Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Элэгний хавдрын Радиоэмболизаци цацраг туяан эмчилгээг 1500 тохиолдолд амжилттай хийж гүйцэтгэлээ

Hit : 54 Date : 2025-04-23

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Элэгний Хавдрын Төв, радиоэмболизаци цацраг туяан эмчилгээний 1,500 дахь тохиолдолоо хийж гүйцэтгэлээ. Азийн бүсийн

Радиоэмболизаци цацраг туяан эмчилгээний арга нь сургалт, судалгаа, эмчилгээгээр дамжин хагалгаа боломжгүй хүнд элэгний хавдрын эмчилгээг тэргүүлж байна


external_image

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (Эмнэлгийн захирал: Ким Ён Тэ) нь 1,500 удаагийн радиоэмболизауци цацараг туяан эмчилгээний хагалгаа хийж, Ази тивд хамгийн өндөр түвшний мэс заслын тоонд хүрлээ.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн элэгний төв нь 2011 онд анхны радиоэмболизаци цацраг туяан эмчилгээний хагалгааг эхлүүлж, жил ирэх тусам хагалгааны цар хүрээг тэлсээр 2024 онд ганцхан жилийн дотор 303 удаагийн хагалгаа хийжээ. Үүний үр дүнд өнгөрсөн 3-р сарын 25-нд нийт 1,500 дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна. Энэхүү хагалгаанууд нь TheraSphere болон SIR-Spheres гэх хоёр төрлийн радиоэмболизаци цацраг туяан эмчилгээний төхөөрөмж ашиглан хийгдсэн бөгөөд үүнд элэгний эсийн хавдар 1,304 удаа, цөсний замын хавдар 64 удаа, элэгний бусад хорт хавдар 132 удаа тус тус оржээ.

Элэгний хорт хавдрын стандарт эмчилгээ нь элэг тайрах мэс засал байдаг ч, хавдар төв хэсэгт байрласан эсвэл хүнд зэрэглэлийн хавсарсан өвчинтэй тохиолдолд радиоэмболизаци цацраг туяан эмчилгээ эсвэл химийн эмчилгээний аргыг ашигладаг. Радиоэмболизаци цацраг туяан эмчилгээ нь судсаар дамжуулан элэгний гол артерид эмийн бодис агуулсан бичил бөмбөлөг (microsphere) тарих бөгөөд энэ бөмбөлгөөс ялгарч буй радио цацраг нь хавдрыг дотроос нь устгах зарчмаар үйлчилдэг.

Энэ аргыг зөвхөн хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийх боломжтой ба химийн эмчилгээтэй харьцуулахад хордлого, өвдөлт бага байдаг учраас илүү аюулгүй, үр дүнтэй гэж тооцогддог. Түүнчлэн, ердийн эмчилгээнд тэсвэртэй хорт хавдруудад ч энэ эмчилгээний хамрах хүрээ тэлэгдэж байна.

Сөүл Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн элэгний төв нь өндөр мэргэшсэн боловсон хүчин дээр тулгуурлан, 2024 онд Азийн бүс нутгийн дүрс оношилгоо болон мэргэжилтнүүдэд зориулсан 2 шөнө 3 өдрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн хэмжээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

Түүнчлэн, том хавдартай өвчтөнүүд дээр амжилттай мэс заслын үр дүнтэй ойролцоо үр дүнтэй байгааг баталсан судалгаа, жижиг хавдартай тохиолдолд энэ аргын үр дүнг нотолсон судалгаануудыг хийж, олон талт судалгаа, шинжилгээний ажлаар радиоэмболизаци цацраг туяан эмчилгээний үр нөлөөг баталгаажуулсаар байна.


external_image

[Зураг] Том хэмжээтэй элэгний хорт хавдарт радиоэмболизаци цацраг туяан эмчилгээ ба элэг тайрах мэс засал


Том хэмжээтэй элэгний хавдрын хувьд мэс засал хийхэд хүндрэлтэй тохиолдол олон байдаг. Харин радиацийн эмчилгээг ашигласнаар мэс засалтай адил түвшний амьд үлдэх үр дүнтэй байж болдог гэдгийг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн судалгааны баг нотолсон байна.

Ким Хёо Чол профессор (дүрс оношилгооны тасаг):

"Радиоэмболизаци цацраг туяан эмчилгээ нь ихэвчлэн эхэн ба дунд шатны хорт хавдарт хэрэглэгддэг бөгөөд цөсний замын хавдар болон элэгний бусад хорт хавдарт ч өргөн ашиглаж болдог эмчилгээний арга юм. Бид энэ эмчилгээний хамрах хүрээг улам өргөжүүлж, тус бүрийн өвчтөнд тохирсон оновчтой эмчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллана" гэжээ.

Ким Юн Жүн төвийн дарга (дотрын тасаг):

"Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн элэгний төв нь 1,500 гаруй удаагийн эмчилгээний туршлага, өндөр мэргэжлийн эмч нартай учраас өндөр өртөгтэй радиоэмболизаци цацраг туяан эмчилгээг аюулгүй, үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна. Цаашдаа мэс засал хийх боломжгүй хүнд хэлбэрийн хавдартай өвчтөнүүдэд илүү олон эмчилгээний боломжийг нээж, үр дүнтэй радиоэмболизаци цацраг туяан эмчилгээг дотоод, гадаадад амжилттай нэвтрүүлэхээр манлайлан ажиллах болно" гэж мэдэгджээ.


Full Menu

전체 검색

전체 검색