Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Цонх Чимээгүй илэрдэг хавдар болох ‘Бөөрний хорт хавдар’

Hit : 192 Date : 2025-03-31

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн урологийн мэс заслын тэнхимийн профессор Жонг Чанг-Ук, бөөрний хорт хавдрын шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээний аргачлалын талаарх мэдээлэл


external_image


 

 

Бөөрний хорт хавдар гэдэг нь?

Бөөрний эсэд үүссэн хорт хавдар

Төрөл: Үүссэн байрлалаас нь хамааран бөөрний эдэд үүсдэг хавдар ба шээсний замын хавдарт гэж хуваагдана.

Ихэвчлэн бөөрний хорт хавдар дунд бөөрний эдэд хавдар ихэнх хувийг эзэлнэ.

 

 

Шинж тэмдэг ба эрсдэлт хүчин зүйлс

Шинж тэмдэг: Цустай шээх, нурууны хажуу хавиргаар өвдөх, хажуугийн өвдөлт байх ба ихэнх тохиолдолд өвдөлтгүй байх талууд ч байна.

Эрсдэлт хүчин зүйлс: Тамхи татах, таргалалт, архаг бөөрний өвдөлтөөс үүссэн бөөрний диализ, барууны хоолны дэглэм, хүнд металл, химийн бодисын удаан хугацааны нөлөөлөл, гэр бүлийн удамшил

 

 

 

 

Оношилгоо ба эмчилгээний арга

Оношилгоо: ЭХО, CT, MRI зэрэг дүрслэл оношилгооны аргыг ашиглан илрүүлдэг

Хагалгаа: Хорт хавдрын хэмжээнээс хамаарч, хэсэгчилсэн эсвэл нийт бөөр авах мэс засал

Цацраг эмчилгээ ба дархлаа сэргээх эмчилгээ

Урьдчилан сэргийлэх: Тамхинаас татгалзах, зохистой хооллолт, хангалттай дасгал хөдөлгөөн, жингээ хэвийн хэмжээнд барих


Бөөрний хорт хавдар эхэн үедээ өвдөлтгүй, шинж тэмдэггүй байдаг тул ихэвчлэн хожуу шатанд оношлогддог. Ямар ч шинж тэмдэггүй үүсдэг тул байнгын шинжилгээ, оношилгоонд хамрагдах нь эрт үеийн илрүүлэгт чухал ач холбогдолтой юм. Хэрэв эрт оношлогдож мэс заслын эмчилгээ хийвэл бөөрний үйл ажиллагааг хадгалах боломжтой байдаг.

 

1. Бөөрний хорт хавдар гэж юу вэ?

 

Бөөр нь цусыг шүүж, хорт бодисыг ялгаруулахын зэрэгцээ биеийн шингэн болон электролитийн хэмжээг зохицуулдаг эрхтэн юм. Бөөрний хавдар нь үүссэн байрлалаасаа хамаарч, бөөрний гадаргуугийн эдээс (бөөрний паренхим) үүсдэг "бөөрний хорт хавдар" болон бөөрний дотоод хэсэгт (бөөрний тэвшинцэр) үүсдэг "тэвшинцрийн хорт хавдар" гэж хуваагддаг. Бөөрөнд үүсэх хавдрын дийлэнх хувийг "бөөрний эсийн хорт хавдар" эзэлдэг тул ерөнхийдөө "бөөрний хорт хавдар" гэж нэрлэдэг.

Сүүлийн үеийн Үндэсний Хавдар Бүртгэлийн статистик мэдээллээс үзэхэд 2022 онд бөөрний хорт хавдар нь нийт хорт хавдрын 2.5%-ийг эзэлж, тархалтын хувьд 10 дугаар байрт орсон байна. Бөөрний хорт хавдрын 5 жилийн амьдрах магадлал 95% орчим байдаг боловч хавдрын үе шатнаасаа хамаарч өөр өөр байдаг. 2-р шатны хавдрын хувьд амьдрах магадлал 80-90%, 3-р шатны хавдрын амьдрах магадлал 40-60% хүртэл буурдаг.

 

2. Шинж тэмдэг

Бөөрний хорт хавдрын 3 гол шинж тэмдэг нь цустай шээс, хажуу хавиргаар өвдөлт юм. Бөөрний хорт хавдар хожуу шатандаа үсэрхийлэлгүй ч элэгний үйл ажиллагааны дутагдал, кальцийн ихсэлт, улаан эсийн тоо нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Гэхдээ ихэнх тохиолдолд бөөрний хорт хавдар ямар нэгэн шинж тэмдэггүйгээр илэрдэг.

3. Эрсдэлт хүчин зүйлс

Бөөрний хорт хавдрын шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч зарим хүчин зүйлс өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж тогтоогдсон. Үүнд тамхи татах, таргалалт, удаан хугацаанд диализ хийх, барууны хоолны дэглэм, ажлын орчны хүчин зүйлс, гэр бүлийн удамшил зэрэг нөлөөлнө. Тамхи татах нь бөөрний хорт хавдрын эрсдэлийг30-50%-р нэмэгдүүлдэг. Таргалалт мөн хорт хавдрыг үүсгэхэд хамааралтай бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд эрсдэл өндөр байдаг. Мөн  бөөрний архаг өвчтэй, удаан хугацаагаар диализ хийлгэж байгаа бол эрсдэл нэмэгдэнэ. Нэмэлтээр өндөр илчлэгтэй хоол хүнс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэх нь бөөрний хорт хавдрын магадлалыг өсгөнө.
Ажлын орчны хүчин зүйлсийн хувьд асбест, кадми зэрэг хүнд металл, органик уусгагч, бордооны зориулалттай химийн бодист олон удаа өртөх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг.

4. Оношилгоо

Бөөрний хорт хавдрыг хэт авиан шинжилгээ, CT, MRI зэрэг дүрс оношилгооны аргаар илрүүлнэ. Хэт авиан шинжилгээгээр бөөрөнд байгаа эмгэг, хажуугийн өвдөлт үүсгэгч, хорт хавдрын масс байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай тохиолдолд ургацаг зангилааг нарийвчилсан оношилгоо хийхийн тулд хэвлийн CT шинжилгээ хийнэ. MRI нь нэмэлт ялган оношилгоонд тустай бөгөөд, ялангуяа хураагуур венд (цусыг зүрхний баруун ховдлоор дамжуулан зөөх биеийн хамгийн том вен) хүртэл очсон бөөрний судсыг хамарсан хавдрын хэмжээг тодорхойлоход хэрэглэгдэнэ.


external_image

5. Эмчилгээний арга

(1) Хагалгааны эмчилгээ

Хэрэв бөөрний хорт хавдар тодорхой хэсэгт байвал мэс заслын аргаар бүрэн авах нь эдгэрэлтийн боломжийг нэмэгдүүлдэг тул хамгийн түрүүнд хагалгааг санал болгоно. Хэрэв хавдрын хэмжээ 4 см-ээс бага бөгөөд байрлал нь тохиромжтой бол бөөрний тодорхой хэсгийг авах бөөрнийг хэсэгчилсэн тайрах аргыг ашиглана. Харин хавдар болон хэвийн эдийн зааг тодорхойгүй эсвэл бөөрийг бүрэн хадгалах боломжгүй нөхцөлд бөөрийг бүхэлд нь авах нефроэктоми арга шаардагдана.

Хавдрын хэмжээ 4 см-ээс дээш бол мэс заслын техникийн боломжид үндэслэн хэсэгчлэн тайралт хийх талаар авч үзэж болох ч, хавдрын шинж байдлаас хамааран бүтэн тайралт хийх эсэхийг шийдэх шаардлагатай.

Хагалгаа нь робот хагалгаа, хэвлийн дурангийн хагалгаа, нээлттэй мэс засал гэсэн аргаар хийгддэг. Тухайн хагалгааны хамрах хүрээ, аргын дагуу шийдвэрлэнэ. Робот хагалгаа нь бөөрний доторх судас, эдийг илүү нарийн, хурдан засварлах боломжтой давуу талтай. Гэвч хавдрын хэмжээ 10 см-ээс их бол богино хугацаанд бүрэн авах шаардлагатай тул нээлттэй хагалгаа илүү тохиромжтой байдаг
.

(2) Бай эмчилгээ ба дархлаа дарангуйлах эмчилгээ

Хэрэв хорт хавдар биеийн бусад хэсэгт тархсан бол бай эмчилгээ болон сүүлийн үед үр дүнтэй байгааг тогтоосон дархлаа дарангуйлагч эмчилгээ (immunotherapy)-г ашигладаг. Дархлаа дарангуйлах эмчилгээнд өөр өөр төрлийн эмүүдийг хослуулах, эсвэл бай эмчилгээг дархлаа дарангуйлагч эмчилгээтэй хавсран хэрэглэх тохиолдол байдаг.

Хэрэв бөөрний хорт хавдрын тархалт тийм ч өргөн биш бол цаашдын тавиланд туслах зорилгоор мэс засал эмчилгээ хийхийг санал болгож болно. Энэ тохиолдолд эдийн шинжилгээ хийж тодорхойлсны дараа эхлээд хавдрын эсрэг эмчилгээг хийж, дараа нь мэс засал хийх эсвэл эхлээд мэс засал хийж, дараа нь хавдрын эсрэг эмчилгээг үргэлжлүүлэх аргачлал хэрэглэж болно.

6. Анхаарах зүйл:

 

Бөөрний хавдартай өвчтөн болон өндөр эрсдэлтэй хүний хувьд тамхи болон давс багатай хоол идэх хэрэгтэй юмаа. Тохиромжтой усны хэрэглээ ч мөн бөөрний үйл ажиллагаанд тустай юм.ялангуяа кофе болон энэргийн ундаа зэрэг нь эсийн хуурайшал үүсгэх тул их хэмжээний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Мөн бөөрний үйл ажиллагаа буурсан үед бэрсүүт жүржний ундаа болон кали ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Бусад тохиолдолд хориглох шаардлагагүй юм.

 

1.Тамхи хорих

2. Давсгүй хоол идэх

3. Барууны хоолны хэрэглээ барих

4.Тохиромжтой усны хэрэглээ

5. Кофэйн хэрэглээ

багасгах

6. Кали бага хоол идэх

 

7. Өвчтөн болон асран хамгаалагчид хэлэх үг

 

Бөөрний хавдрын дахилтыг багасгах гол зүйл бол тамхи бөгөөд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ гэхээсээ илүүтэйгээр элчлэгтэй хоол хүнсний хэрэглээнднн анхаарах тогтмол эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах нь чухал юм.

 

Мөн хэсгийн бөөрний хавдрын хувьд хагалгаагаар эмчилгээ хийх боломжтой ба үсэрхийлэлтэй хавдрын хувьд нөхцөл байдлаас үүдэн бусад олон төрлийн эмчилгээг хослуулан хийснээр эдгээх боломжтойгоор хүмүүст итгэл найдвар төрүүлж байна.

 



Full Menu

전체 검색

전체 검색