсэн болон дасгал хийдэг байж байгаад мэс ажилбарын дараа дасгал хийхээ зогсоосон өвчтөн ч огт дасгал хийдэггүй өвчтөнийг бодвол тавилан сайтай байгааг харуулж дасгал хөдөлгөөний эерэг үр дүнг дахин баталлаа” хэмээв.
Энэ судалгаа нь ”European Journal of Preventive Cardiology“ сэтгүүлд саяхан нийтлэгдсэн байна.
Зүүн талаас Сөүлийн Үндэсний Их сургуулийн зүрх судасны тасгийн профессор Хан Жонг Гюү, Сүнг Шил Их сургуулийн эмнэлгийн профессор Хан Гёнг Тэ